Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Voice" шоуны шилдэг оролцогчид хөвгүүдийн цоо шинэ хамтлаг байгууллаа


“Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” буюу "R&N" хамтлагийг албан ёсоор байгуулснаа өнөөдөр зарлалаа. 

Тус хамтлаг 2019 оны 6 сард байгуулагдсан. Нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй.

Хамтлагийн ахлагч: Өсөхбаяр /Daniel/

-Хамтлаг байгуулагдаад, анхны уран бүтээл нь ч гарлаа. Сэтгэгдэл ямар байна?

Маш их баярлаж бас догдолж байна. Бид нар анх хамтлаг болох тухай ярилцаад, их итгэлтэйгээр энэ ертөнцөд явж орсон. Цаашид бид улам хичээж, олон уран бүтээлээ гаргах болно. 

-10 жилд байхаасаа л дуу хгөжимд дуртай хүүхэд байсныг чинь сайн мэддэг юм. Энэ бүх хугацаанд өөрийн замыг яг энэ л гэж бодож зүтгэж ирсэн үү?

Тийм ээ. Оюутан болсон ч би дуулахаа болиогүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Маркетингийн чиглэлээр сая төгссөн л дөө. Нэгдүгээр дамжаанд сурч байхдаа дуулаад л яваад байсан. Дараа нь хоёрдугаар дамжаанд орохдоо "Voice of Mongolia" шоунд оролцоход надад олон үүд хаалга нээгдэж, ийм сайн найзууд, хамтлагтай болох боломж олдсон. Үүнд би үнэхээр баяртай байна.

-Олон охид танай хамтлагийг сонирхож, анх зураг нь сошиалд цацагдах үед маш сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж авсан шүү дээ. Тэр ямар байсан бэ?

Мэдээж маш таатай байсан. Үнэхээр гоё санагдаж байгаа. Гэхдээ бид тэглээ гээд хамраа шөөх ч юм уу, байгаагаасаа өөр хүмүүс огт болохгүй гэж бодож байна. Биднийг тийм гоёор хүлээж авч байгаад маш их баярлалаа.

Гишүүн: Батбаяр /B2/

-Хамтлаг болоод явахад хэр байна даа?

Анх бүгдээрээ л ганцаараа дуулаад явцгааж байдаг байсан. Мэдээж хүндрэлтэй талууд их шүү дээ. Тиймээс хамтлагтай болсондоо би өөрийгөө маш азтай гэж боддог. Найзуудтайгаа хамтлаг болсон болохоор ч тэр юм уу ямар нэгэн зүйл маш хурдан бүтдэг юм шиг, бүх зүйлийг давж чадах мэт санагддаг.  

-Анхны уран бүтээлээ гаргахад ямар байсан бэ?

Бид бүгдээрээ маш их догдолсон. Бас сандарсан. Одоо бид өөрсдийн зохиосон нэг дуутай байгаа. Гэхдээ Наранзун ахтай хамт 3-4 дуун дээр хамтран ажиллаж байна. Наранзун ахдаа биднийг дэмждэгт бас маш их баярладаг шүү.

Гишүүн: Ганбилэг /Chilli/

Гишүүн: Мөнх-Эрдэнэ /Markyz/

Гишүүн: Мөнх-Эрдэнэ /Cbass/

-Анх хамтлагт орсон тухайгаа хуваалцаач?

Анх надад хэлэлгүйгээр манай хэд намайг хамтлагтаа оруулах тухай ярилцчихсан байсан. Түүнийг нь би сонсоод л мэдээж баяртайгаар зөвшөөрсөн. 

-"Voice" шоунд орсноос хойш уран бүтээлч хүний хувьд өөрийгөө хэр их өөрчлөгдсөн гэж бодож байна вэ?

Би өөрийгөө жаахан ч гэсэн дээшилж, шат ахиж чадсан гэж бодож байгаа. Хамтлагтай болсноос хойш бүр ч их өөрчлөгдсөн. Дуулалт, гадаад төрхийн хувьд ч өөрчлөгдөж чадсан.

-Хамтлагийн нэгэн гишүүн байх нь ямар санагдаж байна?

Дуунуудынхаа суурь хоолойг хийгээд явахад надад маш гоё байдаг. Хамт дуулахад илүү дүүрэн сонсогддог учраас бид өөрсдөө ч аз жаргалтай байдаг. 

-Та бүхний гарах анхны том тайз хэзээ вэ. Хэр сандарч байна?

-Аравдугаар сарын 23-нд Наагий ахын маань тоглолт болно. Тэр бидний хувьд хамгийн анхны том тайз болох юм. Саяхан гаргасан шинэ дуугаа хүргэхээс гадна цоо шинэ дуугаа анх удаа сонсогчдодоо хүргэх болно.


Тэд анхны уран бүтээл болох “So Long” дуугаа хоёрхон хоногийн өмнө цацаад байна.

Одоо бидэнд тэдний шинэ уран бүтээлүүдийг хүлээх л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
8
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hehehehe 2020.10.24 162.158.119.100

Munkherdened durlah shahlaa. Goy us n zohichij

0 Хариулах


kkk 2020.10.21 162.158.38.51

ta hed debut hiihese omno jhn goo shnd orood nuur amaa ynzluulad batgaa shahuulku yasinbe

0 Хариулах


zocin 2020.10.21 172.69.252.150

ghde ygd uursduduu iim sonin2 ner ugtsiin boloo?

0 Хариулах