Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлтээс онцлох 7 эшлэл


Жил бүрийн намар зохион байгуулагддаг XI Улаанбаатар олон улсын кино наадам өчигдөр буюу аравдугаар сарын 14-нд "Тэнгис" кино театрт нээлтээ хийлээ. Хэвлэлийн бага хурлаас зохион байгуулагчид, олон улсын зочдын ярианаас түүвэрлэн танд хүргэж байна.

1.“”Локарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зочлохдоо баяртай байна. Хөтөлбөрийнхөө талаар бид дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Хамтын ажиллагааныхаа хүрээнд монгол кинонуудтай ойроос танилцаж, кино бүтээгч, продюсеруудтай төслүүдийнх нь талаар нээлттэй хичээлүүдээрээ танилцаж, ярилцана хэмээн гүнээ найдаж байна.” -Локарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дарга, Европын кино академийн гишүүн Софи Бурдо

2.“Кино наадмаар нийт 15 олон улсын кино, монгол киноны уралдаант хэсэгт нийт 11 кино ирснээс шалгарсан гурван киноны үзвэр, сургалт болон форум гээд нийт 4 хэсэг хөтөлбөртэй. Энэ жилийн киноны наадмын онцлох орон ХБНГУ юм.” Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ

3.“Кино салбарыг бүхэлд нь морин уралдааны талбартай адилтгавал жил бүрийн сойгч морьд улам олширч, зай нь улам багассаар байна. Өөрийн морио урдуур давхиулж барианд оруулахын тулд танд маркетинг хэрэг болно. Энэ талаар өөрийн сургалтаараа хуваалцаж, олон улсын наадмуудтай холбох гүүр нь болохдоо ихээхэн баяртай байна.” Кино маркетингийн стратегич Матиас Ношис

4.“Каннын киноны наадам, Венецийн кино наадмын хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна. Кино наадмаар үзэгчид шинэ бүтээл үзэхээс гадна кино урлаг нь хувь хүний хөгжил хандлагад хэрхэн эерэгээр нөлөөлж болдогийг харах боломжийг өгдөг. Азийн кино наадмуудад мөн ажилладгийн хувиар европын кино салбартай харьцуулж анзаарахад азийн орнуудын хөрөнгө оруулалтыг бий болгодог институцууд цөөн байна. Кино урлаг мэдээж энтертаймент салбар. Гэхдээ урнаар бүтээхүйн илэрхийлэл гэдгийг мартаж болохгүй. Тэр урлан бүтээхүй нь тухайн соёлын өвийн нэг хэсэг юм.” - Локарногийн кино наадмын нээлттэй хөтөлбөрийн зөвлөх Паоло Берлотин

5.“Кино наадмын амин сүнс нь кино бүтээл. Бид Канн, Венец, Berlinale гэх мэт олон том наадмуудын шилдэг шагналууд хүртсэн кинонуудыг албан ёсоор захиалж толилуулахдаа баяртай байна. Бүтээлүүдээ сонгоод зохион байгуулах явцад зарим нь Оскарт нэр дэвшиж эхэлсэн нь ч байна. Эдгээр кинонууд хэдий ганц удаа манай дэлгэцнээ гарах боловч цоо шинэ, олон нийтэд хараахан танигдаагүй бүтээлүүдийг үзээсэй гэж хүсч байна. Олон улсын кино наадмуудаар явж үзэхэд хотоороо, улсаараа үздэг юм билээ. Үүнд улсын бодлого өөрөө чухал нөлөөтэй.”- МУЗ-ын гүйцэтгэх захирал О.Одгэрэл

6. “Тав зургаан жилийн өмнө үзэгчид интернет хуудсуудаас киногоо хууль бусаар татаж үздэг байсан бол Netflix, Amazon гэх мэт платформууд гарч ирснээр цуврал кинонууд, баримтат кинонууд, Америк маягийн контентууд ноёрхож эхэлсэн нь нууц биш. Энэ нь нэгэн төрлийн хувьсал болсон гэхээсээ илүү дэлхийн өнцөг булан бүрт байгаа жижиг ч хамаагүй кино компаниудад өөрсдийн бүтээлээ дэлгэх боломжийг олгосон. Энэ хэрээр даяаршлын хувьд машид хүрээгээ тэлсэн. Алсдаа платформууд хэрхэх нь үнэхээр тааварлашгүй байна гэж би бодож байна.” -Матиас Ношис

8. “Олон улсын хөтөлбөрийн киноны 7 найруулагч нь эмэгтэй.” -МУЗ-ын гүйцэтгэх захирал О.Одгэрэл.

Наадмын киноны тасалбар 5000₮ үнэтэй бөгөөд www.tengis.mn сайтаар худалдаалж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.