Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Үзсэндээ харамсаж мэдэх 16 "эвгүй" баримтат кино


Зүгээр л нэг аймшгийн киноноос илүүтэйгээр хүнийг айлгаж, сэтгэлд гүн үлддэг зүйл юу гээч? Аймшигт хэрэг, үл тайлагдах явдлын тухай баримтат кино. Та эдгээрийг үзээд уран сайхны кино үзсэнээс ч их айж, сандрах болно гэдгийг батлан хэлье.

1. The Disappearance of Madeleine McCann (2019)

Юуны тухай кино вэ: 2007 онд гэр бүлээрээ амарч явах үед 3 настай Маделин МкКанн ор сураггүй алга болсон юм. Аав ээж хоёр нь ресторанд найзуудтайгаа уулзаж байх үедээ хүүхдүүдээ унтуулаад орхисон байжээ. Гэвч тэр өдөр охин алга болж, түүнээс хойш дэлхий дахинд шуугиан тарьсан үйл явдлууд болж эхэлсэн юм. Та бүхэн энэхүү баримтат киног үзээд яагаад гэдгийг ойлгох болно.

Хаанаас үзэх вэ: Netflix

2. Last Breath (2019)

Юуны тухай кино вэ: Усан доор гарах гарцгүй болон орхигдож үлдэнэ гэдэг бодохоос ч аймшигтай. 2012 онд Крис Лемонс гэх хүнд харамсалтай нь яг ийм зүйл тохиолджээ. Тэр усан онгоцонд засвар хийж байсан бөгөөд цаг агаарын гэнэтийн үзэгдлээс болж хүчилтөрөгчгүй болон гацсан байна. Энэ киног үзэх явцад та амьсгалахад бэрх болохыг мэдрэх болно.

Хаанаас үзэх вэ: Netflix

3. Three Identical Strangers (2018)

Юуны тухай кино вэ: Нэгэн залуу өөрийгөө ихэр байсныг олж мэдээд зогсохгүй, яваандаа бүр гурван ихэр байснаа мэддэг байна. Гэхдээ анхнаасаа яагаад тус тусдаа амьдрах болсон, яагаад тэд нэгнээ мэдэхгүй өссөн тухай нууц нь явсаар засгийн газартай холбоотой байж таарна. Цааш илүү ихийг хэлбэл сонирхолгүй болж мэдэх учир та түүхийг өөрөө олж мэдээрэй.

Хаанаас үзэх вэ: Hulu

4. Abducted in Plain Sight (2017)

Юуны тухай кино вэ: 1970 онд 12 настай охин гэрээсээ тэдний хөрш, бас хамгийн сайн найз гэх залууд хоёр ч удаа хулгайлагдсан байна. Жаахан хүүхдийн тархийг угааж, худал зүйлд итгүүлэн хуурч хулгайлсан, бүр өөртөө хайртай болгосон энэ залуугийн тухай дотор муухайрам итгэмээргүй түүхийг үзэх тусам таныг бүр ч олон төсөөлөөгүй эргэлтүүд хүлээж байх болно.

Хаанаас үзэх вэ: Netflix

5. There's Something Wrong with Aunt Diane (2011)

Юуны тухай кино вэ: 2009 онд Диана Шулер гэх эмэгтэй хурдны зам дээр буруу зүгт хурдтай давхиж явахдаа машинтай осолджээ. Тэр ослоор Диана, түүний охин, гурван ач охин нь гээд нийт 8 хүн амиа алджээ. Гэвч задлан шинжилгээний хариугаар Диана ямар нэгэн бодис хэрэглэсэн байсан гэж гарсан бөгөөд нөхөр нь түүнийг хэзээ ч уудаггүй, тэр тусмаа уусан үедээ жолоо барихгүй хэмээн мэдээлжээ. 2009 онд болсон тэр ослоор юу болсныг та энэ киноноос үзээрэй.

Хаанаас үзэх вэ: HBO Max

6. The Woman Who Wasn’t There (2012)

Юуны тухай кино вэ: 9 сарын 11-ний халдлагын үеэр Алисиа гэх бүсгүй тус барилгын 78 давхарт байсан гэж өөрийгөө мэдүүлснээс гадна нөхөр нь нөгөө цамхагт байхдаа нас барсан гэжээ. Тэр сүүлдээ Дэлхийн худалдааны төвөөс амьд үлдсэн хүмүүсийн холбооны дарга хүртэл болж. Гэвч бүх зүйл ийм байсангүй. Тэр эмэгтэй тухайн өдөр барилга дотор байгаагүй төдийгүй тэс өөр улсад байсан тухай мэдээлэл задарчээ. Энэ киногоор Алисиа гэж хэн байсан тухай олж мэдээрэй. 

Хаанаас үзэх вэ: Amazon Prime Video

7. Dreams of a Life (2011)

Юуны тухай кино вэ: Жойс Карол Винсент гэх эмэгтэй 2003 онд Лондонд байрлах байрандаа нас баржээ. Гэвч түүний цогцсыг 3 жилийн дараа л олсон юм. Тэр байрны төлбөрөө автоматаар данснаас нь гарах тохиргоо хийсэн байсан ба төлбөр төлөгдөхгүй болж эхлэх үед л түүнийг эрж хайжээ. Яагаад өмнө нь түүнийг хэн ч эрж хайсангүй вэ?

Хаанаас үзэх вэ: Amazon Prime Video

8. Evil Genius (2018)

Юуны тухай кино вэ: Брайан Веллс гэх пицца хүргэгч залуу биедээ тэсрэх бөмбөг зүүж банк дээрэмдсэн хэрэг 2003 онд болжээ. Гэвч тэр гэмт хэрэгтнүүд түүнийг хүчээр хулгай хийлгэсэн, хэлснээр нь байхгүй бол бөмбөг тэслэх байсан хэмээн мэдүүлсэн юм. Яг аль нь үнэн бол?

Хаанаас үзэх вэ: Netflix

9. Haunters: The Art of the Scare (2017)

Юуны тухай кино вэ: Сүнстэй байшинд ажиллана гэдэг ямар бол гэж та бодож байсан уу? Энэ кинонд тэдний хөгжилтэй бас аймшигтай туршилтууд, үйл явдлуудыг харуулах болно.

Хаанаас үзэх вэ: Amazon Prime Video

10. The Keepers (2017)

Юуны тухай кино вэ: 1969 онд сургуульд багшилдаг байсан Катерин гэх гэлэнмаа бүсгүй ор сураггүй алга болж, 2 сарын дараа түүний цогцсыг олсон байна. Түүнд яг юу тохиолдсон тухай энэ баримтат киноноос үзэх боломжтой.

Хаанаас үзэх вэ: Netflix

11. Casting JonBenét (2017)

Юуны тухай кино вэ: 1996 онд гэртээ алуулсан жаахан охины сэтгэл өвдөм түүхийг маш олон хүн сонсож байсан байдаг. Тэр охин бяцхан мисс байсан ба энэ кино маш сонирхолтой байдлаар тухайн үед юу болсон тухай түүхийг өгүүлэх болно.

Хаанаас үзэх вэ: Netflix

12. Team Foxcatcher (2016)

Юуны тухай кино вэ: Энэхүү хэргийн тухай 2014 онд "Foxcatcher" гэх кино гарч, Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байсан удаатай. Олимпийн тамирчин болон маш баян ивээн тэтгэгч хоёрын дунд болсон итгэмээргүй түүхийг өгүүлэх тус баримтат киног үзээд, араас нь 2014 онд гарсан уран сайхны киног нь мөн үзээрэй. 

Хаанаас үзэх вэ: Netflix

13. The Jeffrey Dahmer Files (2012)

Юуны тухай кино вэ: Жеффри Дамер бол маш олон эрэгтэй болон хөвгүүнийг хүчирхийлж, хороож, эд эрхтнийг нь хадгалж байсан аймшигт цуврал алуурчин юм. Энэ кино түүний баривчлагддаг 1991 оны зуныг голчлон үзүүлэх бөгөөд хэргийг мөрдөж байсан цагдаа, мөрдөн байцаагчид, задлан шинжээч болон хөршүүд бодит түүхийг танд олон өнцгөөс ярьж өгөх болно.

Хаанаас үзэх вэ: Amazon Prime Video

14. The Family I Had (2017)

Юуны тухай кино вэ: 2007 оны нэгэн орой 13 настай хүү, 4 настай жаахан охин хоёр хүүхэд асрагчийн хамтаар гэртээ байжээ. Тэр орой 13 настай хүү жаахан дүүгээ боомилж, 17 удаа хутгалж хөнөөсөн байна. Энэ киног болсон бүх үйл явдлын учрыг олохыг хичээж буй эхийн өнцгөөс харуулжээ.

Хаанаас үзэх вэ: Amazon Prime Video

15. The Cannibal That Walked Free (2007)

Юуны тухай кино вэ: Сэтгэл татагдсан бүсгүйгээ буудан хороож, хоёр хоногийн турш биеийнх нь хэсгүүдээр хооллож амьдарсан Иссэй Сагава гэх япон эрийн тухай өгүүлнэ. Түүний шүүх хурал болох гэж 2 жил хойшилсноос гадна сайн өмгөөлөгчийн ачаар сэтгэцийн өвчтэй хэмээн бүх хэргээ хаалгасан байна. Тэр одоо 71 настай, өнөөг хүртэл эрх чөлөөтэй, амьд сэрүүн алхаж яваа.

Хаанаас үзэх вэ: Youtube, Dailymotion

16. And Dear Zachary: A Letter to a Son About His Father (2008)

Юуны тухай кино вэ: Найруулагч Көрт Кеннигийн дотнын найз Эндрью Багби найз бүсгүйдээ буудуулж нас барсны дараа гэр бүлийнхэн нь түүний найз бүсгүй хэвлийдээ хүүхэд тээж байсныг мэдсэнээр киноны үйл явдал эхлэх бөгөөд 2008 онд нээлтээ хийж байлаа. “Film School Rejects”-ээс уг киног “Энэ арваны шилдэг 30 баримтат кино” жагсаалтын гуравдугаарт бичигдэж байв.

Хаанаас үзэх вэ: Amazon Prime Video

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
1
0
5
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hmmm 2020.10.31 172.69.252.139

Манай улсад бараг өдөр бүр иймэрхүү хэргүүд гардаг тээ. Амралтаар явж байсан гэр бүлийн 5 гишүүн машиндаа шатаж үхсэн бодит түүх, аав ээж нь архидаж байхад 1 настай хүүхэд нь мөлхөж яваад осолдсон түүх, төрсөн охиноо хүчирхийлж алсан эцгийн хувь тавилан, утаагүй түлш нэрээр олон мянган иргэдийг хордуулж алсан засгийн газрын шийдвэр буюу цаадах үнэн, улс төрийн зүтгэлтнийг хороосон захиалгат аллага болон 30 жил илрэхгүй байгаа түүх гэх мэт баримтат кинонууд хийвэл манай IPTV уудын кино сан дүүрэх байхдаа. Даанч үүнийг хэн ч ойшоодоггүй, хэн ч сэтгэл эмзэглэж хүлээж авдаггүй, энгийн зүйл мэт үздэг. Учир нь Монгол хэмээх улс мөхөж байгаа бөгөөд амиа бодогчдоор дүүрсэн ялзарсан улс билээ.

0 Хариулах


Зочин 2020.10.30 172.69.252.149

Ene Sagawa Issei gej ymar nowsh ni we! zlzl

0 Хариулах