UBLife Logo
Хөгжим

"Vogue" сэтгүүл монгол уран бүтээлч "Wondha Mountain"-ийг онцолжээ

"Vogue" сэтгүүл монгол уран бүтээлч "Wondha Mountain"-ийг онцолжээ

Өөрийн өвөрмөц стиль, содон дуу хөгжмөөрөө олонд танигдсан арт-поп уран бүтээлч Н.Одмөнх буюу "Wondha Mountain"-ий тухай нийтлэл Vogue дээр гарчээ. 

Юун Лин хэмээх уран бүтээлчтэй хамтарч "Divine madness" гэх дуугаа саяхан цацсан нь бүр ч олон хүний анхаарлыг татсан юм. 

Тус нийтлэлд Шведийн алдарт уран бүтээлч Жонатан Леандер буюу "Yung Lean" нэрээр танигдсан уран бүтээлчийн яриаг оруулжээ. 

"Стокхольм хотын хүн болгон түүний өвөрмөц хувцаслалт, онцгой аураг нь мэднэ. Тэр бүр анхнаасаа л 'Sad Boys' болон 'Drain Gang'-ийн гайхалтай дизайнер, гүн гүнзгий оюун ухаантай ухаалаг гишүүн байсаар ирсэн. Надад тэр Виктор Цой шиг харагддаг, Жэймс Феррера, Принц хоёрын хоолойн нийлмэл шиг санагддаг" гэж ярьжээ. 

Дэлхийд алдартай "Vogue" сэтгүүлээс онцлоод буй монгол уран бүтээлч "Wondha Mountain"-ий уран бүтээлүүдийг та сонирхоод үзээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
15
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.