Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Зогс! Охид бол ХҮН


Охид, хөвгүүдийн байгаль угаас ялгаатай. Тиймдээ ч ээж аавын охиндоо, хүүдээ зориулан энхрийлж хэлэх үгс хүртэл “хүйстэй” байдаг шүү дээ. Охидын баруун, зүүн тархи зэрэг ажилладаг бол хөвгүүдийнх гадаад орчноос хүлээж авсан мэдээллийг ээлж дараагаар боловсруулдаг. Хүүхдүүдэд хүйс харгалзахгүй ижил тэнцүү хандлаа ч хариуд нь тэдэнд бий болох үр дүн, тэднээс ирэх асуулт өөр байж охид, хөвгүүд өөрийгөө олно. Охид, хөвгүүдийн харилцан адилгүй өгөгдлүүд байгалийнх учраас жам ёсны харилцааг өөрсдийнхөөрөө хөтөлсөөр ирсэн билээ.  

Ээж аавын зүгээс охидтойгоо, хөвгүүдтэйгээ харилцах гэр доторх агуулга хэчнээн эерэг зөв байлаа гээд зурагтаар үзүүлж буй хүүхэлдэйн кинонуудаас эхлээд бүхий л кино, зар сурталчилгаанд үзүүлэн тунхаглаж буй эмэгтэйчүүдийн дүр төрх хэтэрхий өрөөсгөл байгаад анхаарал хандуулалгүй горьгүй болж байна. Тиймээс охидын эрхийг хамгаалалх олон улсын энэ өдрийг медиа салбарынхан өөрсдөдөө түлхүү хамааруулж, "ЗОГС" гэдэг үгийг анхаарлын тэмдэгтэй хүлээн авах ёстойгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Телевиз, зар сурталчилгаагаар олон нийтэд хамгийн түгээмэл хүрч буй залуу эмэгтэйчүүдийн хэв шинжит дүрийг тодорхойлъё гэвэл, хиймэл сормуустай дэрэвгэр нүд, хагас нээлттэй зузаан уруул, нэвт гэрэлтсэн хувцастай бие л харагдана. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг зөвхөн бэлгийн обьект байдлаар харуулах трэнд нэгэнт эрчээ авав. Зогс! Айл болгонд шахам таргалахаас үхтлээ айдаг охид өсөн торниж байгааг бид хэдий болтол хэлээ хазлан өхөөрдөх вэ. Энэ нь манай нийгэмд эрүүл мэндийн мэдлэг, гоо зүйн таашаал хэр явцууран хумигдаж байгаагийн толь юм. Охид гэхээр л хумс, сормуус, нүүрний будагт шунан дурлаж, ил задгай хувцаслах ёстой юм шигээр харуулдаг нь эмэгтэй хүний талаарх эсрэг хүйстнүүдийн ойлголтыг зүй бусаар боловсруулж, хүчирхийлэл, доромжлол мэтийн ёс бус хандлага газар авахад хүчтэй нөлөөлж эхэллээ. Зогс! Сүүлийн үед залуусын дунд эрэлттэй үзвэр болоод буй тайзан дээрх хошин өгүүлэгчдийн ярианы сэдэв ч нэрмээс болж байгаа нь харамсалтай. Хэвлэлийн мэдээ, ярилцлагын “баатраар” ядуу амьдрал, хүчирхийлэлд нэрвэгдсэн зовлонт эмэгтэйчүүдийг тодруулж, түүний түүхийг тал талаас нь “зоолох” бурангуй явдал түгээмэл болсныг редакциуд ч бас бодмоор. 

Зогс! Чи яг ийм байх ёстой хэмээн тулгах рекламны “хүүхэлдэйнүүд” охид бүсгүйчүүдийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг дам байдлаар хязгаарлах хэмжээнд сөрөг нөлөөтэй гэдгийг маркетингийн ажилтнууд ойлгох цагт охидын эрх дам байдлаар хамгаалагдана. Шинжлэх ухаан, техник технологи, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт манлайлж буй охид, залуу эмэгтэйчүүдийн төлөөллийг нийгмийн сайн сайхны төлөө дэлгэцэнд дүрслэхийг уриалмаар байна. Зогс! Зар сурталчилгаанд яагаад заавал эмэгтэйчүүд арчиж зүлгэн угаалгын бодис рекламдаж, эрчүүд нь тэднийхээ аягалж өгсөн сүү, жүүс, ер юу ч байсан инээд алдан ууж суудаг юм бэ. Зогс! Хэт гялгар, гоёмсог клипүүд ээлж дараалан гарч ганган машин, хар шилтэй залуусын дэргэд нүцгэн шахам "секси" охид бөгсөө зогсоо зайгүй эргүүлэнхэн байж байдгаар найруулдаг нь ямар утгатай, юуг дүрсэлдэг хэрэг вэ. 

Ахад нь, эрэгтэй дүүд нь хүсдэгийг охиндоо яг адилхан хүсээрэй. Сэтгэл дүүрэн хүн болоорой гэж. Гэр нь гэрэлтэж, хайраар бялхаж амьдрахыг л ерөөгөөрэй. Дур сонирхолтой ажлаа хийж, авьяас чадвартаа дүйсэн цалин хөлс авч. Ууланд авирч, усанд сэлдэг байхыг. Хүрэх уртдаа харайж, тэмүүлсэн өндөртөө үсэрч сурахыг. Охидод хөвгүүдээс онцгой хандах, тусгай үзэх хэрэггүй. Хүүдээ хэлж сургадгийг, хүүдээ үзүүлж харуулдгийг, хүүдээ хийж өгдөгийг яг адилхан л зориулаарай. Нялзрай турьхан юм гэж бие эрхтэнээр нь салган бүү дөвийлгөөрэй. Охид хөвгүүдийн адил зоригтой, бүхнийг чадна. Гэхдээ "Чи яг хөвгүүдтэй адил байх ёстой" гэж хүйсийг нь дорд үзсэн шаардлагыг хэзээ ч бүү тулгаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.12 202.9.42.95

Bayrlalaa

0 Хариулах


Зочин 2019.10.11 66.181.188.137

Охид хөвгүүдийн байгаль угаасаа ялгаатай гэнэ үү. Юу гэсэн үг юм болдоо

0 Хариулах