Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийг бүрэн зогссон гэж ойлгож болохгүй"


Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалахын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-аас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар бөгөөд Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамжийг танилцууллаа. Удирдамжинд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох, Гамшгаас хамгаалах, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох, хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх, баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах, амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор тусгасан байна.



ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж “Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хилийн боомтуудаар Хятадын тал руу нүүрс тээвэрлэхийг зогсоосон. Зөвхөн Гашуунсухайт боомтоор зэсийн баяжмал нэвтэрч байна. Монгол Улсын иргэд Зам-Үүд төмөр замын боомтоор Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатарын гал тэргээр нэвтэрч байгаа. Хил хаасан, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийг бүрэн зогссон гэж ойлгож болохгүй. Төмөр замын ачаа эргэлт, тээвэрлэлт хэвийн явагдаж байна” гэлээ.

This image has an empty alt attribute; its file name is J1A8131-1024x683.jpg

ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Шинэ коронавирус Монголд ирж ирсэн гэсэн худлаа мэдээлэл, цуурхалд иргэдийг итгэхгүй байхыг анхааруулж байна. Ард түмнийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, нийгмийг бухимдалд оруулж, худлаа мэдээлэл тарааж байгаа иргэдийг олж, илрүүлэн, Цагдаагийн байгууллага шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.7-д заасны дагуу мэдээллийг үнэн зөв өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс эх сурвалжтай мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй байна” хэмээлээ.


 

Засгийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдрөөс эхлээд цагаан сарын баярыг тэмдэглэхийг уриалсан реклам, зар сурталчилгааг зогсоосон. Хүнсний захуудыг хаагаагүй, орон нутгийн замыг хаах, хязгаарлах шийдвэр гараагүй байна. Тийм болохоор хүнсний хомсдол үүсэх, үнийн хөөрөгдлийг бий болгосон худал мэдээлэл итгэхгүй байх хэрэгтэй байна. Төр, засгаас цаг алдалгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалж байна” гэлээ.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Манай байгууллагаас  үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүсэхгүй байх, өөрсдөө худалдан борлуулах борлуулагч нар бүтээгдэхүүнээ зохиомлоор борлуулахыг хязгаарлах тал дээр хяналт тавьж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зах, худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн худалдагч  нартай уулзалт хийж, импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.