Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

WPY: Үзэгчдийн таашаалд хамгийн их хүрсэн зураг


Лондоны метрогоор зорчиж байсан хүн бүр л тавцан, төмөр замын дагуу гүйлдэх хулгануудыг харж байсан болов уу. Сэм Роули мэрэгч амьтдын нууцлаг ертөнцийг гэрэл зурагт буулгахын тулд метроны туннельд долоо хоногийн турш "отолт" хийжээ.   Тэвчээртэй хүлээсний эцэст зорчигчийн унагасан хоолны хэлтэрхийг өрсөж идэхээр тулалдаж буй хоёр хулгана Сэмийн хараанд өртсөн нь энэ аж. 

Уг зураг LUMIX зэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны (WPY) "People's Choice Awards" буюу үзэгчдийн таашаалд хамгийн их хүрсэн гэрэл зургаар шалгарчээ. Нийтдээ 28 мянган хүн энэ зурагт саналаа өгсөн байна. 

Сэм Роули ВВС-ийн байгалийн түүхийн кино бүтээх хэлтэст судлаачаар ажилладаг аж. Тэрбээр "Метроны хоолойд амьдардаг хулгануудыг аваад үзье л дээ. Харанхуй хонгилд төрсөн эдгээр мэрэгч амьтад амьдралынхаа турш нэг ч удаа нарны гэрэл үздэггүй. Бүүдгэр хонгилоор хэдэн сар, сайндаа л нэг, хоёр жил гүйж яваад үхнэ гэдэг нэг бодлын тун өрөвдөлтэй юм. Газар дор маш олон хулгана амьдарч байгаа ч хангалттай хоол хүнс байхгүй тул өчүүхэн жижиг хоолны үйрмэгийн төлөө тэмцэхээс өөр аргагүй байдаг" гэж ярьжээ. 

Үзэгчдээс өндөр үнэлэлт авсан зарим гэрэл зургийг хүргэж байна. 

Michel Zoghzhog

Aaron Gekoski

 Francis De Andres

 Martin Buzora

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
22 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.