Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

“WASH” төсөл нийгэмд хэрхэн ГЭРЭЛ ГЭГЭЭ нэмсэн бэ?


Шинэ он гараад хэдхэн хонож буй энэ цаг мөчид бид 2020 онд нийгэмдээ томоохон нөлөө үзүүлж чадсан нэгэн төслийг онцлон танилцуулах гэж байна. Энэ бол сумдын сургуулийн модон жорлонг халж, хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчныг бий болгож чадсан WASH төсөл юм. Мобиком Корпораци болон Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж буй уг төсөл нийгэмд, тэр дундаа хүүхэд багачуудын эрүүл мэнд, сурах үйл явцад хэрхэн эерэгээр нөлөөлж, гэрэл гэгээг нэмсэн талаар бидний урьсан дөрвөн зочны ярианаас та олж уншаарай.


Мобиком Корпорацийн Сурталчилгаа, ОН-тэй харилцах албаны захирал Э.ЧинзоригМобиком Корпораци 2014 онд нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа явуулах нэгдсэн алба нэгжтэй болж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийгэмд тулгамдаж байгаа олон асуудал бий. Тэдгээрээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилгыг нэн тэргүүнд авч үзсэн. Энэ бол хүүхдийн үндсэн хэрэгцээ юм. Үндсэн хэрэгцээ бүрдээгүй тохиолдолд дараа дараагийн хэрэгцээг хангана гэдэг хэцүү гэж үзээд энэ асуудлыг хөндөж тавьсан. Тухайн үед орон нутгийн сумдын сургуулийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар боловсон жорлонгүй, гараа халуун усаар угаах боломж байхгүй, гэдэсний халдварт өвчин маш их гардаг, хот хөдөөгийн соёлын ялгааны маш олон асуудал зөвхөн модон жорлонг дагаад гарч ирж байсан. Тиймээс бид энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх үүднээс Дэлхийн зөн ОУБ, Орон нутгийн удирдлагуудтай хамтраад энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 110 сургуулийн 65500 хүүхэд энэ төслийн үр шимийг хүртсэн. Монгол орны 330 сумын 1/3-ийг энэхүү төсөл хамарч чадсан. Бид дижитал шилжилт, цахим хувьсгал ярьж байгаа энэ 21-р зуунд сургуулийн хүүхэд багачууддаа модон жорлон хэрэглүүлж байгаа нь хүлээн зөвшөөрөмгүй том асуудал юм. Энэ асуудлыг шийдэхээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ороод, олон байгууллага энэ талаар ажиллахаар болж байгаа нь маш том үр дүн. Өөрөөр хэлбэл, нийгэмд нөлөөлөл үзүүлж чадсан төсөл болж чадсан гэж бид харж байна.  

Нөгөөтээгүүр, энэ төсөл нь ариун цэвэр, эрүүл ахуйн чухал ач холбогдолтой. Хүүхдүүд гараа угаах, боловсон 00 хэрэглэх боломжтой болсноор халдварт өвчин тусах эрсдэл эрс багассан. Мөн орон нутгийн сумдын сургуулиудад сурч байгаад хотод сурахаар орж ирсэн хүүхдүүд соёлын ялгаанд орох, боловсон 00 хэрэглэж сураагүйгээс болоод бусад хүүхдүүдэд гадуурхагдах нөхцөл үүсэхээс бид хамгаалж байна. Хоёрдугаарт, эрэгтэй эмэгтэй ялгаагүй нэг жорлон хэрэглэдгээс болоод охид айж ичих, нэг нэгнээ хань татах, 00 орохгүйн тулд ус уухгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг байсан. Үүнээс гадна модон жорлон дээр халтирч унах, сургуулиас алс хол учраас өвлийн хүйтэнд гарч чадахгүй байх, бие биеэ дээрэлхэх нөхцөлүүд ч гардаг байсныг энэ төслөөр шийдвэрлэж чадсан.

Хэнтий аймаг, Жаргалтхаан сумын сургуулийн сурагч Ч.ЦэрэнлхамМанай сургуулийн хуучин модон жорлон сургуулиас 100 гаруй метрийн зайд байсан. Намар, хавартаа гайгүй ч гэсэн өвөл их асуудал гардаг байлаа. Хүүхдүүд дулаан хувцасаа өмсөхгүй гарч, ханиад хүрч, хоолой нь өвддөг байсан. Хүүхдүүд заримдаа замдаа халтирч ч унадаг байлаа. Буцаж орж ирээд хичээлээ бичих гэхээр гар нь бээрэх жишээтэй. Хамгийн гол нь хүссэнээрээ бие засаж чаддаггүй байх тохиолдол байсан. Би нэг жишээ хэлье л дээ, манай сургуулийн нэг охин ходоод муутай учраас гэдэс нь их өвддөг байлаа. Хааяа хичээлээсээ чөлөө авч, суудаггүй байсан. Харин сургууль дотроо эко нойлтой болсноос хойш хичээлдээ өдөр бүр суудаг болсон.

Сургууль дотроо нойлтой болсноор маш их давуу тал гарсан. Жишээлбэл, хүйтний улиралд гар бээрэхгүй, ханиад томуу хүрч, хоолой өвдөхгүй, хүүхдүүд бие засахад үнэхээр тохиромжтой болсон юм. Насны ангилалд тохирсон том, жижиг суултуур, гоожууртай. Эрэгтэй эмэгтэйгээр нь ангилснаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай нойл хийж өгсөн нь үнэхээр авууштай. Ашиглаж буй хүмүүс, хүүхдүүдэд ч бас хялбар мөн тав тухтай сайхан байгаа байх. Өсвөр насны охид сарын тэмдэг ирсэн үедээ ч санаа амар байх боломж бүрдсэн. Сурагч бидний эрүүл орчныг хангаж, эко нойлтой болгож өгсөнд баярлалаа.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.ЭнхзулДэлхийн Зөн Монгол ОУБ нь Хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө Монгол Улсад 1995 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор нийт 19 аймгийн 101 сум, нийслэлийн 8 дүүрэгт урт болон богино хугацааны хөгжлийн хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлж байна. Ус, орчны эрүүл ахуй, иргэдийн эрүүл ахуйн зан үйл, дадал хэвшил зэргийг сайржуулах зорилгоор олон төсөл хэрэгжүүлсний нэг нь сумдын сургуулийн ариун цэврийн байгууламжийн төсөл юм.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 390 гаруй суманд 165 мянга гаруй хүүхэд суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа гаргасан. “Wash” төсөл хэрэгжсэнээр хүүхдүүдийн 40 орчим хувь нь өвлийн тэсгим хүйтэнд гадаа модон жорлон ашиглах шаардлагагүй болсон. Төслийн үр дүнд эдгээр сургуульд хүүхдэд ээлтэй орчин бүрдэхийн зэрэгцээ ус, орчны эрүүл ахуйн стандарт хангагдаж, хүүхэд хамгааллын асуудлуудаас урьдчилан сэргийлэх маш олон талын ач холбогдолтой юм.

Төслийн санхүүжүүлтийг ОУБ, хувийн хэвшил болон төрийн байгууллага хамтран ижил тэнцүү гаргадаг нь нийгэмд сайн үлгэр дуурайлал болж чадсан. Мөн төслийн хэрэгжилтийн цар хүрээг улам тэлж өгсөн. Түүнээс гадна хамтын ажиллагаа нийгэмд зөв манлайлал үзүүлж, БШУ-ны яамнаас ирэх онуудад сургуулийн орчин дахь уламжлалт ариун цэврийн байгууламжийг бүрэн халах шийдвэр гаргасан.
Манай байгууллага цаашид ч энэ төслөө үргэлжлүүлна. Өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа Мобиком Корпорацийн нийт хамт олонд болон харилцагч үйлчлүүлэгч нарт нь мянга мянган хүүхдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье.

Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сумын сургуулийн захирал Д.МягмармааМанай сургуульд “Wash” төслийг 2017 онд анх удаа хэрэгжүүлж, 320 хүүхдийн хичээлийн байрыг ус, ариун цэврийн байгууламжид холбосон. Энэ онд 80 хүүхдийн охидын дотуур байраа энэ байгууламжид холбож дахин хамтран ажилласандаа маш их баяртай байна.

Модон жорлонг халж, дотор 00-той болсноор хөдөөгийн сурагчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч хөгжих боломж бүрдсэн. Жишээлбэл, сургуулиараа бахархах үзэл нь сайжирсан, өөртөө итгэх итгэлтэй болсон, орчин үеийн болон хотожсон соёлоос дутахааргүй боллоо гэсэн итгэл үнэмшил нэмэгдсэн. Дотуур байрны сурагчид хүйтэнд олон дахин гарч орохгүй, тав тухтай амьдрах болсон. Мөн боловсон нойлд, зөв боловсон бие засаж сурах дадал хэвшил төлөвшиж байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр хөдөөгийн сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих боломж бүрдэж байна. Сургалтын чанар болон сурагчдын харилцаа хандлага, ёс зүйд эерэг өөрчлөлт гарсан. Маш үр дүнтэй төсөл болсон гэж үзэж байна. Бахархаж байна.



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tsetsegmaa 2021.01.10 172.69.134.186

Delxiin zun gedeg baigyyllagad xetsvvxen xvmvvc ajilladag daa,tucul ch gej gyrikdaj ug ch baigaa baix aa

0 Хариулах


иргэн 2021.01.04 162.158.7.80

маш үр дүнтэй төсөл юм байнаа, аль болох олон суманд хүргэх хэрэгтэй

0 Хариулах