Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

''Өртөө арт кэмп''-ийн тусгал Улаанбаатарт ирлээ


Контемпорари урлаг нь төрөл бүрийн арга техникээр өргөн цар хүрээнд чөлөөтэй сэтгэж, гүн гүнзгий утга агуулгыг хүргэхийг зорьдог. Өнөөгийн суурин амьдралд орхигдсон нүүдэлчин ахуй, байгаль орчны тэнцвэр алдагдаж буйг далдуур илэрхийлсэн бүтээлүүдийг ойлгоход үзэгчийн зүгээс ч чамгүй мэдрэмж шаардах аж.

Тэгвэл Монголын Урлагийн Зөвлөл,  Швейцарын SMART хөтөлбөр, Хөх нар Контемпорари урлагийн төв, МАРС төсөл, Арт Авенютэй хамтран "Тусгал" фото зургийн үзэсгэлэнг нээлээ. 

Уг үзэсгэлэнд 2020 оны наймдугаар сард Хөшигийн хөндийд зохион байгуулагдсан Өртөө арт кэмп хөтөлбөрт оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг болон видео бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм.

Ц.Энхчимэг: Үзэсгэлэнгийн гол зорилго бол байгаль орчны өөрчлөлтийг олон нийтэд гэрэл зургаар дамжуулан мэдүүлэх юм

ЗурагТайлбар



МУЗ-ийн урлагийн хөтөлбөр зохицуулагч Ц.Энхчимэг "Тусгал үзэсгэлэн нь "Хөх нар" контемпорари арт төвөөс зохион байгуулсан ''Өртөө арт кэмп'' төслийн үргэлжлэл юм. "Хөх нар" контемпорари арт төв энэ жил MARS төсөлтэй хамтарч "Өртөө 2020" гэсэн нэртэй лэнд арт төслийг Хөшигийн хөндийд зохион байгуулсан. Зураач, барималч, гэрэл зурагчид болон контемпорари артист гэсэн 30 гаруй уран бүтээлчийн Хөшигийн хөндийд таван өдрийн турш ажилласан. 


Харин сэдэвчилсэн үзэсгэлэнг нь Улаанбаатар хотод цувралаар үзэгчдэд хүргэж байна. Энэ үзэсгэлэнд дөрвөн гэрэл зурагчин, хоёр зураач, нэг зураглаачийн бүтээл оролцож байна. Үзэсгэлэнгийн гол зорилго бол байгаль орчны өөрчлөлтийг олон нийтэд гэрэл зургаар дамжуулан мэдүүлэх юм.

Уран бүтээлчдийн хувьд 20-60 насны хүмүүс оролцжээ.

Мөн ‘’Хөх нар’’ контемпорари урлагийн төв нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулсан учир залуу уран бүтээлчдийн чадвар, үзэгчдийн ойлгож хүртэх түвшин аль аль нь нэмэгдсэн нь сайшаалтай" гэлээ.

Ё.Далх-Очир: Тусгал гэдэг бол нотлох баримт 

"Хөх нар" контемпорари арт урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир "Контемпорари урлаг бол уран бүтээлчээс маш их чөлөөт сэтгэлгээ шаарддаг. Дуу авиа, үйлдэл хөдөлгөөн, газар орон зай, дижитал, медиа арт гээд маш олон чиглэлд ажилладаг. Хөдөө, задгай орон зайд очоод тэдгээр уран бүтээлчид яг өөрийнхөө мэдрэмжээр чөлөөтэй сэтгэж, туурвидаг. Арт кэмп хөтөлбөр амжилттай хэрэгжиж гурван цуврал үзэсгэлэн гаргасан бөгөөд өнөөдрийн үзэсгэлэн дөрөв дэх нь юм.

21-р зуунд уран бүтээлч өөрийгөө илэрхийлэх төрөл зүйл, хэрэгслээ өөрөө сонгохыг контемпорари урлаг гэж нэрлэж байгаа юм.

21-р зуунд уран бүтээлч өөрийгөө илэрхийлэх төрөл зүйл, хэрэгслээ өөрөө сонгохыг контемпорари урлаг гэж нэрлэж байгаа юм. Үүгээрээ бусад урлагийн төрлөөс ялгаатай. Жишээлбэл, дуу авиа, яруу найраг бүр зарим нь үйлдлийн урлагаар илэрхийлэх зүйлсээ гаргадаг. Контемпорари урлаг маш олон функцүүдтэй. Хэдий тийм ч монголчууд энэ талаар төдийлөн сайн мэддэггүй. Энэ бол шинэ зүйл биш. Энэ бол орчин цагийн соёл юм. 

2002 онд анх "Хөх нар" контемпорари арт урлагийн төвийг нээхэд дөрөв, тавхан уран бүтээлч л байлаа. 2005 оноос Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн залуучууд ирж бүл нэмсэн. Одоо 40, 50-аад гишүүнтэй болж өргөжөөд байна. Манай төвийн залуучууд сонирхогчийн түвшний бус мэргэжлийн уран бүтээлчид. Энгийн зураачаас илүү ачаалалтай ажилладаг. Өөрсдөө хөтөлбөрөө зохионо, үзүүлэх гэж буй зүйлсээ олон төрлийн элементээр тодорхойлно. Энэ бол сэтгэлгээний орон зайн урлаг юм" гэв.

Ташрамд дурдахад, "Тусгал" үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 06-20-нд Edelweiss арт зочид буудалд толилуулагдаж байна. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдээр залуу гэрэл зурагчид, оюутнуудад зориулсан “Урлагтай яриа” цуврал арга хэмжээг зохион байгуулах болжээ.

ЗурагТайлбар






                                                                                                                                     Бэлтгэсэн: М.Саранцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.