Төрөлх хотын минь нэрээр нэрлэгдсэн Улаанбаатар музей нь тэртээ 105 жилийн өмнө орон сууцны зориулалтаар баригдсанаас хойш огт засвар хийлгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн залуучууд 1918 онд баригдсан "Улаанбаатар хотын музей"-г сэргээн засварлахаар хандив босгох төслийн хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Та бүхэн дор дурдах эвентүүдэд боломжоороо оролцож, уг хандивын аянд сэтгэлээрээ нэгдэнэ үү хэмээн уриалъя!
1. Улаанбаатар Хотын Музейн Нээлттэй Өдөр
Улаанбаатар хотын түүхийг гэрэл зургийн үзэсгэлэн, музейн тайлбараар дамжуулан танин мэдэх, мөн Өндөр Гонгортой хамт гэрэл зургаа авахуулах, хүүхэд, гэр бүлд зориулсан “Би хотын иргэн” боловсролын ажил, Улаанбаатар хотын уран бичлэг болон усан дээр зураг зурах үзүүлбэр, өөрсдөө зурах үйлчилгээ гээд олон сонирхолтой арга хэмжээ энэ өдөр болох болно. Та доорх зураг дээрээс дэлгэрэнгүй цагийн хуваарийг харах боломжтой.

Уг арга хэмжээний нэг хэсэг болох Block Party-д та бүхнийг урихад таатай байна. 11 цагаас 1vs100 Label-ийн төлөөлөгчид болох Bodikhuu болон DJ Zulaa нар хөгжмийн сэт тавих болно. Дашрамд дурдахад тухайн өдөр буюу 05 дугаар сарын 18-нд “Машингүй өдөр” давхцаж байгаа тул музейн гадна орчныг гудамжны “Block Party” хөгжим сонсох амьд уур амьсгалыг бүрдүүлэх болно.

3. "30 хүртэлх сонирхолтой түүхүүд"
30 нас хүртлээ та юу хийж бүтээхээр төлөвлөж байгаа вэ? Энэ өдөр Харвард төгссөн, 25 насандаа намтар номоо бичсэн, олон улсын байгууллагад хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан зэрэг хүмүүсийн 30 хүртлээ юу хийж бүтээсэн тухай хуваалцах юм. Мэдээж зочдоос та хүссэн асуултаа асууж болно. Хамгийн ГОЁ нь уг арга хэмжээнд зарцуулсан таны мөнгө 100% Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахад ХАНДИВЛАГДАХ болно. Та ЭНД дарж уг эвентэд бүртгүүлээрэй.

Уг төслийн хүрээнд та бүхэн "UBcityMypride" challenge-д мөн нэгдээрэй.
Энх цагийн бүтээн байгуулалт
Дэлхийн II дайны дараа Монгол дахь бүтээн байгуулалтын ажил дахин эрчимжиж эхэлсэн юм. Үүнийг "Энх цагийн бүтээн байгуулалт" гэж нэрлэдэг.
Сайд нарын зөвлөлийн 47 дугаар хурлаар 1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Уг төлөвлөгөөнд хотын төв ба хөл хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож, хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар төлөвлөн, барилгуудыг төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам /одоогийн Төв шуудан/ хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж ба бусад гудамжинд мод тарих ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.
Ийнхүү 1945-1950-иад онд Д.Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын сууц /анхны уурын халаалт, дэлгүүр, цэцэрлэг, холбоо, үйлчилгээтэй орон сууц/, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс урагш Гадаад яамны байшин, Төв поликлиник, арай зүүн талд нь Нэгдүгээр амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, Х.Чойбалсангийн өвлийн ордон /одоогийн Маршал харш/, талбайн баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр /одоогийн Хөрөнгийн бирж/, Алтай зочид буудал /одоогийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар/, хоймор талд нь Засгийн газрын ордны барилгыг барьсан юм. Эдгээр барилгыг барьж байгуулахад олзлогдсон япон цэргүүдийн хүчийг ашигласан байдаг. 1946-1951 онд Улаанбаатар хотод Энх цагийн бүтээн байгуулалтаар баригдсан эдгээр барилга дараах онцлогтой байв.
Дээрх барилгууд баригдсанаар Улаанбаатар хотын төв талбай, түүний орчмын өнөөгийн төрх бий болж, хотын төвийн хэсгээс эхэлсэн бүтээн байгуулалт нь “орчин үеийн социалист хот” болох эхлэл болсон юм.Энэ үед баригдсан барилгуудын ихэнх нь неоклассизмын үеийн загвартай бөгөөд өнөөдөр ч Улаанбаатар хотын хамгийн гоёмсог барилгууд хэвээр байна. Эртний Грек, Антикийн үеийн барилгууд Европт XVIII зуунд дахин дэлгэрснийг “Неоклассизмын үе” гэдэг. Монголын удирдагчдын хүсэл сонирхол, ЗХУ-ын нөлөө зэрэг нь эдгээр барилгыг барих шалтгаан болжээ.Орчин үеийн анхны нийтийн номын сан, кино театр, дуурийн театр баригдсанаар нийтийн соёл, боловсролын хөгжилд томоохон дэвшил авчирсан юм.Дээрх барилгуудыг барихад 1945-1947 онд Монголд байсан японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулсан. Энэ үед монголын архитектурын түүхэнд анх удаа улсаас иргэд, олон нийтэд зориулсан барилга байгууламж бариулж эхэлсэн бөгөөд барилгын ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр зохион байгуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн байна.Ингээд Энх цагийн бүтээн байгуулалтаар Улаанбаатар хотын төвийн хэсэгт баригдсан барилгуудтай танилцъя.
Эх сурвалж: Сайн байна уу Улаанбаатар минь
Энэ мэт өөрсдийн төрж өссөн хот, улсынхаа нийслэлтэй холбоотой түүхэн дурсгалуудыг бид хайрлаж, хамгаалан цаашид өвлүүлэх учиртай билээ. Та бүхэн 100 жилийн түүхтэй музейн дурсгалт барилгыг засварлах хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой!