Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаанбаатарт хоногийн хугацаанд коронавирусийн 32 тохиолдол бүртгэгдлээ


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ны өдөр нийт 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. 

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн байрнаас батлагдсан тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. 

Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулсан. Одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

"Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ" гэлээ. 

Монголд нийт батлагдсан тохиолдол 1568 болсон бөгөөд үүнээс 523 хүн эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд, 7 хүн хүнд хэлбэрийн, хүндэвтэр 48, хөнгөн 466 хүн байгаа аж.

Дотоодод голомтлон бүртгэгдсэн тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар 1067 болов. Үүнийг задалбал:

Байршил 
Батлагдсан тохиолдол
Улаанбаатар741
Сэлэнгэ217
Дархан-Уул45
Дорноговь32
Орхон 25
Говьсүмбэр4
Архангай 3
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.