UBLife Logo
Дэлхий

Вьетнамд 345 мянган ширхэг хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлэж, дахин худалдаж байсныг илрүүлжээ

Ub.life
Ub.life
Вьетнамд 345 мянган ширхэг хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлэж, дахин худалдаж байсныг илрүүлжээ

Вьетнамын цагдаа нар олон мянган ширхэг хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлэж, дахин худалдаж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Их хэмжээний ашигласан бэлгэвчийг Бинь Дуонг мужийн нэгэн агуулахад хадгалж байсныг Вьетнамын төв телевизээр үзүүлжээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр агуулахад нийт 360 кг буюу 345 мянган ширхэг бэлгэвч байсан гэжээ. "Үл таних этгээдээс сар бүр их хэмжээний хэрэглэсэн бэлгэвч хүлээн авдаг байсан" гэж агуулахын эзэн ярьсан байна. 

Шалгалтын үеэр саатуулагдсан нэгэн эмэгтэй бэлгэвчнүүдийг усанд буцалгаж хатаагаад дараа нь хэвэнд оруулж савлаад худалддаг байсан гэж мэдүүлжээ. Тэрбээр ийнхүү бэлгэвчийг угааж цэвэрлээд 1 кг тутамд нь 17 центийн хөлс авдаг байсан аж. 

Одоогоор хэр их бэлгэвчийг ийм замаар дахин худалдсан нь тодорхойгүй байна гэж Вьетнамын төв телевиз мэдээлсэн байна. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
3
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.