Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Улаанбаатар" олон улсын кино наадам эхлэхэд 7 хоног үлдлээ


Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

2019 оны УБОУКН-ын уран сайхны удирдагч, Монгол киноны уралдаант хэсгийн ахлагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уралдаант бус кино хөтөлбөрийн уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж байна. Мөн наадмын олон улсын хөтөлбөр зохиогчоор олон улсын кино наадмын зөвлөх Тибу Брак,  Монгол кино хөтөлбөрийн зөвлөхөөр Гуру Медиагийн кино продюсер Ц.Ариунаа нар ажиллаж байна.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин,Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 18 кино бүтээлийг олон нийтэд толилуулна. Тухайлбал, энэ жилийн наадамд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч”, Берлиний кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг. Нэр нь Петруниа” киног толилуулна.

Энэ жилийн УБОУК наадмын онцлох орноор ХБНГУ сонгогдсон ба Гёте Институтын дэмжлэгээр “Герман улсын кино үзвэр”-ийн хүрээнд найруулагч Мехмет Акиф Буюкаталай хүрэлцэн ирж, “Орай” киногоо танилцуулахаас гадна, Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ” болон Нора Фингшаидын “Систем Сүйтгэгч” кинонуудыг үзэгчдэд хүрэх болно.

Түүнчлэн Монголын киноны уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, чанартай, олон улсын түвшний кино бүтээхэд дэмжлэг үзүүлж, Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар Монгол киноны уралдаант хэсэг, Кино сургалт болон Форумыг Номадиа Пикчерс ХХК-тай хамтран зохион байгуулж, Синеплас ХХК, Глобал Смарт Солюшн ХХК, Монголиан Куэст ХХК-иуд дэмжин ажиллаж байна.

Кино сургалт нь “Кино зохиолоос кино түгээлт” сэдвийн дор үндсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Үүнд: Монгол уран бүтээлчдэд кино зохиол бичих, төслөө сайжруулах сэдвээр кино зохиолч Марьета вон Хаусволф вон Баумгартен болон кино маркетингийн чиглэлээр стратегич Матиас Ношис, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон, зөвлөх Паоло Бертолин нар уригдан оролцож, 3 өдрийн сургалтыг чиглүүлэн, уран бүтээлчдэд ганцаарчилсан зөвлөмжийг өгч ажиллана.

Мөн УБОУКН-ын Кино Форумыг 2019 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгуулах бөгөөд олон улсын болон Монголын кино урлагийн салбарын төлөөлөл болох найруулагч, проюсер, уран бүтээлчдийг урин олон улсын түвшинд нийцсэн кино зохиол бичих, кино маркетингийн стратеги боловсруулах чиглэлээр ярилцаж, 2019 оны Локарногийн кино наадамд оролцсон уран бүтээлчид өөрсдийн туршлагаас хуваалцах болно.

Тасалбарын үнэ 5000₮, www.tengis.mn-ээс авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
 
 Эрхэм кино сонирхогч та бүхнийг “Улаанбаатар” олон улсын XI кино наадамд урьж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.