Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өөрийгөө "түрээслэх" үйлчилгээ явуулдаг япон залуу


Ихэнх хүний хувьд ажил гэдэг нь дуусашгүй их даалгавар байдаг билээ. Харин Японд амьдардаг 37 настай Шожи Моримотогийн ажил бусдаас тэс өөр аж. Тэрбээр 2018 оноос хойш өөрийгөө "түрээслэх" бизнес эрхэлдэг болжээ. 

268 мянган дагагчтай твиттер хаягаараа дамжуулан үйлчлүүлэгчээс захиалга авах нь түүний хийдэг гол ажил гэнэ. Ингээд тэр үйлчлүүлэгчтэйгээ юу ч хийхгүйгээр цагийг хамт өнгөрөөдөг байна. Нэг удаа уулзахад 10 мянган иен (96 доллар),  унааны зардал, хоолны төлбөр багтдаг гэжээ. 

Моримото энэ бизнесээ эхлүүлснээс хойш 3000 орчим хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд өдөрт 2-3 хүнтэй уулздаг хэмээн ярьжээ. Мөн тогтоосон цагийн хязгаар байдаггүй боловч нэг хүнд ойролцоогоор 2-3 цагийг зарцуулдаг аж. 

Тэгвэл "юу ч хийхгүй байна" гэж юу гэсэн үг вэ? 

Моримото үйлчлүүлэгчдийнхээ хүссэн газар нь дагалдан явж, асуусан асуултад нь хариулж, тэднийг сонсож өгдөг байна. "Эхэндээ жаахан ичмээр байсан ч яваандаа дассан" гэж тэрбээр ярьжээ.

Өдөр бүр өөр өөр хүнтэй уулздаг тул Моримотогийн хувьд тогтсон ажлын хэмнэл гэж үгүй. Заримдаа тэр үйлчлүүлэгчтэйгээ хамт кино үзэж, хааяа нисдэг тэргээр аялна. Үйлчлүүлэгчээ дагаж Диснейлэндэд хүртэл очиж байжээ. Салах өргөдөлдөө гарын үсэг зурахаар очсон үйлчлүүлэгчээ дагаж явсан, амиа хорлохыг завдаад эмнэлэгт хүргэгдсэн хүн дээр очиж, сахисан тохиолдол ч байдаг аж. 

Моримото зохиолч, редакторынхаа ажлыг орхисны дараа энэ бизнесээ эхлүүлсэн гэнэ. "Надад тохирч магадгүй гэж бодсон олон зүйлийг өмнө нь туршиж үзсэн ч бүгд бүтээгүй. Тэгээд надад ер нь юу ч тохирохгүй юм байна, магадгүй юу ч хийхгүй байх нь тохиромжтой гэж бодсон юм" хэмээжээ. 

Түүний ажил олон хүний анхаарлыг татаж, орон нутгийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Үүгээр ч зогсохгүй,  Моримотогийн түүхээс санаа авч Rental Nan mo Shinai Hito нэртэй телевизийн цуврал гараад байгаа юм. 

Тэрбээр анх удаа ажлаасаа ийм их сэтгэл ханамж авч байна гэж ярьсан байна. 

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
4
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.