Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өөртэйгөө "буу халж", гүнзгий яриа өрнүүлж, түүнээсээ суралцахад туслах 6 арга


Бага, өсвөр нас гэлтгүй хүний амьдралын бүхий л үед хэрэг болох, суралцах ёстой нэгэн чадвар байдаг. Энэ нь өөртэйгөө ярилцах юм. Мэдээж юу юугүй өөрийгөө нэрээр нь дуудаад, чангаар ярилцаад, хэрэлдэж маргалдана гэсэн үг биш л дээ. Дотор орших ертөнцөө ажиглаж, өөрийгөө яг л өрөөл нэгэн шиг мэдрэн алдаа оноо, сайн сайхнаа анзаарахад энэ арга нэмэр болно. Харин яаж өөртэйгөө ярилцаж эхлэхээ мэдэхгүй байвал Алисагийн тэмдэглэл танд бага ч болтугай туслахаар энд байна! ^^ Та бүхэн юуны тухай нийтлэл бичүүлмээр байгаагаа миний "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группт нэгдээд санал болгож болно. Бас юуны ч тухай ярилцаж болох юм шүү!

1. Өөрийгөө сэтгүүлч гэж төсөөлөөд ярилцлага хийх 

Энэ тохиолдолд та "Улаан бал", "Зэвүүн яриа", "Монгол Тулгатны 100 эрхэм" гээд байдаг бүх л ярилцлагын нэвтрүүлгийн сэтгүүлч, бас түүнд оролцож байгаа хүний аль аль нь болох болно. Дор хаяж 8 асуулт бэлдэхийг зөвлөж байна. Тэгээд л өөрөөсөө асууж гарна даа. "Би үүнд ингэж хариулах болов уу" гэх маягаар биш шууд л санаанд орж ирсэн асуултуудаа, хамгийн чухал асуултуудыг асуугаарай. Та үүнд өөрөө бичиж хариулсан ч болно. Түүнийгээ тэмдэглэл болгоод хадгалах боломжтой шүү дээ. Эсвэл хөлөө ачиж сууж байгаад хэн нэгэн хүнтэй ярилцаж байгаа юм шиг ярьж болно. Би бол шууд л нэвтрүүлэгт орж байгаа аятай яриад л суудаг байлаа.

2. Өөрөө гол дүр болдог тоглоом тоглож үзэх 

Гэхдээ хэт донтож болохгүй шүү! Sims бол хамгийн тод жишээ. Та өөрийн симийг бүтээж, өөрийн гэрийг бариад, олон хөрш, найз нөхөдтэй болно. Гол нь энэ үедээ та "За би одоо юу хийх вэ, ном унших уу? Би одоо ямар ном уншиж байна" гэх мэтээр өөртэйгөө илүү сайн харилцаарай. Бусадтай ярилцаж байх үедээ та өөрийнхөө өмнөөс ярьсан ч болно шүү дээ. Бас "Sims" дотор олны өмнө гарч ярих, тольтой ярих гээд олон үйлдэл байдаг. Түүнийг ашигласан ч болно.

3. Захиа бичих 

Найздаа би төмөр хайрцаг бэлэглэж байв. Харин одоо тэр нь өөртөө зориулан бичсэн захиагаар дүүрэн. Та ирэх онд унших гэдгээс авахуулаад хэн нэгэнд маш их гомдох үедээ унших, хамгийн сайхан амралтын өдрөө нээж унших гээд олон төрлийн захиаг өөртөө зориулан бичээд хадгалаарай. Энэ нь танд бичсэн зүйлээ уншиж, өөртэйгөө ярилцах сайхан боломж олгоно.

4. Кино үзэж, ном уншаад өөртэйгөө бодлоо хуваалцах

Сүүлд би интернетэд байх олон төрлийн онцгүй бичлэг үзсэнээс болж сэтгэцэд нь өөрчлөлт орсон, бас сэтгэцийн өвчтэйгөө мэдэлгүй явсаар найзтайгаа нийлж өөр хүүхдийг хөнөөх шахсан хоёр охины тухай баримтат кино үзсэн юм. Үзэж дуусаад би яг л байнга хийдэг ёсоороо кино тэмдэглэл хөтөлсөн. Түүн дээр би кино ямар санагдсан, хамгийн онцлууштай хэсэг юу байсан тухай бичиж авсан юм. Энэ байдлаар би зөндөө олон удаа өөрийн бодлоо сонсож, юмыг хангалттай ойлгож, гүн харж чадаж байгаа эсэхээ анзаардаг юм. Одоо хэн ч надаас тэр киноны тухай асуусан би чөлөөтэй бодол сэтгэгдлээ хуваалцаж чадахаар болсон. 

5. Томоохон шийдвэр болгоны өмнө "3 цаг" аргыг хэрэглэх 

Энэ 3 цагт та тэр шийдвэр ямар чухал болох. хэрэв гаргавал юу болох тухай өөртэйгөө дотроо ярилцаж, сайтар тунгаах хэрэгтэй. Та зээл авах гэж байна гэж бодоод үз. Эсвэл хэн нэгэнд чухал зүйл хэлэх ч юм уу. Түүний өмнө гэнэтхэн л санаанд орж ирсэн зүйлээ хэлж, хийж буруудахгүйн тулд өөртэйгөө зөвлөлдөөд үзээрэй.

6. Зүүдний тэмдэглэл хөтлөх

Өөрийнхөө зүүдийг манах ямар гайхалтай гээч? Та өглөө босоод санаж байгаа зүйлээ бичиж ав. Дараа нь түүнийгээ дахиад уншихад яг л өөрийгөө дотроос нь нээж байгаа юм шиг санагдана. Энэ нь яваандаа илүү ихийг бичих сэдэл болж, өөрийгөө танихад тусалдаг. Хэвшил болгож чадвал өөрийгөө анзаарч эхэлдэг болно. Би тэгж сурч эхэлсэн болохоор одоо аливаа өөрчлөлтийг илүү сайн хүлээж авдаг болсон.

Illustrations: Pinterest

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.