Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдөр нээлтээ хийж буй "TENET" киноны тухай 12 сонирхолтой баримт


Өнөөдөр Кристофер Ноланы бүтээлүүдийг шимтэн үздэг кино сонирхогчдын хувьд сэтгэл догдлом өдөр тохиож байна. Учир нь бид "TENET" гэх түүний цоо шинэ бүтээлийг кино театрын дэлгэцээр хүлээн авч үзэж эхэллээ. Киноны тухай бид юу мэдэх ёстойг хамтдаа сонирхоцгооё.


1. Жүжигчдээс хүртэл нууцалсан кино зохиол.

Роберт Паттинсон кино зохиолыг анх уншсан сэтгэгдлээ нийтэд хуваалцсан юм. Нолан киноны зохиолыг алдах, цааш тарахаас маш их сэрэмжилж байсан тул жүжигчдийг нэг цоожтой өрөөнд оруулж зохиолыг уншуулаад, гарахад нь зохиолоо бүр авч үлдсэн гэнэ. Мөн нэмж хэлэхдээ "Зохиолыг уншихад үнэхээр итгэмээргүй гайхалтай байсан" гэжээ.

2. Энэ удаа бид Ханс Циммерийн хөгжмийг сонсохгүй...   

Кристофер Нолан, Ханс Циммер хоёр бол кино ертөнцийн хамгийн гайхалтай хосууд л гэсэн үг. Тэд 2005 онд "Batman Begins" киноноос эхлэн хамтарч "Dunkirk" хүртэл гар нийлж явсан. Гэхдээ энэ удаа Ханс Циммер түр хойш суухаар шийдсэн байна. Харин Нолан оронд нь хөгжмийн зохиолч Людвиг Йоранссоныг кинондоо урьжээ.

3. Гэхдээ Хойте Ван Хойтема эргэн ирсэн шүү.


Кристофер Ноланы кинонуудаас бидний олж мэдэж хайрласан зураглаач Хойте Ван Хойтема энэ кинонд эргэн ирлээ. "Interstellar", "Dunkirk" зэрэг кинонууд дээр хамтарч ажилласнаас гадна бидний сайн мэдэх "Let the Right One In", “Tinker Tailor Soldier Spy”, “Her” зэрэг кинонд ажилласан юм.

4. Улс орон дамжсан зураг авалт.


Ноланы мэдээлснээр киноны зураг авалт 7 улс орныг дамжин хийгджээ. Анх Эстони улсад зураг авалтаа эхлүүлж, зөвхөн тэр бүсэд зураг авалт хийхдээ л гэхэд 18.5 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл байна. 

5. Асар их хөрөнгөөр бүтсэн.

Өнгөрөгч зургаадугаар сард "Tenet"-ийг 225 сая ам.долларын зарлагаар бүтээсэн гэх мэдээлэл түгсэн. The Dark Knight Rises" киног хийхэд 200 сая ам.доллар хүрч байсан бөгөөд энэ удаагийнх түүний хамгийн их мөнгө зарцуулан кино бүтээж буй тохиолдол юм. Зөвхөн Ноланы хувьд ч биш дэлхийн кино уран бүтээлүүдийн хувьд энэ бол маш өндөр тоо билээ.

6. Жүжигчдийг чадварыг шалгасан үзэгдлүүд.


Энэ удаагийн бүтээл цаг хугацааг үндэслэж, түүнийг гол болгосон байгаа. Тиймээс цаг хугацаа ухрах үзэгдлүүд кинонд их гарна. Харин жүжигчдийн хувьд нэгэн хэцүү даалгавар байсан нь зарим үгийг төгсгөлөөс нь хэлэх, хийж буй үйлдлээ ухрааж байгаа мэт хийх зэрэг. Бусад бүх хүн энгийн үйлдэл хийж байхад гол дүрүүд маань тэнд ухарсан хөдөлгөөнөөр хийж, ярьж байна гээд төсөөл дөө. Зөвхөн үүнийг л хийх гэж ямар хэцүү байсан бол. Дээрээс нь жүжигчин Кеннет Брана бүр орос үгнүүдийг ухрааж ярьсан гээд л бод.

7. Роберт Паттинсоны бүтээсэн дүрийг Кристофер Хитченсээс сэдэвлэсэн.

Түүнийг дүрээ бүтээхдээ Жэймс Бонд шиг байсан гэсэн ч жүжигчин өөрөө хэлэхдээ дүрийн санаагаа бүхэлд нь зохиолч, сэтгүүлч Кристофер Хитченсээс авсан гэнэ.

8. Нолан CGI ашиглахаас татгалзсан.

Тэр бүтээлдээ жинхэнэ эффект, жинхэнэ уур амьсгал, дүрүүдийг оруулж өгсөн бөгөөд кино зураг авалтын явцад ногоон хана ашиглахаас татгалзжээ. Та жинхэнэ мэдрэмжийг энэ киноноос авах нь.

9. 20 жил бодсон зохиол.

Киноны зохиол дээр Нолан 6 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн боловч киноны санааг 20 гаруй жил толгойдоо бодож, бясалгаж явсан гэнэ. Мэдээж зохиолыг бүрэн дуусгахад маш их судалгаа, бодох үйл явц хэрэгтэй байсан нь тодорхой.

10. Кинондоо жинхэнэ онгоц дэлбэлжээ.

Кинонд таны харах онгоц жинхэнэ бөгөөд жинхэнээсээ дэлбэрсэн гэнэ шүү. 

11. Анх "Merry Go Around" гэх нэртэй байсан.

Мэдээж "TENET" бол киноны уур амьсгалд тохирсон маш зөв нэр. Харин түүнээс өмнө "Merry Go Around" гэж нэрлэсэн байжээ.

12. Кат гэх дүрийг жүжигчин Элизабет Дебикид л зориулж бичсэн.

Тус киноны гол дүр болох Катыг энэ жүжигчинд л бүрэн зориулж бичжээ. Нолан жүжигчнийг өөрөө кинондоо урьсан ба Элизабет кинонд шууд сонгогдохгүй, заавал шалгаруулалтад оролцоно хэмээн зүтгэсэн гэдэг. Гэхдээ л мэдээж, тэр дүрийг авч чадсан!

Тус кино яг одоо кино театруудаар гарч байгаа тул та бүхэн үзэж сонирхон сэтгэгдлээ бичээрэй.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
14 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.09.14 162.158.7.44

Хөгжим нь жаахан онцгүй Ханс байсан бол гоё бхгүй юу, интерстэллэр дээр ямар блаа даа

0 Хариулах


Хермит 2020.09.13 172.69.252.149

Трейллэрийг нь үзээд л сонирхолтой санагдсан. Жинхэнэ мэдрэмж, сэтгэлгээ хоёр нь бусдаас өөр хүний бүтээл юм даа гэж бодод бна. Трансформерс мэтийн компьютер эффектээр зодсон бүтээлээс өөр бүтээл. TENET, CLOUD ATLAS, MATRIX, INTERSTELLAR, THE MARTIAN... мэтийн кинонууд л төгс

0 Хариулах


Tennet 2020.09.12 172.69.45.135

Unendee gaihaltai kino bolson bnlee buur heleh ug oldohgui bnoo

0 Хариулах