Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Өнөөдрөөс эхэлж буй "Номын баяр"-аас онцлох шинэ 18 ном


Өнөөдөр Улаанбаатар хотын төв талбайд Номын баяр эхэлж байна. Номонд дурлагч, номоор сэтгэлийн их баясал олж авдаг хэн бүхний баярт энэ өдрөөр ямар шинэ ном хүмүүсийн анхаарлыг татаж байгааг сонирхуулж байна.


1. Мэдисон нутгийн гүүрнүүд - Роберт Жеймс Уоллер 

Романы үйл явдал 1960-аад оны үед Айова мужийн Мэдисон нутгийн нэгэн эдлэнд өрнөх ба хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй Франческа Жонсон, ганц бие гэрэл зурагчин Роберт Кинкейд нарын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. 

2. Тамирдсан нийгэм - Хан Бён Чоль

Шинэ үеийн философийн “рок од” хэмээн нэрлэгддэг Солонгос-Германы философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” хэмээх нэг сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа. Хуучны философи шиг бүтээгч эзний тухай нүсэр маргаан өрнүүлж, улирч одсон нийгмийн суурь үзлүүдийг бясалгах бус, яг одоо цагийн үзэгдэл, яг одоогийн бидний амьдралыг тодорхойлж буй гол асуудлуудын учир шалтгааныг задалсан нэн шинэ үеийн философитой танилцах боломжийг олгоно.

3. Коралайн - Нил Гейман 

“Коралайн” туужийг 21 дүгээр зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэж байлаа. Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцох болсон. Түгжээтэй хаалга нээгээд л Нарниагийн гайхамшигт аялал эхэлдэг шиг, Алиса туулайн нүх рүү унаад цочирдом жигтэй аялалын эргүүлэгт татагдан ордог шиг Коралайнтай хамт нууцлаг хаалгаар нэвтрэн ормогцоо та хайр, ид шид, саарыг ялан дийлэх сайн сайхны хүчинд эрхгүй итгэх болно.

4. Хэрхэн амьдрах вэ? - Сара Бэйкбэлл

“Хэрхэн амьдрах вэ?” хэмээх асуултад хариу болох энэхүү 20 “эсээ” хүн төрөлхтний сод сэтгэгч, хамгийн сонирхолтой харилцан ярилцагчийн гэрт тухлах боломжийг олгох болно. 

5. Пачинко - Мин Жин Ли

“Пачинко”-г Япон дахь нэг сая орчим солонгос хүний тухай өгүүлсэн анхны роман гэлцдэг. 1910 оноос эхлээд өнөөг хүртэл хэдэн үеэрээ Японд амьдарч буй солонгос гэр бүлд улс төр, дайн, шашин шүтлэг, нийгмийн тогтолцоо ямар нөлөө үзүүлсэн тухай хийгээд тэр бүхнийг хэрхэн даван туулж буй тухай, юмны учир олдож, хөрөнгө чинээний захад хэрхэн хүрч буй тухай хүүрнэнэ.

6. Өнчрөл хагацлын он жилүүд - Казүо Ишигүро

Өнчрөл хагацлын он жилүүд хэмээх энэхүү бүтээл Ишигүрогийн тав дахь роман бөгөөд 2000 онд анх олны хүртээл болжээ. 1930-1937 оны хооронд Лондон болон Шанхайд ихэнх үйл явдал нь өрнөх энэ романы гол баатар нь Кристофер Бэнкс хэмээх нэгдүгээр биеийн хүүрнэгч юм. Өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн долоон бүлгээс бүтэх энэхүү романы эхэнд өнчин хүү Кристофер Бэнкс аль хэдийнээ нас биед хүрч, Лондон хотынхны дунд нэр хүндтэй, залуухан хувийн мөрдөгч болчихсон яваагаар дүрслэгдэнэ.

7. Амлалт - Фридрих Дюрренматт 

Уг роман ерөнхий өгүүлэмж болон дотоод өгүүлэмжээс бүтнэ. Гэмт хэргийн сэдэвт бүтээл туурвидаг зохиолч эр нэг өдөр Граубюнден муж дахь Кур хотод гэмт хэргийн роман хэрхэн бичих тухай илтгэл тавихаар очиж буйгаар ерөнхий өгүүлэмж эхэлнэ. 

8. Залуу эмчийн тэмдэглэл - Михаил Булгаков

Зохиолч Михаил Булгаков 1916 онд Улаан загалмайн байгууллагад сайн дураар элсэн орж 1918 оныг хүртэл Смоленскийн эмнэлэгт эмчээр ажилласан байна. Тэрээр энэ үеийнхээ туршлагыг “Записки юного врача” буюу “Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх зохиолдоо сүүлд дурдаж өгсөн байдаг.

9. Цахилгаан жаал - Жан Жылү

Хятадын алдартай хүүхдийн зохиолч, Ханс Христиан Андерсаны нэрэмжит шагналт Жан Жылүгийн хамгийн алдартай бүтээл бол түүний 1987 онд хэвлүүлсэн "Цахилгаан жаал" хүүхдийн роман юм. Байгалиас заяасан ер бусын чадвараасаа болж бусдад ад шоо үзэгдэн гадуурхагдаж буй нэгэн хүүгийн түүхээр дамжуулан хүч чадлаа эгнэгт сайн сайхны төлөө зориулсны хариуд хүн юунд хүрч болдгийг харуулсан энэ зохиол үе үеийн олон хүүхдэд урам зориг, итгэл өгч, хүнлэг, сэтгэлийн хаттай хүмүүс болон төлөвшихөд нь тусалсан билээ.

10. Оршихуй №2 - Даниил Хармс

Эл ном бол Даниил Хармсын монгол хэлнээ орчуулагдан гарч буй анхны бүрэн бичигдмэлүүд билээ. Үүнээс өмнө түүний зохиол бүтээлээс орчуулан гаргасан тохиолдол цөөн боловч байсан юм.

11. Бороонд норсон Чехов - Ядамсүрэнгийн Баяраа 

Яруу найрагч Я.Баяраагийн “Бороонд норсон Чехов" ном хэвлэлтээс гарчээ. Тэрээр "Боргихон талын уянга" "Нэг урлаг" "Цөн" "Таслал" яруу найргийн номтой бөгөөд “Таслал” ном 2016 оны утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хүртэж байсан юм.


12. Психоанализ (Шинэ хэвлэл)

Фройдын "Зүүдний тайллын онол"-ыг далд ухамсарт хүрэх гарц төдийхөн ойлгоход учир дутагдалтай. Фройд нэг шөнө зүүдлэхдээ царай нь цонхийсон хүнийг харсан бөгөөд түүнийг урд өдөр нь тааралдсан эмгэний царайгаар орлогдож харагдсан гэж дүгнэсэн байдаг. Зүүдний тайллын онол нь ойлгомжгүй, практик жишээ байхгүй бол Ирма-гийн кейсийг уншихыг зөвлөж байна. Тэрбээр өвчтөн Ирмаг харсан зүүдэндээ 9-12 элементээр задлан тайлбарласан байдаг ажээ. Энэхүү кейсийг "Психоанализ" номын II хэвлэлээс уншиж боломжтой.

13. Өчигдөр уулзъя: Бүрлээчийн монолог - Г.Аюурзана

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана уншигчдадаа шинэ романаар бэлэг барилаа. Түүний шинэ номын нэр “Өчигдөр уулзъя” /Бүрлээчийн монолог / юм. Үйл явдлын хувьд “Сахиуст хангайн нууц” номынх нь үргэлжлэл ажээ. Зохиолч шинэ романыхаа талаар “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан Хар Улаан”, “Судасны чимээ”, сүүлд гарсан “Сүнсний томьёо” цөмөөрөө л орчин цагт өрнөж буй үйл явдалтай. Гагц “Сахиуст хангайн нууц” л урьд дээрийн, өөр цаг үеийн тухай өгүүлдэг. Энэ удаад “Сахиуст хангайн нууц”-ын үргэлжлэл романыг хэвлүүлснээр бас нэгэн мөчлөг зохиолуудаа цэглэж байна” гэжээ.

14. Санаа авахаас бүү ай - Остин Клеон

Өнөөгийн цахим эринд бүтээлч байдлаа хөгжүүлье гэвэл агуулга болоод хэлбэрийн хувьд тун шинэлэг, ямар ч төрлийн ажилд таарах зөвлөгөөнүүдээр дүүрэн энэ бүтээлийг сонирхоорой. Зохиогч нь "интернэт дэх хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг", бичих, зурах хос авьяастай Остин Клеон.

15. 1001 шөнийн үлгэр

16. Цагаан манан, гэгээн гуниг - Г.Мэнд-Ооёо

Зохиолчийн үг: "Туулсан  замнасан, явсан суусан, эрсэн олсон,  үзсэн харсан, уншсан дуулсан, ухаарсан бүхэн  минь утгын бөмбөрцөг дотор эвсэн найрсаж эсээ, нийтлэл,  дурсамж, хөрөг,  эрэгцүүлэл, тэмдэглэл болж бичигдсээр байх авай. Ямар ч төрлөөр бичлээ гэсэн зохиолчийн бичвэр бол уран сайхны амттай,   утгын найрсал, ухаарлын учиг, уянгын  шимтэй байх ёстой. Миний бүтээлийг ямагт хүлээж байдаг,  уншдаг,  номын сандаа залдаг уншигч таны урмаар тэтгэгдэж, баримтат уран зохиолын чуулган дөрөв дэх дэвтэрээ мэлмийд тань толилуулж байна."

17. Ёст Хаан Аригбөх - Д.Урианхай

Алтан ургийн залгамж Монголын эзэнт гүрний 5 дахь хаан Ёст хаан Аригбөхийн хувь заяа ээдрээтэй, битүүлэг түүх байдаг. Түүхчид болон зохиолчид Аригбөх хааны талаар өөр өөрсдийн байр сууринаас бүтээлүүддээ тусгасаар ирсэн. Аригбөх хаан монголын түүхийн болон Хубилай хааны нууц ч байх магад.

18. Нохой-Хүн

Хүүхдийн цуврал зохиолын шинэхэн ном гарчээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.09.18 172.69.45.135

Heden udur vrgeljleg um bol?

0 Хариулах


Зочин 2020.09.19 162.158.166.156

18,19,20 gesen baisan shuu

0 Хариулах