UBLife Logo
Newsfeed

“Үлэмж биетнүүдийн дайралт” анимийн тухай 14 баримт

Ub.life
Ub.life
“Үлэмж биетнүүдийн дайралт” анимийн тухай 14 баримт

1. “Үлэмж биетнүүдийн дайралт” аниме нь Японы манга зураач Хажимэ Исаяамагийн бүтээл бөгөөд анх 2009 онд манга хэлбэрээр цацагдаж байжээ.

2. 2018 оны гуравдугаар сар гэхэд манга нь хамгийн их эрэлттэй болж, 74 сая борлогдсон байна. 

3. Гол дүрийн нэг Эрэн хэмээх нэр нь Туркийн "гэгээнтэн", "ариун хүн" гэсэн үгнээс гаралтай.

4. Микаса өөрийгөө "Чадвар, оюун ухаанаараа нэг мянган цэргийн үнэ цэнэтэй" хэмээн хэлсэн байдаг. Энэ нь "Хэйки" гэх үлгэрээс санаа авсан бөгөөд японы домогт дайчин эмэгтэй Томоэ Гозэнийг дүрсэлсэн байна.

5. Эрэний титан хэлбэрт албан ёсны нэр байгаааүй учир фенүүд түүнийг "Рогүэ Титан" гэж нэрлэжээ.

6. Лэви нь Америкийн баримтат киноны Есүс Кампийн дүрээр нэрлэгдсэн.

7. Титанчуудын довтолж буй хотын бодит хувилбар нь Германы Нордлинген гэдэг нэртэй газар байдаг.

8. Дот Пиксисийг Японы эзэн хааны цэргийн ерөнхий захирал Акияама Ёошифүрүг загварчлан хийжээ.

9. Лэвигийн насыг таавал 20-иод настай байж магадгүй гэмээр. Исаяама хэлэхдээ Лэви "Гайхалтай настай" гэжээ. Харин ямар нэг тоо гаргаж өгөхөөс татгалзсан байдаг.

10. Лэвигийн дүр төрх, зан чанар нь "Хармони"-гийн цувралын Роршакийг загварчилсан.

11. Дүрүүдийн онцлогт тааруулан үнэртэн хүртэл гаргаж, Лэвигийн үнэртэй усыг 7000 ам.доллараар зарсан байна.

12. Хэрэв та өөрийгөө дажгүй анимчин гэж бодож байвал гайхалтай ээжийн үс засалтыг мэдэхгүй байж болохгүй. Цулметал алхимичийн Tриша Элрик, Блийчийн Икүми, мөн Миний хөрш Toторогийн ээж гэх мэт эмэгтэйчүүдийн үсний засалт нэг байдаг. Ийм үс засалт нь халамжтай, эелдэг зөөлөн зан чанарыг илэрхийлдэг байна. Гэсэн хэдий ч фэнүүд нь үс засалтыг тойрсон хар бараан байдлыг анзаарчээ. Ээж бүр аль хэдийнэ нас барсан, хүнд өвдсөн дүрүүд байдаг аж.

13. Осака паркад Эрэний титан болон эмэгтэй титантай адил хэмжээний хөшөө босгожээ. Жуулчид маш ихээр ирдэг бөгөөд хамгийн хэцүү зүйл нь тэднийг  титаны гаран дээр зогсоох юм. 

14. Титанууд хүйс (эр, эм), эсвэл нөхөн үржихүйн эрхтэнгүй байдаг. Гэсэн ч тэд  эрэгтэй хүн шиг харагддагийг мөр, дөрвөлжин эрүү, бусад онцлог шинжүүдээс харж болно.

Эх бэлтгэсэн: Н.Энхтэнгэр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
35
2
10
2
0
3
2
49

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.