Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.15) 12.00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29-17-1 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, нөгөө талаар нутгийн өөрөө удирдах ёсны хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой сонгууль гэдгийг онцлоод иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалав.

Тус хэсгийн хороонд нийт 1979 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар ирц 10 гаруй хувьтай байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг тус хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Д.Дагинцоо хэллээ. 11:30 цагийн үед 220 сонгогч саналаа өгснөөс эрэгтэй 130, эмэгтэй 90 иргэн саналаа өгчээ. Насны ангиллаар авч үзвэл 18-25 нас-15, 26-40 нас-58, 41-55 нас-101, 56-гаас дээш насныхан 46 иргэн саналаа өгсөн байна.


Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар 15.2 хувийн ирцтэй байна. Сонгогчийн саналыг 07:00- 20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.