UBLife Logo
Бусад

Улаанбаатарт лхагва гарагт ялимгүй цас орно

Улаанбаатарт лхагва гарагт ялимгүй цас орно

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газрар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө    33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.