Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөртөө итгэлтэй ЭМЭГТЭЙН 7 ЧУХАЛ чанар


Хүн бүрт гэр бүлд нь, ажлын орчинд, найз нөхөд нь гээд хүндэлж, үлгэр дууриал авдаг эмэгтэйчүүд бий. Харин тэд ямар дадал зуршилтай, ямар зарчим мөрддөг болоод өөртөө итгэлтэй байж, бусдыг өөртөө татдаг юм бол? 

1. Тэд зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхээр эрмэлздэг 

Өөрийгөө хувь хүний хувьд ч, ажил мэргэжлийн талаас ч зөв үнэлж, хүч чадлаа бүрэн тодорхойлж ур чадвараа хэзээ, хаана, хэрхэн ашиглахаа мэддэг байх нь өөртөө итгэлтэй эмэгтэйн дадал гэж болно. Тэд сул талаа тоочиж хойш суух биш, хамгийн сайн чаддаг зүйлдээ төвлөрч урагш тэмүүлдэг. 

2. Өөртөө урам өгдөг “нууц тарнитай” 

Томоохон илтгэл тавихын өмнө, эсвэл бүр дотны хүмүүстэйгээ санал зөрөлдөхөө мэдсэн үед ч тэр урьдчилаад өөрөө өөртэйгээ ярилцаж, өөрийгөө бэлддэг нь хүчтэй эмэгтэйчүүдийн гол шинж. Мөн үүнийгээ хэвшил болгож өөртөө итгэл нэмдэг хувцас, зуршилтай болж хэрэгтэй үед үүнийгээ юунаас ч айж, ичилгүй хэрэгжүүлдэг байх нь өөрт ямар таатай мэдрэмж өгдөг билээ дээ. Урам зориг, итгэлийг заавал бусдаас хайх биш өөрийгөө сайн бэлтгэх нь ч бас нэг арга юм шүү. 

3. Цагийг ганцаараа өнгөрүүлэхээс айдаггүй 

Өдрийн аль нэг цагт бусдын хүссэнээр, олны дунд биш зөвхөн өөрийнхөөрөө байх цаг гаргаж байх нь чухал. Өөртөө итгэлтэй эмэгтэй бол дуртай зоогийн газартаа ганцаараа хооллож, тухалж чаддаг, гадуур зугаалж, кино үзэхдээ ч заавал хэн нэгнийг хань татдаггүй тийм л хүмүүс. 

Мэдээж тэд гэр бүл, найз нөхдөө үл тоож буй хэрэг биш, харин өөртөө зориулж цаг гаргахын үнэ цэнийг мэддэг гэсэн үг. Тэгээд бас хэрэгтэй үед нийтэч байж ч чаддаг. 

4. Хэвлэлээр сурталчилдаг төгс эмэгтэйн дүр төрхийг бүтээх гэж хичээдэггүй

Өөртөө итгэлтэй байхын тулд хэвлэлд “сурталддаг” эмэгтэйчүүдийн бие махбодь, зан байдлаар өөрийгөө тодорхойлох гэж зовох хэрэггүй. Энэ бол хуурамч сурталчилгаа шүү дээ. Эмэгтэй та өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрөө бүтээж, хэзээ гэрлэж, тэр ч бүү хэл гэр бүл зохиох уу, үгүй юу гэдгээ ч өөрөө л шийдэх эрхтэй. 

Телевиз, видео клипэнд түгээмэл гардаг хэв маягт автах бус эрүүл амьдралын үнэ цэн, идэвхтэй амьдралын хэвшлийг өөрөө бүтээгээрэй. 

5. Аливаа зүйлийг хэт өөр дээрээ хүлээж авдаггүй 

Бидэнд бүгдэд нь л хүнд өдрүүд, хэцүү асуудлууд тулгардаг, гэхдээ үүнийг хэрхэн хүлээж авч, яаж даван туулах нь бидний харах өнцгөөс л хамаарна. Та итгэл дүүрэн алхахыг хүсвэл тохиолдсон явдал эсвэл алдаандаа шаналж суухын оронд хонгилын үзүүр дэх гэрлийг л харах хэрэгтэй. 

6. Өөрөө өөртөө асуулт тавьдаг 

Өөрөөсөө асууж, ярилцаж, өөрийнхөө бодол санаа, байр суурийг үргэлж цэгцэлж байх нь тустай. Толгойдоо сөрөг, айдастай бодлуудыг дахин дахин эргэцүүлэх биш “Би жаргалтай байхын тулд юу хийх хэрэгтэй вэ”, “Миний дуртай зүйл юу вэ” гэхчлэн илүү сайханд тэмүүлсэн асуултуудыг өөртөө тавьж, түүндээ хүрэх алхам, хийх зүйлсээ тодорхойлж байгаарай. 

7. Эргэн тойрондоо нөлөөлөл бий болгодог 

Амьдарч буй орчин, хүрээлэн буй хүмүүсийнхээ төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодож, тэдэнд нөлөөлж байдаг нь өөртөө итгэлтэй хүний шинж. АНУ-ын Тэргүүн хатагтай Эленор Рузвельт л гэхэд “First Lady of the World” гэгддэг байсан нь тэр зөвхөн өөрөө хүчирхэг байгаад зогсохгүй хүний эрхийн төлөө дэлхий дахинаа идэвхтэй тэмцэж байсны илрэл юм. 

Өөртөө итгэлтэй байх нь зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө бус юу хийж чадахаа үнэлж, авьяас, чадвараа бусадтай хуваалцахын нэр юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0