Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ. Төрийн тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав. Төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд заасны дагуу Төрийн тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг. Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр хийсэн юм. Маргааш буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хязаалан насны морьдын уралдаанаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Өнөөдөр төрийн тугийг цэнгүүллээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа
Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсэв.
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Манай улсад 10 хүүхэд тутмын гурав нь сургуульд сурахад хэл, ярианы хөгжил бэлтгэгдээгүй байна
Хүүхдийг 0-5 насанд номтой ойр өсгөх нь хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадварт эерэг нөлөөтэй.
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ
Улаанбаатар хотод 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм.