UBLife Logo
Бусад

Улаанбаатарт амралтын өдрүүдэд 0-4 градус хүйтэн, цас орно

Улаанбаатарт амралтын өдрүүдэд 0-4 градус хүйтэн, цас орно

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нийслэл хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв:

Энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.