Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр "Хар баасан гараг" тохиож байна


Барууны орнуудад тухайн сарын 13-ны өдөр баасан гарагтай давхцвал "азгүй өдөр" хэмээн үздэг бөгөөд  "Хар баасан гараг" хэмээдэг. 

Судлаачдын үзэж буйгаар 19 дүгээр зуунаас өмнө уг өдрийн талаар бичигдэж үлдсэн тодорхой баримт, зохиол, бүтээл байдаггүй бөгөөд хамгийн эртний баримтыг Английн сэтгүүлч Хэнри Сутерланд Эдуардс "Сивилийн үсчин" дуурийн зохиолч Жоакино Россинигийн намтарт тэмдэглэсэн байна. 

Уг намтарт "Түүнийг сүүлчийн амьсгалаа татах хүртэл нөхөд нь хамт байв. Италичуудын үздэгээр муу гараг баасан, муу тоо 13 юм. Тэр тавдугаар сарын 13 гэх онцгой өдөр таалал төгссөн юм" хэмээн бичжээ.  

Америкт тус өдрийг "Талархлын баяр"-ын дараах баасан гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин "Хар” хэмээн тодотгох болсон нь хоёр төрлийн таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ.  

Нэгдүгээрт, эрт цагт худалдаа, наймаа эрхлэгчид нэгээс арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд алдагдалтай ажиллаж, "Талархлын баяр"-аас "Зул сар"-ын баяр хүртэлх хугацаанд ихээхэн ашиг олдог байжээ. Уг ашгаа дансны дэвтэртээ тэмдэглэхдээ хар бэхээр бичих болсон нь ийн нэрлэхэд хүргэжээ. 

Хоёрдугаарт, тус өдөр наймаачид олз омогтой байхын хэрээр дэлгүүрийн ажилчдын ачаалал нэмэгддэг байжээ. Энэ тэдний хувьд хар өдрүүд байсан аж. 

Сонирхуулахад, Нидерландад тус өдөр бусад баасан гарагуудтай харьцуулахад зам тээврийн осол гарах нь бага байдаг ажээ. Учир нь хүмүүс аливаа зүйлийг хийхдээ няхуур ханддаг бөгөөд зарим нь гэрээсээ ч гардаггүй аж. Судалгаагаар сүүлийн хоёр жилд тус улсын даатгалын компаниуд энгийн баасан гарагт дунджаар 8000 орчим осол хүлээж авдаг байсан бол "Хар баасан гараг"-т 7000 гаруй ослын мэдээлэл хүлээн авсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.