Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Үзсэний дараа сошиал медиагаа "устгахад" хүргэх НИЙГМИЙН ДИЛЕММА киноны онцлох 10 эшлэл


Нетфликст саяхан найруулагч Жефф Орловскийн "Нийгмийн дилемма" (The Social Dilemma) нэртэй шинэ баримтат кино оржээ. Сошиал медиа хэрхэн зар сурталчилгаа, ашиг хонжооны хэрэгсэл болж буй, уг технологийг хөгжүүлэгчид яагаад хэрэглэгчдийг донтуулах, илүү олон цагийг дэлгэцийн өмнө уяхыг гол зорилгоо болгодог, цаашлаад мэдээллийн нууцлал, ардчилал, сэтгэлзүйн эрүүл мэндэд сошиал медиа яаж нөлөөлж байгааг энэ баримтат киногоор хөндсөн байна. Кинонд фэйсбүүк, инстаграм, твиттер гэх мэт өдгөө бидний өдөр тутамдаа ашиглаж буй нийгмийн платформыг бүтээлцэж явсан нөлөө бүхий хүмүүс ярилцлага өгчээ. 

Бодит хүмүүсийн ярилцлага, сонирхолтой тоон баримтыг дэлгэн харуулахын зэрэгцээ нийгмийн платформын "золиос" болж нэгэн гэр бүлийн амьдралыг зохиомжлон харуулсан нь уг бүтээлийг сонирхол татахуйц болгосон байна. 

"Нийгмийн дилемма" баримтат киноноос онцлох 10 эшлэлийг хүргэе.

"Би технологийн салбарт 35 жил хөрөнгө оруулалт хийж байна. Цахиурын хөндийн эхний 50 жилд энэ салбарынхан техник болон програм хангамжийн бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдэдээ нийлүүлдэг байлаа. Аятайхан, энгийн бизнес. Гэтэл сүүлийн 10 жилд Цахиурын хөндийн том компаниуд хэрэглэгчдээ л худалдаж байна."


"Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласныхаа төлөө ямар нэгэн төлбөр төлөхгүй байгаа бол та өөрөө БҮТЭЭГДЭХҮҮН гэсэн үг."

"Фэйсбүүк, снапчат, твиттер, инстаграм, юүтүб гэх мэт компаниудын бизнес модель бол хүмүүсийг аль болох олон цагаар дэлгэцийн өмнө байлгах. Яаж энэ хүний анхаарлаас аль болох олон цагийг хумслах вэ, энэ хүн амьдралаас хэр их цагийг бид авч чадах вэ гэж боддог."

"Таны онлайн орчинд хийж байгаа бүх үйлдлийг харж, мөшгөж, хэмжиж байгаа гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсдэг... Жишээ нь, ньюсфийд гүйлгэж байх явцдаа яг ямар зурган дээр зогсож, тэрийг хэр удаан харж байна гэдгийг чинь хүртэл хэмждэг."

"Бидний мэдээллийг худалдаж байна гэх ташаа ойлголт олон хүнд байдаг. Фэйсбүүкийн бизнесийн сонирхол нь мэдээлэл зарах биш юм. Тэгэхээр тэд энэ их мэдээллээр яг юу хийдэг болж таарах вэ? Тэд хүмүүсийн ямар үйлдэл хийхийг тооцоолж гаргахын тулд модель бүтээдэг. Хамгийн сайн модель бүтээж чадсан нь ялагч болно. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн цаана бидний хүүхэлдэйн хувилбар бүтээгдэж байдаг гэсэн үг. Бидний дарж орсон бүх холбоос, үзсэн бүх видео, лайкын тусламжтайгаар модель улам бүр төгөлдөржинө. Нэгэнт ийм модельтой болчихсон цагт тэр хүн юу хийдэг, хаашаа явдаг, ямар бичлэг үзэх дуртай, ямар төрлийн сэтгэл хөдлөлд автдаг вэ гээд бүгдийг мэдэж чадна."

"Фэйсбүүк, Гүүгл гэх мэт компаниуд өнгөрсөн хугацаанд маш олон, тоолж барамгүй олон жижиг өөрчлөлт, туршилтуудыг хэрэглэгчид дээрээ хийсээр ирсэн. Эдгээр жижиг туршилтуудын үр дүнд хүмүүсээр хүссэн зүйлээ хийлгэх хамгийн оновчтой арга замыг олж авсан. Энэ бол манипуляци. Та, би, бид бүгдээрээ лабораторийн харх болж байна."

"Аливаа ХЭРЭГСЭЛ хүн хэрэглэхийг тэвчээртэйгээр хүлээгээд л байж байдаг. Хэрэв тэр зүйл ХЭРЭГСЭЛ БИШ бол чамаас үргэлж юм шаардана, уруу татна, ятгана... Сошиал медиа бол хэрэглэхийг хүлээгээд байж байдаг хэрэгсэл биш. Энэ бол өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэхийн тулд таны сэтгэлзүйг таны эсрэг ашигладаг технологи юм."

"2011-2013 оны хооронд Америкийн өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшил асар их хэмжээгээр нэмэгдсэн. Жил бүр өөрийгөө гэмтээсэн, гэмтээхийг оролдсон гэдэг оноштойгоор эмнэлэгт очдог охидын тоо 2010, 2011 он хүртэл харьцангуй тогтвортой байлаа. Гэтэл гэнэтхэн энэ тоо өсвөр насны охидын дунд 62 хувиар, шилжилтийн нас руу орж яваа охидын дунд (9-12 нас) 189 хувиар нэмэгдсэн. Бараг 3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Хамгийн аюултай нь амиа хорлолтын хувьд ч ялгаагүй ижил өсөлт ажиглагдсан... Энэ нь сошиал медиа хэрэглээнд нэвтэрсэн үетэй давхцаж байгаа юм. Gen Z буюу 1996 оноос хойш төрсөн хүүхдүүд бол дунд сургуулиасаа эхэлж сошиал медиа хэрэглэж байгаа хүн төрөлхтний анхны үе... Бүхэл бүтэн нэг үе тэр чигээрээ сэтгэл түгшүүр ихтэй, тогтворгүй, сэтгэл гутралд орсон хүмүүс болж байна"

"Дэлхий бол хавтгай" гэсэн гарчигтай видеог юүтүбийн алгоритм хэдэн зуун сая хүнд санал болгосон (recommended) байсан. Ийм зүйлд хэдэн тэнэг хүмүүс л итгэнэ гэж бодогдож магадгүй. Гэвч алгоритм өдөр өдрөөр улам л ухаалаг болж байна. Өнөөдөр энэ технологи хүмүүст "Дэлхий бол хавтгай" гэж итгүүлэхийг оролдож байна. Маргааш тэгвэл өөр нэг хуурамч мэдээлэлд таныг итгүүлэхийг оролдоно."

"Бид хуурамч мэдээлэлд илүү давуу тал олгосон систем бүтээчихсэн. Хүсээд үүнийг хийсэн юм биш. Харин хуурамч мэдээлэл бодит байдлаас илүү их ашиг орлогыг компанид оруулдаг учраас тэр. Учир нь үнэн уйтгартай шүү дээ."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
20 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
2
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.