Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.Ташрамд дурдахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” 6 дахь дугаар тун удахгүй
Фото сурвалжилга | Аз жаргалаар “ШҮНШИГ”-лэсэн айл бүрдээ талархлаа
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монос, Офицер, МИТС-ийн уулзварын загвар зургийг баталжээ
Ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөжээ.
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв.
Маргаашаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино
12-р сарын 15-наас 31-ний өдөр дуустал тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор болов.
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан эхний айлууд орон сууцандаа оржээ
Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ.
