Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өөрийгөө бусадтай харьцуулж шаналахын оронд хайрлах 12 алхам


Өөрийгөө бусадтай битгий харьцуул гэж хүмүүс бие биедээ хэлдэг. Гэхдээ хэлэхэд амархан ч хийхэд амаргүй зүйл ажээ. Ажил албан тушаал, орлого санхүү, байр сууц, бие махбод, царай зүс, сошиал дагагчдын тоо гээд л хүмүүстэй өөрийгөө харьцуулах зүйлс тоо томшгүй. Гэтэл харьцуулалт гэдэг бол хүн өөрийгөө баяр хөөргүй, золгүй нэгэн мэт мэдрэх хамгийн товч бөгөөд хурдан арга зам юм. Өөртөө болон амьдралдаа байхгүй зүйлс дээр, боломжгүй зүйлс дээр бүх анхаарлаа төвлөрүүлснээр хүний эрч хүч барагдаж, доторх өөрийнх нь гэрэл бөхөж эхэлдэг. 

Хүмүүсийг харж гуниж, өөрийгөө харж өрөвдөж суусаар нэг мэдэхэд бүхний ард хоцорсон байдаг. Хүний урдах замыг харж явсаар өөрийнхөө замаас төөрсөн байдаг. Ингэсээр өөрөө өөртөө чамлалттай, сэтгэл дундуур болж, өөрийгөө болон бусдыг шүүмжлэх сэтгэлээр өвчлөх болно. Ийм байдалд орохгүйн тулд дараах 12 зүйлийг өөртөө зориулан хийгээрэй. Дараа нь та ихэд талархах болно. 

1. Өөрийнхөө зүлгийг усалБусдын амьдралд анхаарсаар байгаад хүн өөрийгөө хайрлах ёстойгоо мартдаг. Хөршийнхөө цэцэрлэг рүү өлийсөөр өөрийн зүлгээ тордохоо мартахтай ижил. Тиймээс хэнд ч бүү анхаар, өөртөө цаг гаргаж, өөрийн зүлгээ усал. 

2. Өөрийгөө хүлээн зөвшөөрБайгаадаа сэтгэл ханаж, хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлдээ амар жимэр байхын үндсэн шалтгаан. Тэмцэж, зөрчилдөж байхын оронд өөрийн бүхнээ тэр чигт нь хайрла. Ингэж чадвал аяндаа хүн зөв зүгтээ явж эхэлдэг.

3. Өнгөрснөө хайрла
Чиний амьдрал өнгөрсөнд ямар ч бартаатай замаар, донсолгоонтой өрнөсөн байж болно. Алдаа, уур хилэн, айдас аль нь ч бидний амьдралд байдаг. Эдгээр нь таныг илүү ухаалаг, ёс суртахуунтай, зоримог нэгэн болоход туслах хөшүүрэг билээ. Тиймээс алдаагаа үргэлж хайрлаж, түүнээс хэрхэн суралцсанаа санаж яваарай. 

4. Сошиал медиа детокс хийБид сошиал медиад аз жаргалтай, баян тансаг, үзэмж төгөлдөр хүмүүсийг харсаар өөртэйгээ автоматаар харьцуулж, өөрийгөө хэн ч бишээр мэдрэх зуршилтай болсон байдаг. Өөрийн хамгийн хэцүү цаг үеийг бусдын хамгийн сайн сайхан мөчтэй жишиж сэтгэлээр унадаг. Тиймээс детокс хийж, олон нийтийн сүлжээний хэрэглээгээ хянах нь эрүүл үйлдэл юм шүү. 

5. Энэ бол бүхний төгсгөл биш гэдгийг санаХэрэв одоо байгаа өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал энэ бол төгсгөл бус, зөвхөн өгсөх шатны нэгэн гишгүүр гэдгийг сана. Энэ гишгүүр өгсөж уруудахын алин боловч төгсгөл ирэх болоогүй. Яг одоо хаана ч зогсож байлаа гэсэн гурван жилийн дараа гэхэд эндээ л байж байхгүй нь ойлгомжтой шүү дээ.

6. Байгаадаа талархОпра Уинфрийн “Байгаадаа талархаж сурсан хүнд илүү их зүйлс ирдэг. Хэрэв байхгүйдээ шаналж явдаг бол хангалуун байхын жаргал хэзээ ч ирэхгүй” гэсэн эшлэл байдаг. Бусдын зүйлст атаархах бүртээ өөрт байгаагаа бодож сураарай. Гэр бүл, найз нөхөд, амьдарч буй нийгэм, олдож буй боломж бүхнээ талархан бодоорой. 

7. Айдсын мэдрэмжээ удирдаж сурахБидний өдөр тутамдаа гаргадаг шийдвэрүүд айдас, хайр гэсэн хоёр л мэдрэмжээс шалтгаалж байдгийг мэдэх үү? Жишээлбэл одоо байгаа ажлаасаа гарч хийхийг хүссэн өөр ажилд орох нь хайранд суурилсан шийдвэр. Харин ажлаасаа гарч чадахгүй эргэлзэж удсаар байвал гарсны дараа яах вэ гэдгээс айсан хүний шийдвэр. Хэрэв та анзаарч байсан бол, эсвэл эргүүлээд бодоод үзвэл айдаст суурилсан шийдвэр хэзээ ч таныг зөв замд эсвэл холын тууштай зорилгод хөтлөөгүйг ойлгох болно. Тиймээс аливаа сонголт шийдвэрийн үндэс суурь нь хайр байх ёстойг санаж эргэлзэх бүртээ “Айдас уу, хайр уу?” гэдэг асуултыг өөртөө тавьж байгаарай. 

8. Өөрийнхөө төгс бус гэдгийг таашааЧи яаж ч бүх зүйлээ золиослон хичээвч танаас илүү баян, танаас илүү ухаалаг, танаас илүү үзэсгэлэнтэй хэн нэгэн цаг ямагт байсаар байх болно. Тэднийг давж гарахын тулд өөрийгөө тарчлаах уу, эсвэл өөрийгөө мэдэж түүнээ зөвшөөрөн тайван амьдрах уу гэдэг нь таны сонголт юм. Дутагдлаа засахын тулд эхлээд дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг шиг өөрийгөө илүү сайжруулмаар бол өөрийгөө эхлээд хүлээн зөвшөөр. Төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрөх үед тэр чинь чамд төгс санагдах болно. 

9. Өөрөө өөрийнхөө нөхөр бол

Дотоод дуу хоолой чинь чамд өөрийг чинь уйтгартай, мулгуу, үзэмж муутай гэж хэлээд байна уу? Тэгвэл тэр дуу хоолойг битгий сонс. Өөрийнхөө талд зогсож, өөрийгөө хамгаалах нөхөр бол. Өөрийгөө тайвшруулж, зоригжуулах найз бай. Өөрийгөө найзтайгаа жишин бодож, найздаа хэзээ ч хэлэхгүй муухай үгсийг өөртөө ч бүү хэл. 

10. Атаархлыг урам зориг болгоБид бусдын сайхантай өөрийн мууг харьцуулахдаа нэг зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг. Тэр хүний энэ амжилт, баяр бахдал, үнэ цэнийн цаадах хичээж зүтгэсэн цаг хугацааг ойшоодоггүй. Хүний ялалтын мөчийг өөрийн ялагдлын мөч болгохын оронд түүнээс урам зориг авч, суралцах боломж өөртөө болго. 

 11. “Тэгдэг байж дээ” биш “тэгэхийг хүсэж байна” 

Ингэж ч хийх байсан юм... Тэгж ч хэлэх байсан юм...  гэж халаглах нь харамсах мэдрэмжийг маш ихээр төрүүлдэг. Үүний оронд ингэж хиймээр байна… тэгж хэлмээр байна... гэж зорилт мэтээр ярьж сурах нь хүнд хүч өгдөг.

12. Өөрийгөө өөртэйгөө л жишХэрэв танд өөрчлөгдөхийн тулд ямар нэг харьцуулалт, жишээ хэрэгтэй байдаг бол өөрийгөө өчигдрийн “би”-тэйгээ л жиш. Өнгөрсөн жилээс юугаараа сайжрав, өмнөх би хэрхэн өөрчлөгдөв гэдгээ л бодож жишиж байгаарай. 

Бусадтай өөрийгөө жиших нь чамд нэгээхэн бээр ч тус болохгүй. Зөвхөн үнэт цаг хугацаа, эрч хүчийг чинь сорох болно. Түүнд байгаа зүйл надад байдаггүй гэж бодох нэг минут бүхнийг чи амьдралаасаа хулгайлж, үнэт зүйлсээ тараан шидэлж буй хэрэг. Тиймээс өөрийн гэсэн бүхнээ эргүүлээд хяналтандаа оруулж, гэрт нь авч ирж, эзэн нь болоорой. Өөр дээрээ төвлөр. Өөрийнхөө хамгийн сайн хувилбар дээрээ төвлөр. 

эх сурвалж: Tiny Buddha

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
10 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.