Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үзэгчдийг байлдан дагуулж буй "True Beauty" цувралын тухай 12 баримт


Яг одоо хүмүүсийн долоо хоног бүр хүлээн үзэж буй шилдэг цувралыг нэрлэ гэвэл гарцаагүй "True Beauty" буюу "Жинхэнэ гоо үзэсгэлэн" билээ. Тэрхүү к-драма ямар учиртай, юугаараа онцлог болохыг эндээс сонирхоно уу. 

1. Вебтүүн дээрх комикоос сэдэвлэсэн бүтээл 

Тус комик 2018 онд гарч уншигчдад хүрч эхэлсэн бөгөөд лхагва гараг болгонд шинэ бүлэг нэмэгддэг. Хөгжилтэй, сэтгэл хөдлөм түүх, дүрслэлүүдээрээ ихээхэн алдартай билээ.

2. Комик бүтээгч бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй.

"Yaongyi" гэх нэрээр алдаршсан Ким На Ён одоо 29 настай бөгөөд "True Beauty" комик цувралыг бүтээгч юм. Түүнийг дүрээ өөрөөсөө сэдэвлэн зурдаг ч гэдэг. Тэгж бодох нь ч аргагүй юм. Учир нь тэр үнэхээр үзэсгэлэнтэй, гоё биетэй гэдгээрээ алдартай. Түүний зургуудыг харвал та гарцаагүй комик дээрх дүрүүдийг нь харах шиг болно. 

3. Гол дүрийн эмэгтэй жүжигчин

1996 оны 7 сарын 10-нд төрсөн, өдгөө 24 настай тэрээр бүр жаахан байхаасаа кино ертөнцтэй ойр байсан юм. "Tempted", "Welcome to Waikiki 2", "Find Me in Your Memory" зэрэг бүтээлээрээ улам алдартай болсон жүжигчин Мүн Га Ён нь Им Жүгён гэх гол дүрийн охины дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдийн хайрыг татаад буй.

4. Олны дунд алдартай жүжигчин, дуучин, модель И Дун Мин (Тайзны нэр: Ча Ын У)

1997 оны 3 сарын 30-нд төрсөн, өдгөө 23 настай тэрээр 2015 оноос өөрийн карьераа эхлүүлсэн юм. 2018 онд гарсан "My ID is Gangnam Beauty" кинонд гол дүр бүтээснээрээ ихээхэн алдартай болсон юм. Мөн тэрээр "Astro" хөвгүүдийн хамтлагийн гишүүн юм. Тэр олон кинонд дүр бүтээснээс гадна хөгжмийн авьяастай нэгэн юм.

5. Кино ертөнцөд цоо шинээр орж ирсэн Хван Ин Ёп

1991 оны 1 сарын 19-нд төрсөн, тун удахгүй 30 насыг зооглох гэж байгаа гэхэд итгэмээргүй залуу төрхтэй тэрээр 2018 оноос л веб кинонд тоглож эхэлсэн билээ. Гэвч 2019 онд гарсан "The Tale of Nokdu" киногоороо өөрийн том карьерийг эхлүүлж, 2020 онд "18 Again" кинонд мөн тоглон, ийнхүү 3 дахь том бүтээлдээ тоглоод байна. Түүний дүр бүтээх "Annarasumanara" гэх Netflix-ийн бүтээл мөн зарлагдаад буй.

6. Дүрдээ зориулж спортоор хичээллэсэн.

Ча Ын У өөрийн бүтээж буй дүрээ ихээхэн анхаарч, түүнд бүх зүрх сэтгэлээ зориулсан байна. Спортод тун авьяастай, бие хамгаалах урлагаар сайн хичээллэдэг дүрийг бүтээхийн тулд тэрээр жюү жицүгээр мэргэжлийн хүн шиг л хичээллэсэн гэнэ. "Дүрдээ зориулж хичээллэж эхэлсэн ч би шинэ хоббигоо олчих шиг боллоо" хэмээн мөн хэлжээ.

7. Дүрээ үзүүлж чадсан жүжигчин 

Кино бүтээгдэх тухай яриа гарахад маш олон хүн Ч Ын Уг энэ дүрд гайхалтай тохирно хэмээн үзэж байсан. Харин таамаглал Хван Ин Ёпын хувьд нэлээдгүй өөр байсан юм. Хүмүүс тус дүрийг бүтээж болох маш олон хүнийг санал дэвшүүлж, хоорондоо ярилцаж байсан бөгөөд туршлага багатай жүжигчин сонголоо хэмээн дургүйцэх хүмүүс ч байсан. Гэвч тэрээр дүрээ гайхалтай бүтээж, одоо хүмүүсийн хайрладаг, дэмждэг нэгэн болоод байна. Хүйтэн, муухай ааштай, хатуу хүн мэт харагддаг ч дотроо зөөлөн тийм нэгний дүрийг тэр төгс гаргасан юм.

8. Киноны хамгийн олон давтаж үзсэн, алдарт хүрсэн хэсэг

Энэ бол гарцаагүй ад зогсохгүй "Okey dokey yo" билээ. Үзэгчид үүнийг одоог хүртэлх шилдэг сцен хэмээн үзсээр байна. 

Бүр энэ хэсгийг харуулсан зурагтай цамц, янз бүрийн эд зүйл худалдаад эхэлсэн байна лээ.

9. Киноны зохиол, санаа нь үнэхээр хөөрхөн.

Царай муутай хэмээн бусдад шоолуулж, маш их сэтгэлийн шарх авсан охин шинэхэн сургуульд сурахаар болохдоо нүүр будгийн ертөнцтэй танилцаж, тэнд огт өөр дүр төрхтэйгөөр очдог. Түүнийг бүх хүн үзэсгэлэнтэй, хөөрхөн хэмээн угтан авч өмнө нь дээрэлхүүлж, доромжлуулдаг байснаас тэс ондоо болох болно. 

Гэхдээ ангийнх нь хамгийн онц сурлагатай, алдартай залуу өөрийнх нь будаггүй төрхийг мэдэж орхидог. Мэдээж үйл явдал гэгээлэг, хөгжилтэй, сонирхолтой өнгөрөх ч бас нийгэмд байгаа зарим асуудлыг, жишээ нь бусдыг дээрэлхэх, гэр бүлийн гишүүд нэгнээ ойлгохгүй байх, гадаад төрхөөр ялгаварлах зэргийг хөндсөн нь авууштай.

10. Анхаарал татам дүрүүд 

Мэдээж гол дүрээс гадна энэ кинонд хүмүүсийн хайрладаг маш олон дүр бий. Тэдний онцлог, хувь хүн, чадвар, авьяасыг ч тодотгон харуулж, киног зөвхөн гол дүр дээр төвлөрүүлэхгүй харин ч чимэг, том нөлөө үзүүлэх байдлаар авч яваа нь мөн маш авууштай.

11. Өнгө хийц, тайз засал...

Киноны продакшн үнэхээр сайн. Маш олон хүний анхаарлыг татаж чдсан зүйл нь мэдээж өрчныг бүрдүүлсэн байдал, өнгө загвар, засал байсан юм.

Өнгө нь шууд анхаарал татаж байгаа биз? Бас сургуулийн ойр орчмыг дахиад л сурагч болмоор санагдтал харуулж өгсөн.

Бас тус зурагт номын дэлгүүрийн өнгө засал, готик хэв маяг сонирхолтой.

12. Таны үзэх ёстой бүтээлүүдийн нэг гарцаагүй мөн.

Тус кино нийт 16 ангитай хэмээн зарлагдсан. БНСУ-д лхагва болон пүрэв гарагт, долоо хоногт нийт 2 анги цацагддаг. Яг одоо гарч буй сонирхолтой бүтээлүүдийн нэг мөн тул та заавал сонирхоод үзээрэй. Бас комик нь уншихад сонирхолтой шүү. Яваандаа киноны тухай бүр сонирхолтой, бас үзэгчдийн хөгжилтэй постуудаар нийтлэл оруулах болно оо. 

*Roar!*

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gana 2021.01.18 162.158.89.148

Uzheesee umnu ehleed mangagiin unshaad uzwel goy ym bnalee shu

0 Хариулах