Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдрийн зурвас: Энэ бол дурлал

Төрийн соёрхолт уран бүтээлд зориулав.


Дурлал биш гэв үү? Хүсэл, мөрөөдөл хоёрыг хөндөлсүүлж чадсан байхад... Бодлын түмэн нугачаан дунд нуучихаж дөнгөхөөр санагдахаар нь “Энэ бол дурлал биш” гэж тунхаглах уу. Дурласан болохоор санах бүрийд тээж даахуйяа бэрх зүрх булгилж, санаа алдан шархирч яваа юм. Энэ бол дурлал. 

Дурлаагүй, уяраагүй мөртлөө дуулаад байгаа хэрэг үү? Даруухан төрх, ухаалаг харц нь л аятайхан. Тэгээд л гүйцээ. Дэлгүүрийн хоргонд онцгойлсон гутал, хувцас нүдэнд тороод өнгөрдөг шиг. Өөр юу ч биш. Гүн гүнзгий мэдрэмж биш. Зүгээр л таалагдсан. Дурлалын тухай дуу огт биш гэж үү. Үгүй ээ, үгүй. Энэ бол дурлал.  

Гэхдээ... Хангал биед хүсэл тачаалаа алдахгүйн төлөө, гэрэлт царайнаас хайр сэтгэлээ алдраахгүйн төлөө, орчлонг таних насны босгоор орчиж одсон хүн бүрт зориулсан “Энэ бол дурлал биш” дуу 27 жил амьдарч байна. Хоёр биш ганцхан зүрхтэй, ханьтай бас үртэй амьдрал сэвтэж өнчрөөгүй бол “Энэ бол дурлал биш”-ийн хүслийн онгод хаа хүрсний гэрч болно. Дурласан зоргоор хэлээгүй хайрын үгс зүрх сэтгэлийг чинь шивж 27 жил оршсон бол уучлаарай. Дурлал биш гэж тархиндаа тушаан номхруулж дөнгөсний учир, бусдаас харамлаж түгжсэн үгсийн хүрээлэн дунд үрс эцэгтэй, эхтэй дүүрэн өсөж, өдий зэрэгт хүрэв.

...Хайрлаагүй ч би хараад баймаар

Хангал согоо шиг чамайгаа

Хүсээгүй мөртлөө бодоод байсан ч

Хайрын үгийг чамд хэлэхгүй.

Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш” 27 жил дуулагдаж, 2019 онд Төрийн соёрхол хүртсэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.08 202.21.118.178

Дурлал биш гэж тархиндаа тушаан номхруулж дөнгөсний учир, бусдаас харамлаж түгжсэн үгсийн хүрээлэн дунд үрс эцэгтэй, эхтэй дүүрэн өсөж, өдий зэрэгт хүрэв. gej yutai unen.. ghde zurh setgelee sons sons ingeed l bdag ni zuv ch yumu buruu ch yumu, za medehguie medehgui.. good luck babes :)

0 Хариулах