Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Vote Mongolia” контентын санаачлагч Б.Цэцэг: Чи ангийнхаа хамгийн муу сурдаг нэгнийг ангийн даргаар сонгох уу?


Би гадаадад 6 жил сурч, амьдарсан. Энэ хугацаанд нэг ерөнхийлөгчийн сонгууль, нэг парламентын сонгуульд санал өгч амжилгүй өнжсөн байдаг. Бусад бүх сонгуульд Монгол Улсын иргэн хүний хувьд бахархалтай нь аргагүй саналаа өгч ирсэн. Дээл хувцсаа өмсөөд, ёслол төгөлдөр очиж өгдөг гээч. Яагаад гэвэл сонгуульд саналаа өгөх нь иргэн би, энэ улс гэрийн гишүүн би төрд дуу хоолой, оролцоогоо хүргэх хамгийн том боломж бүхий нэр хүндтэй явдал гэж үздэг юм.

Залуу хүн чи өнөөдөр ямар нийгэмд амьдармаар байна? Сонгуульд саналаа өгөх нь өөрийн хүсч буй тэр нийгмээ бүтээхэд гар бие оролцож буй явдал юм шүү дээ. Сонгуулийн үр дүн эргээд чиний амьдрах, сурах, хөдөлмөрлөх орчин таатай, таагүй алин болохыг, хөгжил дэвшил, өөрчлөлт энэ нийгэмд ирэх үү үгүй юу гэдгийг шууд шийддэг. Тиймээс энэ хариуцлагыг хэнд үүрүүлэхээ бид сонгох гэж буй юм. Чи ангийнхаа хамгийн муу сурдаг нэгнийг ангийн даргаар сонгох уу? Эсвэл хамгийн сурлага сайтай, хариуцлагатай нэгнийг сонгох уу? Зарчмын хувьд сонгууль үүнтэй адилхан. Эх орноо удирдан чиглүүлэх хүмүүсийг ангийн даргаа сонгож буй мэт сонгоорой. 

Залуучууд “миний оролцоотой, оролцоогүй Монгол улс өөрөө болоод л байдаг юм” гэж бодох нь элбэг. Улс төр гэдэг бол томчуудын тоглоом учраас намайг хэн ч сонсохгүй гэж ойлгосон байдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Парламентын засаглал гээч зүйл зөвхөн чиний саналаар, чиний сонголтоор, иргэн хүний шийдвэрээр ажиллаж, улс орны урагш гишгэх шат болж байдаг. Хүүхдэд бага наснаас нь боловсролоор дамжуулан үүнийг төлөвшүүлж, өнөөдөр нийгэмд үүсээд буй алдаатай ойлголтыг залруулах шаардлагатай болжээ.  

Бидний өвөө эмээгийн тэтгэвэр, ээж аавын эрүүл мэндийн үйлчилгээ, бидний ирээдүйн ажил бизнесийн орчин ямар байхыг сонгууль шийддэг. 10 жилийн дараах чиний амьдрал ямар байхыг сонгууль шийддэг. Ингээд бодоход оролцолгүй өнгөрөөж боломгүй зүйл байгаа биз?

Тиймээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр буюу түүний чамд хийж өгнө гэж амлаж байгаа ажлуудтай сайн танилцаарай. Тэднийг хооронд нь харьцуулан судлаарай. Магадгүй аргачлал нь хомс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн наад зах нь хаалгаар чинь орж ирж байгаа танилцуулгуудыг хараад хамгийн боловсролтой, хамгийн чадамж өндөртэй хүнийг сонго. Сонгуулийн үеэр хүн бүхэн гэгээн дарь эхийн дүрд орж, бусдыгаа харлуулан муучилдаг муухай зан бий. Гэвч өнөөдрийн залуу үеийнхэн мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авах мэдрэмж, чадвар нь хөгжсөн, нүд нь ‘бохирдоогүй’, шинэ үеийн өөр хүүхдүүд учраас өөртөө итгэн, зөв сонголтоо хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдрийн шинэ үеийн залуучууд, тэр дундаа Z үеийн хүүхдүүд хэзээч ч бусдын тулгасан сонголт, шаардлагад авталгүй звөвхөн өөрсдийн мэдрэмж, итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэр гаргаж сурсан их онцгой хүүхдүүд бий. Биднийг багад ээж аав маань юу өмсөхийг, юу сурахыг, юу үзэхийг гээд л бүхнийг шийддэг байлаа. Харин Z үеийнхэн та нар хэнээр ч юугаа ч заалгахгүй, өөрсдийн сонголт шийдвэрт бардам учраас хэзээ ч мөнгөөр саналаа худалдахгүй, EXCUSE ME уучлаарай гээд өгсөн мөнгийг нь шидээд өөрийн саналаа өгөх хүүхдүүд юм. 

Та нар өмнөх үеийнхэн шигээ тархиа угаалгахгүй, өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөл, үзэл бодолтой, маш туйлбартай иргэд болж хүмүүжсэн. Тиймээс хэрэв чи мөрөөдлөө илүү хурдан биелүүлж, өөрийн хувь заяанд эзэн болох тэр нийгэм хурдан ирэхийг хүсэж байвал 6.24-нд очиж сонголтоо хийгээрэй. Ирээдүй та нарын гарт байгаа шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.05 172.69.252.151

Influencer ch geh shig boli2 terentei terengui bolsoor ch irsen tsaashdaa ch bolno gaigui. Dagadag humuus ni sormuusaa haana hiilgesen be tsamtsaa haanaas awsan usee haana buduulsan be gees uur yumgui yum baij

0 Хариулах


halimag 2020.06.03 172.68.51.43

Tiim shuu bi songoltoo hiisen. Ireeduigee bas duu nariihaa ireeduig bodood gadaadaas Munkhturiin Narantuya (Nara) d ugnu

1 Хариулах


Зочин 2020.06.03 162.158.7.204

осроог гүйцэхгүй бж инплүүзэр гэж шаахаа болино уу

2 Хариулах