Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гадаадын жуулчид WeChat Pay, Alipay төлбөрийн системийг ашиглах боломжтой болжээ


БНХАУ-д богино хугацаагаар зорчиж буй хүмүүст тулгардаг түгээмэл бэрхшээлийн нэг нь төлбөр тооцооны систем билээ. Тус улсад гар утсанд суурилсан төлбөрийн систем болох WeChat Pay, Alipay-г түгээмэл ашигладаг бөгөөд бэлэн мөнгөөр тооцоо хийдэггүй үйлчилгээний газрууд улам бүр нэмэгдсээр байгаа юм. Гадаадын иргэд WeChat Pay, Alipay үйлчилгээг авахын тулд Хятадын аль нэг банканд данстай, хятад гар утасны дугаартай байхыг шаарддаг. 

Тэгвэл Ant Financial групп (хуучнаар Alipay) энэ долоо хоногт олон улсын дебит, кредит картыг дэмждэг Alipay аппликэйшний шинэ хувилбарыг танилцууллаа. Ингэснээр гадаадын иргэд өөрийнхөө барьдаг утасны дугаараар Alipay-д бүртгүүлэх боломжтой болжээ. Харин БНХАУ-д төлбөр тооцоо хийхээр бол урьдчилсан төлбөрт виртуал картандаа мөнгө хийхэд хангалттай юм байна. Ant Financial группийн мэдээлснээр шинэ аппликэйшн одоогоор Visa, Mastercard, Япон, Сингапурын зарим картыг дэмжиж байгаа гэжээ. 

Харин WeChat-ийн толгой компани Тенсент WeChat Pay үйлчилгээг ашиглахдаа дээрх картуудаас гадна American Express-ийг ашиглах боломжтой болсон гэж өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн байна. 

Дашрамд дурдахад, 2018 онд 141 сая хүн БНХАУ-д зочилсон бөгөөд энэ нь өмнөх оноос 1.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

Эх сурвалж: CNBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.