Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

У.Хүрэлсүх: Гишүүд ээ, хууль бус юм хийхгүй шүү, үгүй гэж хэлж сураарай


Өнөөдөр Засгийн газрын сайд нарыг танилцуулж, томилж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар анхны парламент, анхны танхим, Засгийн газар шинээр байгуулагдаж, албан ёсоор ажилдаа орж байна. Цар тахал, үер усны аюул, тарваган тахал зэрэг янз бүрийн өвчин зовлон гарч байгаа энэ цаг үед манай УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн томилгоонуудыг цаг алдалгүй яаралтай хийж, биднийг ажиллах боломж олгосон парламентдаа, та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Би парламентад дөрөв дахиа сонгогдож байгаа хүн. Улс төрд 30 жил явж байна. Сайн, муу олон парламент үзсэн. Үхэхээс бусдыг үзсэн гэдэг шиг олон жаргал, зовлонг туулсан парламентын гишүүн. Энэ удаагийн парламентыг хөгжлийн төлөө парламент байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ард түмэн бас үүнийг хүсэж байгаа. Хоорондоо хэрэлддэггүй, шинжлэх ухаанч мэтгэлцээн хийдэг, хөгжлийн бодлого ярьдаг, эрх баригч нь сөрөг хүчинтэйгээ хамтарч улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг парламент байгаасай. Ард түмэн биднийг шударга, хулгай хийдэггүй, ждүчид биш байгаасай гэж сонгосон шүү. Та бид нар ард түмний өмнө юу юу ярьж гарч ирснээ хэзээ ч мартаж болохгүй. Биднийг нийгэмд шударга ёсыг тогтоогоосой, монгол хүн баялагтаа эзэн нь байгаасай гэж сонгосон. Алдагдсан ордууд, үйлдвэр, уурхайнуудаа эргүүлж төрдөө аваарай гэж та биднийг сонгосон юм. Хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. 

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон. Би эх орон, төр засгийнхаа өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас ч хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд явахаа амалъя. Энэ танхимд ажиллаж байгаа гишүүд зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Хууль бус зүйл битгий шаардаарай парламентын гишүүд ээ, сайд нараа. Хэрэв тийм зүйл ажиглагдвал би намын даргын хувиар шалгуулах болно. Дахин хэлье. Засгийн газрын гишүүд ээ, та бүхэн хууль бус юм хийхгүй шүү, үгүй гэж хэлж сураарай. Албан тушаалд хүн шахах гээд битгий гүйгээд байгаарай. Тийм зүйлийг өнөөдөр сонгогдсон сайд нар хүлээж авахгүй шүү. Эх орноосоо хулгай хийдэггүй, эв найртай парламент байж үзье. Ядуу зүдүү олон мянган иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татъя” гэлээ.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.