Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ухаалаг, эрүүл хэрэглээ - цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл


Автомашин худалдан автал төрөөс таныг бодлогоор дэмжиж, зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, бүр машин худалдан авахад тань зориулж банкны хөнгөлөлттэй зээл олговол ямар вэ?

Ийм боломж байна. Таныг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, авто машин худалдан авч унахад байгаль орчинд ээлтэй, агаар орчныг бохирдуулахгүй унаа сонгосонд тань талархан гаалийн татварын бодлогоор дэмжиж, зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалт зэргээс бүрэн чөлөөлж, энэ төрлийн тээврийн хэрэгсэл (цахилгаан машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр зэрэг) худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн бодит дэмжлэг үзүүлэх газрууд олон байна.

Зөвхөн манай улсад биш сүүлийн жилүүдэд дэлхий даяараа цахилгаан тээврийн хэрэгслийн ашиглалтыг тал талаас нь дэмжиж, энэ төрлийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч нар олшрон, зах зээлээ тэлсээр буй. Өнгөрсөн оны байдлаар хүмүүс дэлхий нийтээр 7.2 сая цахилгаан авто машин унаж байна. 2010 онд энэ тоо 17 мянга байсан юм. Зөвхөн 2019 онд олон улсад 2.1 сая цахилгаан машин худалдаалагдан, хэрэглээний огцом өсөлтийг харуулсан нь тээврийн хэрэгслийн ирээдүй электрон болох дорвитой эхлэл гэж зах зээлийн судалгааны мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Байгаль орчны асуудлууд анхаарал татахын хэрээр цахилгаан хөдөлгүүрт машины зах зээл томорсоор буй билээ. Түлшээр ажилладаг тээврийн хэрэгслүүд өдгөө дэлхийн дулаарал, агаарын болон байгаль орчны бохирдолд хувь нэмрээ оруулагч томоохон хүчин зүйл болсон тул засгийн газрууд хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэхэд ихээхэн анхаарах боллоо. Төрөөс татварын хөнгөлөлт, төлбөрийн тусламж зэрэг төрөл бүрийн эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг нь дэлхий даяар 2018 онд гэхэд 15 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн нийт зах зээлийн тал хувийг Хятад, үлдсэнийг нь Америк, Европ бүрдүүлдэг. Норвеги улсад гэхэд 2018 онд шинээр худалдан авсан машинуудын тал хувь нь цахилгаан машин байжээ. Зөвхөн машин гэлтгүй бусад бага хурдны тээврийн хэрэгслүүд ч гэсэн “ногоорч” хүрээлэн буй орчинд ээлтэй болж буй. Мөн технологийн хөгжил хурдсахын хэрээр ачаа тээврийн, хүнд даацын машин механизмууд ч цахилгаан тэжээлээр ажиллаж эхэлсэн.

Одоогоор манай хотод 100 гаруй цахилгаан тэжээлт авто машин явж байгаа бөгөөд цахилгаан дугуй, мотоцикл, скүүтэр унадаг хүмүүсийн тоо ч нэмэгджээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувь орчмыг авто машины хорт утаа эзэлдэг статистик бий. Тиймээс Байгаль орчны яам, ЗТХЯ, НЗДТГ, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” зэрэг байгууллагууд цахилгаан тэжээлт тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж, тал талаас нь дэмжин ажилладаг юм байна. Одоогоор манай хотод 100 гаруй цахилгаан тэжээлт авто машин явж байгаа бөгөөд цахилгаан дугуй, мотоцикл, скүүтэр унадаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн тухай албаны хүмүүс өгүүлэв. Энэ тоо нэмэгдэх нь агаарын чанар сайжрах, түүгээр дамжуулан иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, эдийн засгийн хэмнэлт авч ирэх зэрэг нийгэмд бодит үр ашигтай юм.

Цахилгаан тэжээлт машиныг 220 вольтын хүчдэлээр 6 орчим цаг, 380 вольтын хүчдэлээр 1 цаг, мөн 8кВт-ын нарны эрчим хүчээр 1-2 цаг цэнэглэхэд бүрэн цэнэг авах ба ийн цэнэглэсэн машин зуны цагт 100-120км, өвлийн улиралд 60 орчим км зам туулах чадвартай аж. Мөн баттерей буюу зай хураагуур нь 15 хүртэлх жил асуудалгүй ажиллана гэжээ. Улаанбаатар хотод 40 гаруй байршилд цэнэглэгч станц ажиллаж буй бөгөөд станцуудаар үйлчлүүлж, машинаа бүрэн цэнэглүүлэхэд 1500 орчим төгрөг төлдөг юм байна.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн гаргасан тооцооллоор цахилгаан хөдөлгүүрт машин шатахуун, засвар үйлчилгээ, тос тосолгооны зардлаас жилд 3 сая төгрөг хэмнэх гэнэ. Тиймээс байгууллагуудын дотоод хэрэгцээнд ашиглахад эдийн засгийн өндөр үр ашигтай, ухаалаг шийдэл болно хэмээжээ. Шатахуунд мөнгө зарцуулахгүй, түлшээр ажилладаг машин шиг байнгын засвар үйлчилгээ шаардлагагүй, дугаар харгалзахгүй, замын төлбөр төлөхгүй хэмнэлттэй энэ хэрэглээ хотын нөхцөлд хамгийн тохиромжтойг анхаарууштай юм. Мөн хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөхөөс өөрөөр гадуур явдаггүй, зөвхөн өглөө, орой ажил гэрийн хооронд явдаг гэхчлэн авто машины бодит хэрэглээ багатай хүмүүст зөв сонголт болохоор.

Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хувилбаруудаа гаргаж, ойрын ирээдүйд 225 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт зарцуулах тухай The Wall Street Journal-д бичжээ. 

Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй автомашины импортыг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй хэрэглээг нэмэгдүүлэхэд төр засаг, хувийн хэвшлүүд хамтран ажиллаж эхэлсний нэг жишээ ХААН Банк БОАЖЯ-ны дэмжлэгтэй агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож буй явдал юм. Бүх төрлийн цахилгаан тээврийн хэрэгслээс гадна цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, стандартын шаардлага хангасан гэр хорооллын жорлон зэрэг олон төрлийн худалдан авалтанд энэхүү зээлийг олгох аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.

Дараагийн 20 жилд автомашины зах зээлд үнэмлэхүй өндөр хувь эзлэх нь дамжиггүй гэгдэж буй электрон тээврийн хэрэгслийн бас нэг давуу тал нь худалдан авах өртөг харьцангуй хямд. Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг аль ч төрлийн машинаас хямд тусах болно. Мөн хүчин чадал болон аюулгүй байдлын үзүүлэлтээр бусад төрлийн автомашинаас ялгарах зүйл үгүй, тэр ч бүү хэл Тесла Модел Х зэрэг сүүлийн үеийн загваруудын аюулгүйн тестийн оноо хамгийн өндөр байна. Моторын болон хөдөлгүүрийн тосны хэрэглээг халсан цахилгаан тээврийн хэрэгсэл нь дуу чимээ багатай, хүчээ авахдаа хурдан, жигд явдалтай гэх мэт олон давуу талтай юм. Зөвхөн автомашин гэлтгүй цахилгаан мотоцикл, дугуй ч мөн байгаль орчинд ээлтэй, хурд хүчний үзүүлэлт сайтай, хэмнэлттэй сонголт болно.
Бүх автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хувилбаруудаа гаргаж, ойрын ирээдүйд 225 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт зарцуулах тухай The Wall Street Journal-д бичжээ. Хүрээлэн буй орчны асуудалд улс орны засгийн газрууд, бизнес эрхлэгчид хэрхэн анхаарч, хамтарч ажиллаж буй олон жишээг харж болохоор байна. Ямартай ч тээврийн хэрэгслийн ирээдүй цахилгаан, ногоон болох нь нэгэнт ойлгомжтой аж. Орчны бохирдол, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт нь нэн тэргүүний асуудал болж, тулгамдаад буй Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгсэл нэгэн оновчтой шийдэл, гаргалгаа болж болохоор аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.