Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатар хотод зорьж очих ЗУРГААН номын сан


Номын сан гэдэг аль ч улсын хувьд хамгийн буцалсан цэг байдаг. Технологийн хөгжлийг дагаад цаг үрэх зүйлс мундахгүй ч эсрэгээрээ номын үнэ цэн өссөөр. Нам гүм сууж ном уншихад хамгийн таатай улирал ирж буйг тохиолдуулан Улаанбаатар хотод юун түрүүнд зорьж очих номын сангуудыг танилцуулж байна. 


Д.Нацагдоржийн нэрэмжит "Улаанбаатар хотын номын сан" 

Их зохиолчийн нэрэмжит Нийслэлийн төв номын санг олохын тулд Циркийн хойно очоод зүүн тийш харахад л хангалттай. Номоо өөрсдөө сонгодог, хоёр ч том уншлагын танхимтай, номын өргөн сонголттой газар. Сурагчдын хувьд карт нээлгэхэд хөнгөлөлттэй. 

Вэб хуудас: www.pl.ub.gov.mn 

Утас: 329950,314385

Цагийн хуваарь: 09.00-18.00

Германы мэдээллийн номын сан 

2018 онд хаагдаад түр хугацаанд завсарлаад байгаа Германы мэдээллийн номын санг санал болгоё. Герман хэл сурч байгаа, ирээдүйд германд суралцахаар төлөвлөж буй сурагчдад хэрэгтэй мэдээлэл, ном, уран зохиолын бүтээлүүд үзэхэд тустай. Соёлын төв өргөөний зүүн хойд талд "Гетё институти"-ийн байранд очиход л болно. 

Имэйл: [email protected] 

Утас: 70118333

Цагийн хуваарь: 10.00-18.00


Монгол-Японы төвийн номын сан

Монгол Улсын их сургуулийн шинэ номын сангийн ард даруухан цагаан байшинг "Монгол-Японы төв" гэдэг. Энэ бол японыг сонирхож буй хэн бүхний очих газар. Япон хэл дээрх баялаг номын сантай. Тиймээс японы хэл соёлыг сонирхож буй хүүхдэд энэхүү номыг санг зөвлөе. Дээр нь соёлын талаар сургалт, хэлний сургалтууд ч бий. 

Вэб хуудас: www.japan-center.mn 

Утас: 310879

Цагийн хуваарь: 10.30-18.00


Үндэсний төв номын сан 

Сурагчдын хувьд Үндэсний номын сан сүрдмээр санагдаж мэднэ. Гэхдээ хэн ч үйлчлүүлж болно. Номын сангийн буудал гэхээр хүн бүр андахгүй, урдаа эрдэмтэн Б.Ренчин гуайн хөшөөтэй гээд заагаад өгнө. Том саруул, номын хүртээмж их, ууган номын санг зоривол сонин болов уу. 

Вэб хуудас: www.nationallibrary.mn 

Утас: 323100

Цагийн хуваарь: 09.00-19.30


Хүүхдийн номын ордон 

Сурагчдын очдог гол номын сан. Олоход хялбархан. Соёлын төв өргөөний зүүн аркаар ороод л асуугаарай. Хүүхдэд зориулсан уран зохиол, сурах бичиг, танин мэдэхүйн бүтээл хамгийн өргөн сонголттой бий. Дунд сургуулиа төгсөхөөс өмнө заавал зорих номын сангийн нэг. 

Утас: 70118333

Цагийн хуваарь: 10.00-18.00


Америкийн мэдээллийн төвийн номын сан 

"Нацагдоржийн номын сан"-гийн хаалгаар ороод хойш энэ газар бий. Америкт суралцахаар сонирхож буй, эсвэл англи хэлээ сайжруулах зорилготой бол англиар ярих, англи ном унших хамгийн тохиромжтой орчин нь энэ. Олон улсын шалгалтад бэлдэх сурах бичиг, аудио, видео материалууд ч бий. 

Утас: 7011 5703

Вэб хуудас:

mn.usembassy.gov/education-culture/american-spaces/american-space-ulaanbaatar 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
9
0
0
0
1
1