"Улаан чөтгөрүүд" 9 жилийн дараа хүснэгтийн тэргүүнд бичигдлээ
Английн премьер лигийн 17-р тойргийн хүрээнд хүснэгтийн дэд байранд явсан "Манчестер Юнайтед" баг хүснэгтийн 16-р байранд явсан "Бөрнли" багийг 1:0 харьцаатай хожсон байна. Энэхүү тоглолтын 71' минутанд Франц тоглогч Пол Погба хожлын гоолыг оруулсан ба тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Ингэснээр "улаан чөтгөрүүд" хүснэгтийн тэргүүн байранд 36 оноотой бичигдсэн ба энэ нь 2012 оноос хойш анх удаа улирал дундаа орох үед тэргүүлж байгаа явдал юм.
Өмнө нь 2017 оны улиралд Моуриногийн удирдлага доор тоглож байхдаа улирлын эхэнд хүснэгтийн тэргүүн байранд гарсан үзүүлэлт байдаг. Энэ улирлын сүүлийн үед үзүүлж байгаа тогтвортой тоглолтыг 2012 - 2013 онд Сер Алекс Фергусоны удирдлага дор тоглож лигийн аварга болсон үетэй харьцуулах боллоо. "Бөрнли" баг өөрийн талбайд хийсэн сүүлийн 10 тоглолтонд ердөө ганц гоол оруулсан бол Манчестерийн довтлогч Маркус Рашфорд лигийг сүүлийн 14 тоглолтонд 11 гоолд шууд оролцжээ (6 гоол, 5 дамжуулалт). Премьер лигийг тэргүүлж байсан "Ливерпүүл" баг энэ тойрогт "Саутхэмптон" багт хожигдсон. Ирэх тойрог хүснэгтийг тэргүүлэгч "Манчестер Юнайтед" - "Ливерпүүл" багууд тоглох хуваарьтай байгаа юм.
Хүснэгтийн байрлалыг эндээс.
Тоглолтын тоймыг үзээрэй.