Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатар Ротари Клуб ЕБС-иудыг стандартад нийцсэн ариун цэврийн өрөөтэй болголоо


Улаанбаатар Ротари клуб Олон улсын Ротари Сантай хамтарч ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг. Энэ жил УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүсэлтийн дагуу  “Сэтгэмж” цогцолбор болон 40 дүгээр сургуулийг стандартад нийцсэн ариун цэврийн өрөө, шүршүүртэй болгон тохижуулжээ. 

“Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Цэцэгдэлгэр  “Манай сургууль 1971 онд ашиглалтанд орсон. Мэргэжлийн хяналтын газраас сургуулийн барилгын ашиглалтын хугацааг дууссан гэсэн бичиг гаргасан тул өргөтгөл барьж байна. Сургууль онцгой нөхцөл байдлын үед гурван ээлжээр хичээллэж байгаа. Энэ байранд 620 гаруй хүүхэд хичээллэж байна. Хүүхдүүдийн дунд нийт 11 суултуур, шээлтүүр бий. Нэг хүүхдэд ногдох суултуурын тоо бага, стандарт бус байсан. Харин энэ жил стандартад нийцсэн ариун цэврийн өрөөтэй болсондоо баяртай байна. Ротари клубийн хамт олонд баярлалаа” гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сургууль, цэцэрлэгийг шүршүүртэй болгох нь эрүүл ахуйн чухал асуудал юм


Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ "Гэр хорооллын сургууль, цэцэрлэгүүдийг шүршүүртэй болгох нь эрүүл ахуйн чухал асуудал юм. Өнгөрсөн жил би Ротари Клубт санал тавьж гэр хорооллын бүсэд амьдардаг олон хүүхэд сурдаг "Сэтгэмж" цогцолбор сургуулийг сонгож, хүүхдүүдийг усанд орох боломжоор хангаж орчин үеийн шаардлагыг хангасан бойлуур тавьж өгсөн. Энэ нь жижиг төсөл юм шиг боловч халдварт өвчнөөс сэргийлэх, цэвэрч боловсон байх гэх мэт чухал ач холбогдолтой. Цаашдаа ч олон сургууль, цэцэрлэгт хийхээр ярилцаж байна. 

"Сэтгэмж" сургуульд 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулах гэж байна. Ингэснээр нийтдээ мянга орчим хүүхэд сурах боломж бүрдэнэ. Тиймээс энэ сургуулийн байранд эхнээс нь шүршүүрийг төлөвлөх талаар удирдлагуудтай ярьсан. Боловсролын яамнаас тендер зарлахдаа сургуулиудад заавал шүршүүртэй байх ёстой гэсэн стандартыг оруулж, зургийг нь баталж баймаар байна. Хамгийн аюулгүй орчин бол сургууль. Хүүхдүүд халуун усанд орохоор үнэтэйгээс гадна эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх талтай учраас сургууль, цэцэрлэг дээр шүршүүр хийж өгвөл тохиромжтой" гэлээ.

С.Энхтуяа: Зургаан сургуулийг боловсон ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүртэй болголоо

Улаанбаатар Ротари Клубийн ерөнхийлөгч С.Энхтуяа "Энэ бол Улаанбаатар Ротари Клубийн 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг төсөл. Жилд нэг удаа Олон Улсын Ротари сантай хамтраад хөрөнгө босгож, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулдаг. Сургууль, цэцэрлэг, асрамжийн газар гэх мэт хаана хүүхдийн ариун цэврийн асуудал доголдож байна, тэр газарт бид дэмжлэг үзүүлдэг. Энэ удаагийн төсөлд 37,5 мянган ам.долларын хөрөнгө босгосон. Энэ төсвийнхөө хэмжээнд зургаан сургуулийг боловсон ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүртэй болгож байна. Гэр хорооллын бүсэд амьдардаг хүүхдүүдийг усанд орох боломжоор хангахад шүршүүр чухал ач холбогдолтой. Бусад орны сургуулиудад биеийн тамирын заалныхаа хажууд шүршүүртэй, түүндээ усанд ордог жишиг байна. Зарим сургуулиудад анхнаасаа шүршүүр байрлуулах талбай байхгүй тул тухайн сургуулийн боломжид тааруулаад хийж өгч байна" гэсэн юм.

"Сэтгэмж" цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа, 40-р сургуулийн захирал Б.Балган нар сургуулийн үйл ажиллагаагаа танилцуулж, тусалж дэмжсэн Ротари клубийнхэнд баярлаж, талархсанаа илэрхийллээ.


Бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.