Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өвөрмөц стилиэрээ загварын шинэ чиг хандлагыг эхлүүлсэн 12 ДҮР


Загварын чиг хандлагыг зөвхөн дизайнерууд тодорхойлдог уу гэвэл тийм биш юм. Бидний үзэх дуртай кинонууд хүмүүсийн өдөр тутмын хувцаслалт, загвар, өнгөний сонголтод нөлөөлсөөр иржээ. Кинон дээрх этгээд, сонирхолтой стиль, хэв маягууд трэнд болж чадсан нь чухам үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн үр нөлөө билээ. 

1. Basic Instinct: Хоолойтой цагаан даашинз

Цасан цагаан өнгийн, хоолойтой даашинз өмсөн мөрдөгчдийн өмнө үл тоосон, хэнэггүй байдал үзүүлдэг Шэрон Стоуны хэсэг бол 'Basic Instinct' киноны алдартай дүрслэлүүдийн нэг билээ. Бүсгүйчүүд элдэв цэцэг, тод өнгийн чимэглэл, нүүр будалтгүйгээр сайхан харагдах боломжтойг Шэрон Стоуны энэ хувцаслалт баталж, трэнд болж байжээ.  

2. Indecent Proposal: Хар даашинз

Дизайнер Тьерри Муглер 'Indecent Proposal' киноны эмэгтэй дүрд зориулж шал шүргэсэн урт, хүзүүний хэсгийг тодотгом хар даашинз урлаж байв. Уг кино 1993 онд дэлгэцэнд гарсны дараа Деми Мурын хар даашинзыг дуурайлган хийж, зах зээлд нийлүүлэх давлагаа эрчээ авчээ. 

3. Friends цуврал: Рэйчелийн хувцаслалт

'Friends' бол 90-ээд оны хамгийн алдартай цувралуудын нэг. Тиймдээ ч гол дүрийн эмэгтэйчүүдийн хувцаслалт тухайн үед мода болж байжээ. Ялангуяа Рэйчелийн ханцуйгүй, хоолойтой цамц, шоотой богино юбка зэрэг энгийн атлаа дэгжин хувцаслалтууд 90-ээд оны загварын чиг хандлагыг тодорхойлж байв. 

4. Casino: Шэрон Стоуны өмсдөг алтлаг даашинз

Дизайнер Боб Макки 'Casino' кинонд Шарон Стоуны дүрийг тодотгож харуулахын тулд хагас гэрэлтсэн, алтлаг даашинз урлажээ. Сүүлд энэ даашинзыг дуудлага худалдаанд оруулж, 13 мянган доллараар худалдсан байна. 

5. Clueless: 90-ээд оны поп соёлыг харуулсан хувцаслалт

'Clueless' киноны гол дүрийн охидын хувцаслалт бол 90-ээд оны поп соёлын хамгийн алдартай төлөөлөл юм. Шоотой хослол, өвдөг хүрсэн урт цагаан оймс зэргийг загвар зохион бүтээгчид одоо ч ашигладаг юм. 

6.  Legally Blonde: Эллигийн өмсдөг зоримог, тод ягаан өнгө

Тод ягаан өнгийн хувцас, содон гоёл чимэглэл, жижигхэн нохой гээд Элли Вүүдийн бүрдүүлсэн имиж 2000 оны эхээр охид, бүсгүйчүүдийг хуйлруулж байв. 

7. How to Lose a Guy in 10 Days: Кэйт Хадсоны өмсдөг шар даашинз

'How to Lose a Guy in 10 Days' хэмээх романтик инээдмийн кино гарсны дараа Кэйт Хадсоны өмссөн шар өнгийн даашинз хувцас загварт хүч түрэн орж иржээ. Эндигийн зүүдэг 84 каратын шар алмазан зүүлтийг тодотгож харуулахын тулд дизайнер Дина Бар-Эл нуруу ил гарсан, элдэв чимэглэлгүй урт даашинз урласан нь ийнхүү бүсгүйчүүдийн анхаарлыг татаж чадсан байна. Кино гарсны дараа эмэгтэйчүүд үдэшлэгийн гоёлдоо шар өнгийн даашинз сонгох нь эрс нэмэгджээ.

8. Mean Girls: Ягаан өнгө давамгайлсан хувцаслалт

Ягаан өнгийг дахин трэнд болгосон бүтээл бол ахлах сургуулийн охидын тухай өгүүлэх Mean Girls кино юм. 2000-аад оны үед сул загварт фудволк, ягаан өнгийн бэлтгэлийн хувцас, судалтай урт оймс моданд орж байсныг тус киноноос харж болно. 

9. The Devil Wears Prada: 

Чамин, тансаг зэрэглэлийн брэндүүдийг хэрхэн хослуулж байгааг эл бүтээлээс харж болно. Ялангуяа гол дүр болох Эндигийн бүрдүүлсэн лүүкүүд тухайн үед ихээхэн алдаршиж байв. 

10. Carol: Чамин ретро стиль

Толгой, хүзүүндээ зүүсэн ороолт, нимгэн төмөр оосортой бугуйн цаг, том энгэрийн тэмдэг, тод өнгө, улаан уруулын будаг гээд Кейт Бланшеттийн дэгжин, чамин стиль дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эмэгтэйчүүдийн хувцаслалтад урам зориг өгч, нөлөөлж чадсан билээ. 

11. La La Land: Шар даашинз

Дахиад л шар даашинз! La La Land киноны Миагийн өмсдөг даашинз 2018 онд шар өнгө дахин трэнд болоход хүргэжээ.  

12.  Big Little Lies: Ренатагийн тод, хүчирхэг хэв маяг

Рената бол Big Little Lies цувралын хамгийн загварлаг дүрүүдийн нэг. Хувцсаар дамжуулан өөртөө итгэх итгэл, хүч чадал, эрх мэдэл, нийгмийн статусыг илэрхийлж болохыг түүний дүр батлан харуулжээ. Цуврал гарсны дараа түүний өмсдөг бадмаарган улаан өнгийн даашинзыг Lyst сайтаас хайсан хүний тоо 87 хувиар нэмэгдсэн гэдэг. 

Эх сурвалж: Bright Side

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
13 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
15 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
11
0
0
0
3
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.