Уран зургийн галерейд үнэ төлбөргүй үзэсгэлэнгүүд дэлгэгджээ
Энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Бүх соёлын цуврал арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд маргааш хүртэл Уран зургийн галерейд Хятад, Өвөр Монголын соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн үргэлжилнэ.
Үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил” “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам”, гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээл”, “Монгол морины урлагийн бүтээл” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн 150 гаруй бүтээл дэлгэгджээ.
Уг үзэсгэлэнгийн зорилго нь Хятад, Монголын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад оршиж байгаа юм.