Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улстөрчид 2020 он хэзээ ч ирэхгүй гэж бодсоныг батлах 10 АМЛАЛТ

Бидний ой тойнд үлдсэн "АГУУ" амлалтууд 2020 онд хэрхэн биелэх ёстойг сануулъя. Гэхдээ улстөрчдийн хувьд 2020 гараагүй л байгаа бололтой.


2020 он арван жилийн өмнө ирэхгүй юм шиг санагдаж байлаа. Гэхдээ улстөрчдөөс бусад нь үүнд итгээгүй юм. Он солигддогоороо солигдож, 2020 гарсан ч тэд амласан амлалтуудаа биелүүлж чадсангүй. Бидний ой тойнд үлдсэн "АГУУ" амлалтууд 2020 онд хэрхэн биелэх ёстойг сануулъя. Гэхдээ тэдний хувьд 2020 гараагүй л байгаа бололтой. 


1. 2020 онд Улаанбаатар метротой болно 


Эгэл жирийн хүний нүдэнд харагддаггүй метро манай хотоор нэг бий. Тэр нь Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минутад туулах хүчин чадалтай. Бүр болоогүй 1 цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш  байна гэсэн шүү дээ. Есөн жилийн өмнө мэдээж ингэж хэлэхэд амархан л байсан биз. 

2011 он 

2. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2020 онд ашиглалтад орно

Бид Бөөрөлжүүтийн рашаан л гэж мэдэхээс цахилгаан станц гэж сонсоо ч үгүй. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих төслийг дөрвөн жилийн өмнө гэрээлсэн байна. Дөрвөн жилийн өмнө Төрийн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, “Бодь Интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, БНХАУ-ын “Пауэр Чайна” групп болон “Цэцэнс Майнинг энд Энержи” компанийн төлөөлөл оролцжээ. 

Уг ашиглалтад орсон бол 600 мегаватт хүчин чадалтай нэг цахилгаан станц нэмэгдэх байж.

3. 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авна

Ийм мэдэгдэл 2016 онд салбарын яамнаас гаргасан байна. Гэтэл мэдээлэл үзэхээр Монгол Улс 2019 оны эхний хагас жилд 217 мянган жуулчин хүлээн авчээ. Гэтэл энэ тоо гэнэт өсөөд 2020 онд 2 сая болно гэхэд эргэлзмээр. Ёстой ид шид туслахгүй бол. 

2016 он 

4. Ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 2020 онд 8.3 хувьд хүргэнэ

Монгол орны ойн сангийн 70 гаруй хувь нь хөгширсөн гэсэн судалгаа байна. Гэтэл бид ийм амлалт халаасалж суугаа. Тэгэхээр 2020 гараагүй, эсвэл ийм амлалт өгөөгүй л гэж бодох хэрэгтэй болж дээ. 

2017 он

5. 2020 Улаанбаатар ухаалаг хот болно 

Энэ амлалтаар бол би гараад хаанаас ч утасгүй сүлжээнд холбогдоод, цаг агаарын онлайн чанар хэмжигчээ хараад, онлайн хяналтын камер шүүгээд, эрүүл мэндийн түүхээ цахимаар хянаад, интернэтээр хянадаг автомашинаа унаад, таблет, e-map, e-book-ээ уншаад явах нь. 

2014 он

6. 60 мянган өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно

2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын гуравны нэг хувь буюу 60 мянган айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбож, үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 40 хувиар буурна гэж тооцож буй юм. Энэ бол 2017 оны мэдээ. Гэтэл 2017 онд 166 мянган өрх төвлөрсөн системд холбогдсон байсан бол 2019 онд энэ тоо 176 мянга болжээ. Тэгээд өнөөх 60 мянгаар нэмэгдэх учиртай өсөлт нь үнэндээ 10 мянгаар л нэмэгджээ. 

2017 он

7. Жилд нэг сая тонн баяжмал боловсруулах үйлдвэр

2017 онд Засгийн газар Өмнөговь аймгийн Ханбогд суманд жилд нэг сая тонн баяжмал боловсруулах үйлдвэр барьж, 2020 гэхэд ашиглаж эхэлнэ гэж мэдэгджээ. Гэхдээ би зүүдэлсэн билүү, үнэхээр ингэж хэлсэн билүү. 

2017 он

8. 2020 онд Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ

Энэ амлалт хэрэгжих ёстой хичээлийн жилд 18 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. 

2017 он

9. Утааг 2020 он гэхэд 75-80 хувь бууруулна

Утаа буурсан гэдэгт Нийслэлийн иргэд итгэж байгаа. Гэхдээ үзүүлэлтийг харвал энэ нь 50 хувиас доош үр дүнтэй гарна. Гэтэл 2020 он гэхэд 75-80 хувь буурах боломжтой гэж мэдэгдсэн байдаг. Үнэн, худлын хооронд их хол зөрүүтэй л байна. 

2014 он 

10. Эрчим хүчний хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодын эх үүсвэрээр хангана 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2016-2020 онд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодын эх үүсвэрээс хангана гэсэн өгүүлбэр бий. Нэгэнт бичсэн юм чинь зүтгээд байж дээ. Гол нь 2020 гарчихаад байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
12
1
1
3
2
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.09 124.158.92.16

Хошин шог, хошин шог. Одоо бүүр 2050 он хүртэл зорилго төлөвлөөд байна

0 Хариулах