Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Сөрөг хүчний гутал

"Болдоггүй" бор


Гутлын асуудалтай нэгэн, хоригдож буй нэгэн гээд хоёр хүнээс бусад нь УИХ-ын гишүүн болсныхоо гэрчилгээг гардан авсны ёслол өнөөдөр Төрийн ордны их танхимд баяр хөөртэй болов. Шинэ Үндсэн хуулийг дагалдан бий болох эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэхэд түүхэн алхам хийх 2020-2024 оны УИХ-ын гишүүд ийнхүү ажлын байрандаа анх удаа цуглав. Чуулганы анхдугаар хуралдаан энэ долоо хоногт товлогдоно. Гишүүд тангараг өргөмөгцөө шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах болно. Ирэх дөрвөн жилийн онцгой шинэ зүйл гэвэл, Үндсэн хууль ёсоор огцрох, эс огцрохыг УИХ хүч түрдэггүй хүчирхэг Ерөнхий сайд танхимаа удирдах юм. 

Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байснаас эрх баригчид хэт улстөржилтөд нэрвэгдэж, тэр хэрээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого тогтворгүй явж ирсэн. Хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо” орох гэж Засгийн газраа огцруулдаг нам доторх “өлөн” тэмцэл үгүй болно хэмээн үзэж буй. Түүнчлэн УИХ-ын гишүүд тойрог руугаа хөрөнгө татах гэж төсөл хэрэгжүүлэгч бүтээн байгуулагчийн дүр эсгэн төсөв “самрах” эрхгүй болсон. Тиймээс сонгогчдын хяналт УИХ-ын гишүүд ямар хууль боловсруулж байгаад, Засгийн газар бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буй чигт төвлөрөх цаг болов. 

Дараагийн 30 жил гараанаас гарч байна. Эхний дөрвөн жил МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газраар эхэлнэ. Тэдний өмнө зэс, нүүрсийн ханшийн уналт, 2021 оны эхний хагасаас төлж эхлэх том дүнтэй, том хүүтэй бондуудын төлөлт гэх мэт эдийн засгийн ужгирсан саад бэрхшээлүүд хийгээд угтаж буй олон шинэ сорилт хүлээж байна. 

МАН үнэмлэхүй олонх болсны “гавьяатан” хийгээд “буруутан” нь түүний мөнхийн гол өрсөлдөгч АН. Тэд өмнөх парламентад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж огтхон ч чадаагүй алдаагаа энэ удаа хэрхэн залруулахыг бид бас харах болно. Үнэмлэхүй олонх болсон эрх баригчдын эсрэг УИХ-д 11-хэн суудалтай, намынхаа дотоодод эмх цэгц, эв нэгдэл, сахилга хариуцлагагүй тарамдаж тэнхээрхсэн АН бодлогын ухаалаг шүүмж, хүчтэй байр суурь илэрхийлэх ямар ч чадваргүй болсон цаг үе тохиож байна. Энэ нь МАН-д олз болох магадлалтай.  

Хамгийн эхэнд дурдсан гуталны бэрхшээлтэй гишүүн бол УИХ-д ХҮН-аас сонгогдсон шинэ хүн. Т.Доржханд Төрийн ордонд ямар гутал өмсөж орох ёстойг мэднэ. Тэгээд ч түүнд ажил хэрэгч загвартай олон сайхан гутал байдаг гэсэн. Тэр албаар “болдоггүй” бор гутал өмсөж, үүдэн дээр асуудал үүсгэсэн байх магадлалтай. Сонгуулийн тогтолцоог эсэргүүцсэн, энд олонхийн адил байхаас татгалзсан зэрэг санаагаа хачин гутлаараа илэрхийлсэн хэрэг болов уу. Гутал бол дээшээ харсан сав хэмээн бэлгэ дэмбэрэлтэй ойлгосон нь дээр байх. Түүний УИХ-д төлөөлж буй ХҮН-д 2020 оны сонгуулийг урам зоригтой болгосон өндөр боловсролтой, мэдлэг туршлагатай олон шинэ амбийцтанууд бий. Гэвч Т.Доржхандаас бусад нь ялагдал хүлээж их улс төрийн гадна үлдсэн. Түүний өмссөн гутлаас илүүтэй түүний багтдаг улс төрийн шинэхэн намын бодлого, байр суурь их улс төрд, сөрөг хүчний орон зайд хэр нэр нөлөө авчрахыг, олонхийн сөрөг үйлдэлд ямар эерэг шахалт үзүүлэхийг хүлээе.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.30 162.158.179.125

Ene hvn ajilaa l hiij bj. Busad ni gutal huwtsasaa beldej bsiin boluuuu.

0 Хариулах


Иргэн 2020.06.29 172.69.252.137

Гадаад үзэмжид анхаарал хандуулаад хэрэггүй болов уу.

0 Хариулах