Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Тэрээр энэ үеэр Сэлэнгэ аймгийн Номгон сум, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийг эрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа илэрхийлэв. 

Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоож, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэ техник, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Цаашид Монгол Улс хүнс үйлдвэрлэгч, улмаар экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэв. Энэ жил улсын хэмжээнд  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн  тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа юм. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

09 дүгээр сарын 15-ны  байдлаар 6.1 мянган га-г ангилан хадаж нийтдээ 3.6 мянган га-гаас 3.9 мянган тонн үр тариа, үүнээс 2.3 мянган тонн улаанбуудай,  2.6 мянган га-гаас 35.2 мянган тонн төмс, 2.1 мянган га-гаас 24.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан. Үр тарианы хураалт 0.9, хүнсний ногооных 22.2, төмснийх  14.3 хувьтай байна.

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болсон. Ингэснээр ургац хураалтыг технологийн 20-25 хоногт багтаах боломжтой гэж тооцжээ. Түүнчлэн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай  50 трактор, 30 төмс ухагч, 3 төмсний комбайныг  ойрын хугацаанд авчрах юм байна.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад болжээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.