Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өсвөр насныхны хэрэглээний трэнд буюу байнга ашигладаг 10 зүйл


Гар утас


14-18 настнууд буюу өсвөр насны хүүхдүүдэд ус агаар шиг хэрэгтэй хамгийн эхний зүйл бол ГАР УТАС. Хагацашгүй хамт байх хоёр зүйлийг нэрлэ гэвэл тэднийг л нэрлэнэ дээ. Яагаад гэвэл утас хэмээх энэхэн бяцхан дижитал төхөөрөмжинд тэдэнд хэрэгтэй бүх зүйл багтаж байна. Харилцаа холбоо, сошиал медиа, энтертайнмент ертөнц, видео тоглоомууд гэхчлэн цөм нэг дор байх нь тэднийг утаснаас салахаа байхад хүргэдэг гол хүчин зүйл юм. 

ТикТок

Инстаграм, Снапчаттай харьцуулахад видео засварлах, оруулах нь хамаагүй амар байхаар бүтээгдсэн энэ платформ өсвөр насны хүүхдүүдийн контентоо бусадтай хуваалцаж, хөгжилдөх тав тухтай газар болж хувираад буй. Дэлхий даяар тэрбум шахуу хэрэглэгчтэй энэ аппыг ашигладаггүй Z үеийн хүүхэд залуус Монголд байхгүй л болов уу. 

U ХӨТӨЛБӨР (ҮРГЭЛЖ ЧАМТАЙ ХАМТ)

"Unitel" компанийн 14-23 насныханд зориулсан "U хөтөлбөр" өсвөр насныхны дунд трэнд болж буй юм. Шинэ хэрэглэгч болсон хүүхэд залуус 6 сарын турш нийт 30 GB дата бэлгэнд авч дээр нь “Social”, “Streaming”, “Gaming” багцуудаас сонгон, сонгосон багц дахь аппуудыг хязгааргүй датагаар ашиглана. Жишээлбэл “Streaming” багцыг сонговол Netflix, LookTV зэргийг хязгааргүй үзнэ гэсэн үг. 

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИД: 

- Шинэ дугаарын үнэ 3000₮ (1000 нэгж+30 хоног)

- Бүх багц идэвхжсэн өдрөөсөө 6 дахь сарын сүүлийн өдрийн 23:59:59 цаг хүртэл хүчинтэй байна 

- Шинэ дугаар нээгдмэгц 6 сарын турш сар бүр 5GB дата эрх болон их сургуулиудын вэб сайтад хязгааргүй нэвтрэх EDU багц автоматаар идэвхжинэ

- Streaming, Social, Gaming багцуудаас сонгон идэвхжүүлэхийн тулд St, So, G харгалзах кодыг 1484 дугаарт тус тус илгээнэ 

- Өмнөх хэрэглэгч дугаар шинээр авсан тохиолдолд 6 сарын турш сар бүр 1GB дата + EDU багц үнэгүй

Видео стрийминг


Өсвөр үеийнхний дурлан үзэх болсон бас нэг зүйл гэвэл энэхүү видео стрийминг юм. Өөрсдийнх нь үе тэнгийн хүүхдүүд Youtube хуудаснаа влог хөтөлж, төрөл бүрийн дуу хөгжим, тоглоом, контентуудыг тасралтгүй стрийм хийхийг үзэж буй нь тэдний хувьд энтертайнмент хэрэгцээ шаардлагаа хангах түгээмэл арга болж байна. 

PubG 

Орчин цагийн хамгийн өрсөлдөөнтэй баттлграунд тоглоом болох PubG өсвөр насныхан гэлтгүй бүх л видео тоглоом сонирхогчдын дунд маш хурдан ХИТ болсон билээ. Тоглож буй хүмүүсийн видео стрийминг сурталчилгаа л гэхэд тэдний анхны борлуулалтыг хэдэн арван саяд хүргэж байсан түүхтэй. Энэ тоглоом U хөтөлбөрийн “Gaming” багцад багтсан бөгөөд мэдээж хөтөлбөрийн хэрэглэгчид хязгааргүй датагаар тоглоно. 

NETFLIX

Манайд жаахан дутмаг байдаг өсвөр насныханд зориулсан контент энд хэдэн арваараа байдаг нь сайн хэрэг шүү. Тэдний үерхэл нөхөрлөл, шохоорхол, бие махбодийн болон сэтгэл зүйн боловсрол, хүмүүжлийн асуудлууд, ирээдүйн карьерын тухай ойлголт гээд бүх л хэрэгтэй мэдээлэл, үзэл санааг киногоор дамжуулж олж авах боломж энд бий. U хөтөлбөрийн “Streaming” багцыг сонговол хязгааргүй датагаар Netflix үзнэ гэдгийг аль хэдийн мэдэж байгаа байх. 

Уран зохиол, манга, комик номууд

Үе үеийн өсвөр насныхны унших, үзэх дуртай ном зохиол кино бүтээлүүд гэж бий. 10-аад жилийн өмнөх 16 настнууд “Twilight” цуврал зохиолоор амьсгалж байсан бол түүний дараа шидийн ертөнцийн цувралд дурлах “Поттер хэд”-үүд олширсон. Энэхүү цуврал одоо ч гэсэн өсвөрийнхний дунд алдартай хэвээр л байгаа. Мөн төрөл бүрийн комик, манга бүтээлүүд өсвөр насныхны амьдралд том байр суурь эзэлдэг. 

Баббл тий

Cүү, цай, чихэр, зажлууртай хөвсгөр бөмбөлөгнүүд нийлээд баббл тий хэмээх нэгэн трэнд уух зүйл болчихно гэж хэн санах билээ. Кофе ууж хийцгүйрч явахад арай л балчирдах өсвөр насны хүүхдүүд энэ цайгаа уугаад явж буй нь хаа сайгүй нудэнд тусна. Мэдээж ямар ч идээ ундааг тохируулж хэрэглэх нь чухал гэдгийг тэд хэлүүлэлтгүй мэдэх байх. 

Fantasy sports

Мэргэжлийн спортын тамирчдаар виртуал баг бүрдүүлж, өөрөө багийнхаа менежментийг хийн тоглодог фантази спорт өсвөр насныхны бас нэгэн дуртай зүйл болжээ. Тамирчдын жинхэнэ тоглолтын бодит оноо, статистик үзүүлэлт дээр суурилан өрсөлдөх энэхүү тоглоом бүх л томоохон спортын төрлүүдээр бий. Энэ бол орчин үеийн хүүхдүүдийн спорт сонирхож буй дэвшилтэт арга барил. 

Төлөвлөгч дэвтэр (BuJo)

Төлөвлөгч дэвтэр зөвхөн насанд хүрсэн, ажил хэрэгч хүний хэрэглээ гэж бодож байна уу? Үгүй шүү. Мэдээлэл харилцааны хурдтай урсгалд анхаарал төвлөрөх, төлөвлөх чадвараа хөгжүүлж, амьдрал ахуйгаа системтэй хөтлөн авч явах хүсэлтэй хэн бүхэнд энэ дэвтэр хэрэгтэй. Сонирхолтой нь өсвөр насныхан энэ дэвтрээр бүр өвчлөх нь холгүй байдаг. Шинэ үеийн хүүхдүүд зохион байгуулалт, эмх цэгцтэй хүмүүс болох шинжтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
19 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
5
2
1
0
0
15

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gamer 2020.08.28 172.69.252.149

Gants pubg bhda yahvde Gameruudig ul hundetgj bnshu :V

0 Хариулах


anime 2020.08.28 172.69.252.149

Anime +

0 Хариулах