Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатарын отгон дундын оффис “Moffice” нээгдлээ


Өнгөрсөн баасан гарагт улаанбаатарынхны тэсэн ядан хүлээж байсан нэгэн оффисын нээлт боллоо. Энэ бол Moffice Coworking space юм. Гарааны бизнес эрхлэгч залуус, шинэлэг санаа санаачлага буцлан яваа хэн бүхэнд  Moffice-ийн үүд хаалга нээлттэй байх болно.

Moffice дундын оффисыг Мобиком Корпораци болон Старт Централ Ази компани хамтран бүтээжээ. Moffice-ыг сонгон үйлчлүүлж байгаа хэн бүхэн хууль эрхзүй, санхүү төлөвлөлт, маркетинг сурталчилгаа зэрэг зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада хэлсэн үгэндээ Бид мэдээлэл технологийн чиглэлээр тэргүүлэгч компани учраас IT-ийн чиглэлээр гарааны бизнес эрхлэх залууст илүү их боломж олгох болно. Та бүхэн тест хийж үзэх virtual, host серверүүдийг ажиллуулах боломжтой юм шүү. Бид ч гэсэн шинэ үеийн залуусаас, стартапуудаас сурах зүйл их бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс харилцан бие биедээ тусалж, нэгнийгээ хөгжүүлэх зэрэг олон ашиг тус бий” гэсэн юм.

ЗурагТайлбар






Энд та тохь тухтай байж, аль ч хэсэгт нь цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Удаан хугацаанд суугаад чилвэл авирах хана, алжаалаа тайлж, амрах хэсэг, coffee corner ч бий. Байршил нь хотын төвд учраас хаанаас ч ирсэн, хаашаа ч явсан амар байх нь гарцаагүй.

Та ямар орчинд ажиллах дуртай вэ? Уламжлалт хэлбэртэй оффисын хэсэг ч бий, чөлөөт уур амьсгалтай газар ч бий. Өдрийн турш нэгэн хэвийн, уйтгарт байдалд байхаас таныг аварч чадна шүү.

Moffice-ын интерьер нь дулаан өнгөтэй, амар амгалан төрхтэй шийдсэн болохоор ажилдаа төвлөрч, бүтэмж сайтай байхаар санагдсан. Дотроо мод суулгасан нь хахир хүйтэн өвлийг мартуулж, байгальд ойрхон байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр шийдэлтэй байсан нь күүл байлаа. Бас дотроо 2 давхартай хэсэгтэй байсан нь орон зайг илүү сониорхолтой болгожээ. Өндөрт ажиллах дуртай хүмүүст таатай байна гэдэгт итгэлтэй байна.  

ЗурагТайлбар





Та Теди төвийн баруун талд байрлах Moffice-ийг зорьж, бизнесээ шинэлэг, тав тухтай, күүл газраас амжилттай эхлүүлээрэй.  





Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.