Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өглөөг өөдрөгөөр эхлүүлэхэд хэрэгтэй 6 зуршил


Шинэ өдрөө эрч хүчтэй эхлүүлж, бүтээмжтэй даван туулахад тус болох дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Сэрэнгүүтээ утсаа шалгах хэрэггүй 

Өглөө сэрээд хамгийн түрүүнд утсаа шалгах нь та донтож байна гэсэн үг. Түүнчлэн танд ирэх сайхан бодлуудыг, өөртэйгээ байх үнэтэй мөчүүдээ хий дэмий утсаа гүйлгээд алдах хайран биш гэж үү. Утсан дээрх хуанли, ажлын хуваарь гээд элдэв бүхнээ өглөө сэрэнгүүтээ шалгаж, өөрийгөө ядраах хэрэггүй. 

Тиймээс эхний ээлжинд орныхоо хажууд, бүр унтлагын өрөөндөө ч утсаа тавилгүй унтаад үз. Гал тогоо, зочны өрөөндөө залгаад хонож болно шүү дээ. 

2. Өөртөө цаг зориул 

Үүний дараа өглөөний нэг цагийг и-мейл шалгахад биш, хийх ажлаа жагсаахад биш оюун санаагаа цэгцлэхэд зориул. Бусад хүн саад болохооргүй, өөр зүйлд сатаарахааргүй тийм цаг хугацааг өөртөө олгох нь бүтээмжид хамгийн чухал. 

Бясалгал хийх, спортоор хичээллэх, кофе ууж алсын зорилгоо бодох, ном унших гээд өглөөд өөртөө зориулж цаг гаргахад цаашдын ажил тань илүү бүтэмжтэй байх болно. 

3. Зуршлаа хяна 

Өглөө босоод ус ууж, ороо хурааж, тэмдэглэлээ хөтлөх гэхчлэн зуршлуудтай болж эдгээрийгээ тогтмол хянаж байгаарай. Энэ нь сэрээд таны хийх бүх зүйлийг тодорхой болгож, мөн ямар нэг үр дүнд хүрч буй мэт сэтгэгдлийг өгөх болно. 

4. Дасгал хөдөлгөөн хий 

Дасгал хийх нь таны бие махбодь төдийгүй оюун санаанд нөлөөлж, санаа сэтгэлийг сэргэг болгоно. Түүнчлэн 2018 оны судалгаагаар оюутнуудыг 15 долоо хоногийн дасгалын хөтөлбөрт хамруулжээ. Хэдийгээр хооллолтоо өөрчлөх, анхаарах тухай хөтөлбөрт тусгаагүй ч дасгал, хөдөлгөөн тогтмол хийх болсноор оюутнуудын хоолны сонголт ч илүү эрүүл болсон байна. 

Тиймээс хөдөлгөөн таны амьдралыг бүхэлдээ эрүүл хэв маягтай болгох тустай гэсэн үг юм. 

5. Сэрэнгүүтээ хүйтэн ус уу 

Ус бол биднийг амьд сэрүүн байлгадаг гол зүйл шүү дээ. Таны биеийн 70% нь ус бөгөөд ус уух нь өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг. Өглөө сэрэхэд ядарсан, нойрмог, манарсан байдалтай байвал шингэн дутагдсаны илрэл. Тиймээс биеэ шинэ өдөрт дасгах, илүү сэргэг болгохын тулд ус уу. 

6. Тогтмол цагт сэр 

Бид жолоо барьж стресстэх, ямар нэг аймшигтай мэдээ дуулах, найз нөхдөөсөө гунигт мэдээ авах гэхчлэн өдрийн турш янз бүрийн гэнэтийн тохиолдлуудтай тулгардаг. Өглөө бүр өөр цагт сэрэх нь үүнтэй адил бидний биед дасал болоогүй, гэнэтийн мэдрэмжүүдийг төрүүлж байдаг. 

Тийм болохоор тогтмол цагт сэрж сурах нь чухал. Дэлхийн хамгийн амжилттай, бүтээлч хүмүүсийн гол давуу тал бол тэд аливааг тууштай, тогтмол хийдэг явдал. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
0