Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Венад селфи хийхэд зориулагдсан музей нээгджээ


Австрийн нийслэл Вена хотод төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох баялаг орон зай, олон өнгийн хана, аварга том биетүүдээс бүрдсэн, селфи хийхэд тун тохиромжтой музей үүд хаалгаа нээжээ. 

Музей селфи хийхэд зориулагдсан, өөр хоорондоо харилцан адилгүй 24 өрөөтэй юм байна. Мөн хэвшмэл бус, бүтээлч селфи хийх дуртай залууст зориулж бөмбөлөг дүүрэн өрөө, цэцгэн хана, цаасан салют тэр бүү хэл жинхэнэ мэт харагдах аяган бялуу, макарон зэргийг бэлджээ.

"Музей үзэхээр явдаг залуучуудын тоо улам л буурсаар байна. Тиймээс бид сошиал медиаг ашиглан энэ байдлыг таслан зогсоохоор хичээж байна. Миний бодлоор, энэ бол ирээдүйн музейн хэв маяг. Гэхдээ селфи хийхдээ гол нь биш юм. Цагийг сайхан өнгөрүүлэхийн зэрэгцээ урлагийг шимтэн мэдрэх нь илүү чухал" гэж Nofilter_museum-н хамтран үүсгэн байгуулагч Петра Шарингер ярьжээ. Тэрбээр шинэхэн музейдаа өдөрт 300-500 зочин хүлээж авна гэж тооцоолж байгаа аж. 

Гэхдээ музей Вена хотод тогтмол үйл ажиллагаа явуулахгүй юм байна. Үүсгэн байгуулагч Петра Шарингер, Нилс Пепер нар селфи музейг дэлхийн бусад хот, улсуудад аялуулж, өөр өөр газарт богино хугацаагаар нээх төлөвлөгөөтэй байгаа гэв. 

Сонирхуулахад, АНУ-д үүнтэй төстэй, өвөрмөц орчин бүхий Зайрмагийн музей байдаг бөгөөд инстаграмчдын орох дуртай газруудын нэг болжээ. Уолл-стритийн мэдээлснээр уг музейн өртөг нь 200 сая доллар гэжээ. 

Эх сурвалж: BBC 

холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Инстаграмын хатан, хаан гэгдэж буй виртуал инфлюенсерүүд нийгэмд хэрхэн нөлөөлж байна вэ?
2
3 өдрийн өмнө
Сурагч охины төгсөлтийн баяртаа зориулж урласан 'корона' даашинз
3
2020.07.03
Эрүүл бус хосын харилцааны 10 шинж
санал болгох
1
17 цагийн өмнө
Индонезийн Хөдөө аж ахуйн яам коронавирусийн халдвараас сэргийлдэг зүүлт гаргасан гэв
2
18 цагийн өмнө
Инстаграмын хатан, хаан гэгдэж буй виртуал инфлюенсерүүд нийгэмд хэрхэн нөлөөлж байна вэ?
3
18 цагийн өмнө
Г.Сайханбаяр: Афганистанд байгаа цэргийн багаа ойрын хугацаанд татах ажиллагаа явуулна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.