UBLife Logo
Нийгэм

Сүхбаатар аймагт өнөөдөр үд дунд шороон шуурга шуурч, харанхуй болжээ

Сүхбаатар аймагт өнөөдөр үд дунд шороон шуурга шуурч, харанхуй болжээ

Өнөөдөр үд дундын үед буюу 12 цагийн орчим Сүхбаатар аймагт шороон шуурганы онц аюулт үзэгдэл болж, харанхуй болжээ. 

Энэ талаар тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Сүлжээний техникч Г.Алтаншагайгаас тодруулахад "Өнөөдөр манай аймгийн төв болох Баруун-Уртад өдөр 10 минут орчим шороон шуурганы онц аюулт үзэгдэл болж, салхи секундэд 22 метр хүрсэн. Энэ хүчтэй шороон шуурганаас үүдэж, харанхуй болсон" гэсэн юм. Цаг уурын урьдчилан сэрэмжлүүлэх мэдээлэл хийсэн учраас энэ үеэр ямар нэгэн осол гэмтэл гараагүй байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
6
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.