Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Үр дүнтэй, бүтээлчээр ажиллах нууц жор буюу "гүн төвлөрч" ажиллах нь


Орчин үеийн техник технологийн хөгжил хүмүүсийн анхаарлыг амархан сарниулж, ажилдаа бүрэн төвлөрөх хүндрэлтэй болжээ. Вэб сайтууд, хэрэглээний програмууд ганцхан товшоод орох боломжтой сонирхолтой мэдээллүүдийг санал болгоход хэрэглэгчийн допамины түвшин ихэсдэг аж. Энэ нь амархан сатаарч, анхаарал төвлөрөх чадамж огцом буурах гол шалтгаан юм.

Та чухал ажилдаа бүрэн төвлөрч, үр дүнтэй ажилламаар байна уу? Өдөрт хэдхэн цагийг үр дүнтэйгээр зарцуулж зорилгодоо хүрмээр байвал тус нийтлэлийг уншиж зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.


Кэл Ньюпорт бол Жоржтауны Их Сургуулийн Компьютерын Ухааны Тэнхимийн профессор. Тэрээр дөнгөж 36 настай хэдий ч ажлынхаа хажуугаар зургаан ном, 60 судалгааны ажил хэвлүүлээд буй. Ажлыг бүрэн дүүрэн хийхийн тулд урт хугацаагаар, гүн төвлөрөх чадварыг өөртөө суулгах нь чухал юм гэсэн санааг Ньюпорт гаргажээ.

Анхаарал амархан сарнидаг орчинд амжилттай, үр бүтээлтэйгээр ажиллах зарчмын тухай өгүүлэх түүний “Deep Work” номд:

- Урт хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэх
- Таныг сатааруулах зүйлсийг багасгах болон сатаарах хүсэл сонирхлоо хазаарлах тухай өгүүлжээ.


Гүн төвлөрөх ажил, гүн төвлөрөх шаардлагагүй ажил.

Ньюпорт номдоо хоёр чухал ойлголтын тухай тайлбарласан нь:

- “Deep work” буюу гүн төвлөрөх ажил нь өөрийн чадамжаа тултал ашиглаж гаднын ямар ч нөлөөнд сатааралгүй ажиллах үйл ажиллагаа.
- “Shallow work” буюу гүн төвлөрөх шаардлагагүй ажилд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлагагүй бусад ажлууд орох аж. Хурал, уулзалт, хуваарьт ажлууд, шалгах, и-мэйлд хариу бичих зэрэг нь энэ ангилалд багтана.

Иймд сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн ажилтан ажлын байранд хэдхэн сарын дотор гүн төвлөрөлт шаардахгүй ажлуудыг хялбар эзэмших ба үнэ цэн харьцангуй бага, амархан сурч болмоор байдаг. Өндөр мэдлэгтэй, ур чадвартай ажилтан хүртэл өдрийн ихэнх цагийг ийм төрлийн ажил хийн өнгөрүүлэх нь олонтаа. Нөгөө талаас гүн төвлөрөх шаардлагатай ажил нь илүү үнэ цэнтэй, сурахад хэцүү ба ажилтнаас өндөр чадварыг шаарддаг.

Гүн төвлөрөхийн үнэ цэн болоод, хүндрэлтэй талууд.

Гүн төвлөрч хийсэн ажлын үр бүтээмж асар өндөр байх ба таны цагийг хэмнэж, чанартай оюуны бүтээлийг хурдан гүйцэтгэх боломжийг олгож аливаа ур чадварыг асар хурдан хөгжүүлдэг зэрэг олон сайн талтай.

Гэвч дийлэнх хүн хийж чадахгүй хүнд хөдөлмөрт тооцогдоно. Оюун, сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудын адил хүнд учраас таны ур чадвар хурдан өснө. Харамсалтай нь бидний тархи гэнэтийн явдалд түргэн хариу үйлдэл өгдөг тул юманд амархан сатаардаг.

Ихэнх ажилд технологи давуу тал болдог бол гүн төвлөрөх ажилд сатаарах шалтгаан болдог. Иймд ажилтнаас тэвчээр, шаргуу байдлыг шаардана. Завгүй цагийн хуваарь, зорилгогүй уулзалтууд бидний амьдралд дүүрэн. И-мэйлийн мэдэгдлүүд, сошиал хаяг, бусад хэрэгцээгүй веб хаягууд эл байдлыг бүр ч дордуулна гээч. Олон үйлдэл зэрэг хийж, юманд сатаараад байвал дорвитой үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Үүний сацуу нэг ажлаа дуусгаад нөгөөг нь эхлүүлэхдээ таны анхаарал хэсэгтээ төвлөрөхгүй болов уу. Өмнөх ажилдаа бүх анхаарал тань төвлөрсөн байна. Юманд сатаарч ажлаа тасалдуулж хийх нь ажлын бүтээмжийг огцом унагаад зогсохгүй цаг ч их авах гэмтэй.

Орчин цагт гүн төвлөрөн ажиллах ур чадвар тун ховордож байгаа ч энэ хэрээрээ нийгэмд асар хэрэгцээтэй ур чадвар болж байна гэж Ньюпорт үзэж буй. Тиймээс эл чадварыг эзэмшсэн цөөн хүний ажил, амьдралын гараа тун амжилттай байна.

Тэрээр гүн төвлөрөх чадварыг 21-р зууны супер хүч хэмээн тодорхойлжээ. Энэ ур чадварыг эзэмшсэн экспертүүд хүртэл өдөрт ихдээ дөрвөн цагийг л гүн төвлөрч чаддаг. Мэдээж үр шим нь тун өндөр.

- Илүү ажиллавал-> Таны бүтээмж өснө.
- Сайн ажиллавал-> Таны ажлын чанар өснө.
- Үр бүтээлийг нэмэгдүүлбэл-> Төвлөрөх чадвар танд илүү чөлөөт цагтай болоход тустай. 

Ньюпорт ажлын өдрөөр 17:30 хүртэл ажиллана, амралтын өдрөөр ажиллахгүй гэсэн хуваарийг чанд баримталдаг. Энэ нь ч түүний хувьд үр дүнтэй байдаг. Ажлын таван өдөр, өдөртөө гурваас дөрвөн цагт гүн төвлөрч ажилласнаар бүтээмж мэдэгдэхүйц өсөж үнэ цэн нь ч нэмэгдэнэ.

Анхаарал төвлөрүүлэх ур чадвараа дээшлүүлэх нь.

Төвлөрч ажиллахын тулд та гүн төвлөрөх шаардлагагүй үйлдлүүдэд цаг зарцуулахаа багасгах хэрэгтэй. Эхэндээ мэдээж хэцүү тул цаг гарздана. Та тэвчээртэй, шаргуу байх хэрэгтэй.

Ингээд ажил мэргэжилдээ, хичээлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх тухай Нюпортын өгсөн зөвлөгөөнөөс хүргэе.

- Өөрийн анхаарал, эрч хүч, цагаа маш цөөхөн, чухал зүйлсэд хандуул.
- Таны сонирхол, хүсэлд нийцсэн ажлыг сонгож хийвэл гүн төвлөрөхөд амар болно.
- Энэ ажлын ард гарах юмсан гэсэн хангалттай хүсэл зориг байгаа цагт өөр юманд сатаарах нь бага.

Уйтгартай байдалтай эвлэрч сошиал хэрэглээг хас.

Ямарваа нэг ажлын ард гарч анхаарлаа төвлөрүүлэх дадлыг суулгахдаа та сатааруулах зүйлсээс өөрийгөө татаж, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ингэхдээ уйдна гэдэгтэйгээ эвлэр. Уйдах, залхах бүрдээ утасны мэдэгдлээ шалгасаар байвал гүн төвлөрнө гэдэг бүтэшгүй даалгавар болно.

Утсандаа сатаарахаа больж чадах юм бол та ажилдаа тулгарсан асуудлуудаа нухацтай бодож, хурдан шийдэлд хүрэх боломжтой. Фейсбүүк таныг найзуудтайгаа холбоотой байхад тус болох хэдий ч үр дүнтэй ажлаас хойш татна. Иймд мэдэгдэл бүрээ байнга шалгах үнэхээр шаардлагатай гэж үү? Фейсбүүк мэдэгдэлдээ их цаг зарцуулаад эргээд ажил руугаа ороход нэг хэсэгтээ анхаарал төвлөрөхгүй байвал сошиал медиа хаягуудаа 30 хоногийн турш хэрэглээнээсээ хасаад үз. Таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд гарахыг хараарай. Сошиал медиа зайлшгүй хэрэгтэй бол ажиллах үеэр мэдэгдэл ирэхгүй тохиргоотой болгоорой.

Ажлаа гүн төвлөрч хийх арга замууд.

Уг ур чадварыг анхлан өөртөө суулгах гэж хичээж байгаа хүмүүс ажлаа өдөр бүр нэг цагт эхлүүлэх нь үр дүнтэй. Ингэснээр гүн төвлөрөх хэмнэлд орох юм. Чамгүй туршлагатай хүмүүс бол долоо хоног бүр нэг эсвэл хоёр өдрийг гүн төвлөрөх өдөр болгож, төвлөрөх шаардлагагүй ажилтайгаа хослуулж хоёр талт шийдэлд хүрч болдог. Зарим хүмүүс төвлөрч буй ажлаасаа бусад бүх ажил, ямар ч төрлийн сатааруулах зүйлсийг багасгаж, бүр байхгүй болгож чаддаг. Энэ арга ихэнх хүнд дэндүү хүнддэнэ гэж Ньюпорт үзжээ.
Маш сайн туршлагажсан хүмүүс бол урьдчилан төлөвлөхгүйгээр гүн төвлөрч ажиллаж чадна. Ийм чадвартай болчихвол хойшид их хэрэг болно гэдгийг нэмж онцольё.

Гүн төвлөрч ажиллах нь.

Ньюпорт хэд хэдэн зүйлийг санал болгожээ.

- Гүн төвлөрөхийн тулд орчноо өөрчилж, дадал зуршил бий болгох нь чухал. Өглөө бүр 30 минутыг тухайн өдрөө төлөвлөхөд зарцуул.
- Төвлөрөх цагаа чанд баримтлах хэрэггүй. Төлөвлөгөөндөө сошиал хаягаа шалгах цагийг хүртэл багтааж өөрийгөө шагна.
 - Интернэтийн хэрэглээ, и-мэйлийн хэрэглээг тусад нь болгож цаг тогтоосноор ажлаас ажлын хооронд анхаарал төвлөрөхгүй байх нь багасна.
- Чимээгүй газар, чимээгүй цагт ажилла. Зохицуулах боломжгүй бол чихэвч зүүж гадны дуу чимээг тусгаарлахыг хичээ.
- Сатааруулах зүйлсийг багасга. Дуудлага, зурвасын мэдэгдэл ирэхгүй болгоорой. И-мэйлүүдэд тэр дор нь хариу бичээд хэрэггүй.
- Төвлөрөх шаардлаггүй ажлуудыг багасга. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалтыг гаргаж байгаад аль нь төвлөрөх шаардлагатай, аль нь үгүйг тодорхойл.
- Өдөр бүр гүн төвлөрч буй цагаа хэмж. Өдөр бүр гүн төвлөрөх цагийг минут минутаар нэмэхийг хичээ.
- Ажлын цаг дуусахад хийж байгаагаа бүрэн дуусгах дадлыг өөртөө суулгах хэрэгтэй. И-мэйлээ дахин нэг шалгаад үз. Өнөөдрийн хийсэн ажлын жагсаалтаа нягталж маргаашийн төлөвлөгөөг гарга. Дуусгаагүй ажлаа маргааш нь хэрхэн үргэлжлүүлэх талаар төлөвлө.

Жинхэнэ амралтаар өөрийгөө шагнаарай.


Ньюпортын ажлын цаг ямагт 17:30-д дуусдаг. Тэрээр оройн цагаар ажиллахыг сайшаадаггүй нэгэн. Ажлын цаг дууссан л бол төлөвлөгөө гаргах, и-мэйл шалгах гэх мэт жижиг ажлуудыг ч нэг мөр орхино. Ажлын талаарх бүх бодлоо арчин хаяна. Өндөр бүтээмжтэй ажиллахын тулд ажлаас өөрийгөө бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Ингэж бүтэн амралт авснаар дараа өдөр нь гүн төвлөрөх ажилд сэтгэлзүйг бэлдэж, эрч хүчээр цэнэглэгдэж хүнд асуудалтай нүүр тулж чадна. Ньюпортын тэмдэглэснээр эл чадварыг маш сайн эзэмшсэн туршлагатай хүмүүс хүртэл өдөрт дөрвөөс илүү цаг төвлөрч ажиллана гэдэг тийм ч тогтвортой зөв шийдэл биш. Таны энэ дөрвөн цагт багтаан хүрч буй үр дүн гайхалтай байх болно.

Эх сурвалж Heyfocus.com 

Нийтлэлийг бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.