Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шувуу ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгууллаа. Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Ийм ч учраас хот, суурин газрууд хувьд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг.Судалгаанаас үзэхэд эдгээр байршил дахь шувуудыг шувуу ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа бөгөөд одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл дайран өнгөрдөг 56 хувь, нүүдлийн өндөглөдөг 21 хувь, суурин 17 хувь, өвөлждөг 6 хувь байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол улсын улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлд багтсан байдаг. Шувуу ажиглах цэг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх түгэмээлэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.Улаанбаатар хотын шувуудын тоо толгой хомстоход тунгалаг шилэн фасад бүхий өндөр барилгууд, цахилгаан дамжуулах шонгууд гол нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас өндөр шилэн фасад бүхий барилга эзэмшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсний дагуу махчин шувуудын дүрс бүхий наалтыг байрлуулсан. Мөн хот орчмын 6, 10, 15 квт-ын цахилгаан түгээх шугамын тооллогыг байгаль хамгаалагчдын оролцоотой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Гэмтэж бэртсэн шувуудыг иргэдийн дуудлагын дагуу Амьтан хамгаалах төвдөө хүлээн авч эдгээн байгальд нь тавьдаг тул дуудлага мэдээллийг тус газрын 318003 утсаар өгөх боломжтой гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” 6 дахь дугаар тун удахгүй
Фото сурвалжилга | Аз жаргалаар “ШҮНШИГ”-лэсэн айл бүрдээ талархлаа
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дүүжин тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна
Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай.
Партизанд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж дуусчээ
Улсын комисс хүлээн авсан байна.
"Нэгдүгээр тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн.
Монос, Офицер, МИТС-ийн уулзварын загвар зургийг баталжээ
Ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөжээ.
