Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өвлийг сайн гуталтай давах боломж: Dr.Martens-ын хямдрал


Монгол орны хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалт өвлийн улирал хэдийнээ зочлон ирж, хэдхэн хоногийн дараа идэр есийн хүйтэнтэй золгох гэж байна. Энэ цагаар бат бөх, дулаан гутал, хувцас бидний гол хэрэглээ болж, 'аминд ордог' шүү дээ. Манай уншигчдын эзлэхүүнд Миллениалууд болон "Z" үеийнхэн жин дардаг тул тэднийхээ стиль, имидж, сонирхолд нийцсэн дулаан, чанартай гутлын хямдралыг хайсаар хэд хэдэн брэндийг сонголоо. 

Dr.Martens

Өвөл дулаан л явбал ганган байх хамаагүй гэдэг. Гэтэл дулаан ч, бас загварлаг 'күүл' ч явах боломж байна. Учир нь Док Мартинс бол гудамжны загвараас авахуулаад өндөр зэрэглэлийн фейшн төрөлд ч, ажилдаа өмсөхөөс авахуулаад үдэшлэгт өмсөх хүртэл бүхий л нөхцөлд сонгох боломжтой хамгийн күүл гутлын брэндүүдийн нэг юм. Монголд албан ёсоор худалдаалдаг тус брэнд 10-50 хувийн хямдрал зарласан байгаа бөгөөд энэ долоо хонгогийг дуустал үргэлжлэх юм шүү. Хямдралын тухай мэдээллийг энд дарж үзээрэй.

CROCS 

Сайн цасны гутал хаанаас авч болохыг та мэдэх үү? Эргэлзэх зүйлгүй CROCS-ыг зориорой. Эдний бүх гутлыг тал үнээр нь худалдан авах боломж мөн л энэ долоо хоногоор дуусч буй юм шүү. Хүүхдийн цасны гутлууд 100 мянган төгрөгт багтах ба шинэ жилийн хөөрхөн бэлэг болж болохоор харагдаж байна лээ. Хямдралын мэдээллийг эндээс тухтай үзээрэй. 

LLOYD

Өвлийн улиралд гутал авах болдог бас нэг шалтгаан бол шинэ жилийн гоёл, үдэшлэг, ёслолд өмсөх гоёлын ботинк сонгох шаардлага. Эрэгтэй гутлууд тэр дундаа оксфорд загваарын ботинкууд жилийн энэ үеэр эрэлттэй болдог. Тэгвэл маш сайн хямдарсан Гермэн брэнд LLOYD-ын тухай мэдээлэл танд хэрэг болж мэднэ. 50 хувь хямдарсан энэ дэлгүүрт та дунджаар 500 мянга орчим төгрөгийн гутлуудыг тал үнээр нь авах нь байна. Танд вэб хуудас нь хэрэг болох магад, энд дараарай. 

JACK WOLFSKIN

Өвлийн спорт, уул, хээр болон тайгын аялал зэрэг байгалийн хатуу ширүүн нөхцөлд өмсөх, зориулалтын хувцасны брэнд бол Jack Wolfskin. Тус брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр Талархлын баярын Хар Баасан гарагийг угтан 20-50 хувийн хямдрал зарласан бөгөөд хямдрал одоо ч гэсэн үргэлжилж байна. Jack Wolfskin-ы гутлууд цас, бороо, шавар, шавхай зэрэг цаг уурын ямар ч нөхцөлд өмсөх боломжтой, усны хамгаалалттай тул байгалийн аялалд дурлагчдын хувьд сайн сонголт болох юм. Хямдралын мэдээллийг та эндээс үзээрэй. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
3 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.