Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өөрийгөө хайрлах тухайд дуучин Лиззогийн 7 чухал эшлэл


Эрч хүчтэй, бусдыг татах увьдастай дуучин бүсгүй Лиззогийн дуунуудаас бид ямар их итгэл, энерги авдаг билээ дээ. Тэр яг л дуунууд шигээ маш эрч хүчтэй нэгэн юм. Гэсэн ч түүний дотор сэтгэл зүйн янз бүрийн асуудал нуугдан байдаг тухай тэр ярьж байснаас гадна түүнтэй өдөр болгон тэмцдэг гэдгээ хэлсэн билээ. Энэ удаа та бүхэндээ дуучин бүсгүйн өөрийгөө хайрлах тухайд хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна.


1.

Өөрөөрөө байсныхаа төлөө ичихэд хүргэх эсвэл бүр өөрийнхөөрөө байхыг чинь болиулахыг хэнд ч, хэзээ ч битгий зөвшөөр.

2. 

Эхний алхам бол "хүлээн зөвшөөрөх" юм. Гэвч аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөх нь үнэхээр хэцүү. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авахыг би өдөр болгон оролдож, хичээдэг.

3. 

Би чамаар үнэхээр их бахархаж байна. Амьдрал нүд ирмэхийн зуур л өөрчлөгдөж, заримдаа тэсэхийн аргагүй бэрх болдог. Гэвч би чадаж байгаа юм чинь чамайг бас чадна гэдгийг би мэдэж байна. Бид хамтдаа юуг ч хийж чадна.

4. 

Өөрийгөө хайрлах нь сонголт гэж би боддоггүй. Харин тэсч үлдэхийн тулд бидний заавал хийх ёстой шийдвэр юм.

5. 

Өөрийн сул талыг мэдэрч ойлгох нь хүч чадлын илэрхийлэл. Хэрэв сэтгэл зүйн асуудалтай бол эмчилгээнд явахаар шийдэх нь ч мөн хүч чадлын нэгэн хэсэг.

6. 

Чи ямар ч үед сайхан мэдрэмж авах, түүнийг хүртэх бүрэн эрхтэй юм шүү!

7. 

Бид заримдаа өөртөө үнэхээр аймшигтай хатуу ханддаг. Би ямар нэгэн зүйл бичиж байгаад, жаахан алдаа гаргачихвал "Би ямар тэнэг юм бэ" гэж өөрийгөө буруутгадаг. Жаахан зүйлийн төлөө бид өөрсдийгөө маш томоор буруутгадаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.